Аахен
Аахен (Герман: Aachen [ˈaːxn̩] , аахен аялгаар Oche; францаар Aix-la-Chapelle [ɛkslaʃaˈpɛl]; нидерландаар Aken; латинаар Aquæ Granni) нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Умард Райн-Вестфален мужийн Көльн хотын Засаг захиргааны нэгжид багтдаг бие даасан томоохон хот юм. Аахен бүс хот нь Райн-Вестфален мужийн хөдөө аж ахуйн нэгтгэлийн гишүүн бөгөөд 2009 оны 10 сарын 21-ний өдрийн шийдвэрээр тус нэгтгэлийн үйл ажиллагааг хотын захиргаанаас хариуцан явуулж байна. 1890 онд хотын хүн амын тоо анх удаа 100,000-аас даван, тэр цагаас хойш баруун Германы томоохон хотуудын нэгд зүй ёсоор тооцогдох болсон. Газарзүйн байрлалын хувьд Аахен хот нь Нидерланд болон Бельги улсуудтай хил залгаа оршдог Герман улсын хамгийн баруун талд орших том хот юм.
2007 оноос хойш Райн-Вестфалений Техникийн Их Сургууль (RWTH) нь бусад их сургуулиудын хамтаар Германы Шинжлэх Ухаан, Хүмүүнлэгийн Зөвлөл, Германы судалгааны сангийн шилдэг санаачлагчийн нэгээр өргөмжлөгдсөн ба Европын хамгийн том бөгөөд уламжлалт Техникийн их сургуулийн нэгд зүй ёсоор тооцогдох болсон. Хотын нэрийн хуудас нь Аахен хотын цогчин дуган бөгөөд Их Карл хааны ордноор ашиглагдаж байсан Карлын эзэнт гүрний үеийн уран барилгын хосгүй дурсгалын нэг юм.
1978 онд Аахен хотын цогчин дуган нь Эрдэнэсийн сангийн хамтаар ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвийн жагсаалтад Герман Улсаас анхны бөгөөд Дэлхий хэмжээнд 2 дах нь болж бүртгэгдсэн.
Энэхүү хотод Ромын Католик сүмийн Хамбын зөвлөл болон жил бүр зохион байгуулагддаг CHIO Аахен (Concours Hippique International Officiel)-ийн Морин Уралдааны тэмцээн байрладаг. Түүнчлэн хотын нэрийн бүтээгдэхүүн болох Аахены жигнэмэг нь тус хотыг Германы амттан үйлдвэрлэлийн чухал газруудын нэгд оруулдаг бөгөөд түүнийг дагаад томоохон үйлдвэрлэлүүд тус хотод байрлан үйл ажиллагаагаа явуулдаг. "Европын зүрхэнд" хилийн зурвас дагуу байрласан байрлал нь хөрш залгаа бүс нутгууд болох Бельги-Нидерландийн тоймгүй олон соёлын болоод архитекторын онцгой шийдлүүдийг нэг дор харах боломжийг олгодог.
Зөвхөн Европын дүр төрхийг төлөөлөөд зогсохгүй, Европын эцэг хэмээн нэрлэгдсэн Их Карл хааны үед Аахен нь улс төр, соёлын болоод түүний эзэнт гүрний амин чухал түшиц газар байсаар ирсэн нь 1950 оноос эхлэн жил бүр Карл хааны нэрэмжит олон улсын шагналыг Европын интеграцчилалд үнэтэй хувь нэмэр оруулсан дотоодын болоод гадаадын хувьд хүнд өгдөг уламжлалыг бий болгосон.
Аахенд олонд танигдсан Монхеймсаллее болон Буртшейдын халуун рашааны сувилал байдаг. Урьд өмнө хотын нэртэй хамтаар халуун рашааны нэрс албан ёсоор хэрэглэгдэж байгаагүй ч жуулчдад зориулагдсан сурталчилгаануудад эдгээр рашааны нэр үе үе хэрэглэгддэг болсон.
Нэр
засварлахХотын эртний нэр одоог хүртэл тодорхойгүй хэвээр байдаг. Учир нь Их Карл хаан хотын үндсийг тавьснаас хойш Ромын эзэнт гүрний үеэс эхлэн халуун рашаан сувиллаар ашиглаж ирсэн тул латин хэлний "aqua" буюу "ус" гэсэн үгнээс үүсэлтэй гэж үздэг. Дундад зууны үеийн латин бичээсүүдэд энэхүү газрыг зарим тохиолдолд энгийнээр "Aquae" эсхүл "Aquis" хэмээн нэрлэдэг байсан боловч сүүлд "Aquisgrani" хэмээн тэмдэглэгдэн үлдсэн тохиолдлууд нь их. Тиймээс эртний нэрийг Aquae Granni байх боломжтой гэж үздэг ба кельтүүдийн бурхан Grannus-ийн нэрээс үүсэлтэй хэмээн таамагладаг.
Газар зүйн байрлал
засварлахБайршил
засварлахЦаг уур
засварлах
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Аахен
|