Пап нь Христийн шашны гол урсгал болох Католик сүмийн дээд тэргүүн бөгөөд Ромын их хамба лам юм. Ариун Библи сударт өгүүлснээр Христийн өөрийн шавь Петрт тэнгэрийн орны түлхүүрийг хадгалуулж, газар дэлхий тэнгэрийг холбохыг тушаасан гэдгээс үүдэн Гэгээн Петрийн залгамжлагч гэж үздэг бөгөөд Христийн сургаалийг газар дэлхийд түгээн дэлгэрүүлэх шашны дээд эрх мэдэлтэн юм. Анхны Ромын Папыг Гэгээн Петр гэж үздэг ба түүнээс хойш өнөөг хүртэл нийт 266 Пап байв.

Одоогийн Ромын Пап Францис 2013 онд сонгогдсоныхоо дараа

Ромын Пап нь шашны тэргүүнээс гадна тусгаар тогтносон Ватикан Улсын тэргүүн юм. Монголчууд Ватикан болон Ариун Сэнтийг адил нэрлэж хэвшсэн боловч үнэндээ утга агуулга, түүхийн хувьд ялгаатай нэршлүүд юм.

Үгийн гарал үүсэл

засварлах

Пап гэдэг нь өрнийн ихэнхи хэлэнд эцэг, аав гэсэн үгтэй утга нэгтэй. Ромын Пап бол шашны болон улсын тэргүүн гэсэн утгаар Ариун Эцэг, Гэгээн Эцэг гэх зэргээр дуудагдаж ирсэнтэй холбоотой. Зөвхөн Ромын католик шашнаас гадна зарим шашны урсгалууд удирдагчаа пап гэж дууддаг тул католик шашны тэргүүнийг Ромын хэмээн тодотгон нэрлэх нь зүйтэй.

Пап бий болсон нь

засварлах

Католик шашны сүсэгтнүүд Есүс Христ өөрөө католик шашныг үндэслэж, анхны Папаар өөрийн шавь Гэгээн Петрийг томилсон гэж үздэг. Үүнийг Ариун Библийн Шинэ Гэрээнд бичигдсэн Матай хэмээх номын 16-р бүлэгт бичигдсэн зүйлтэй холбон тайлбарладаг. Дээрх номонд өгүүлсэн үйл явдлыг үндэслэн Христийн үйл хэргийг дэлхий ертөнцөд үргэлжлүүлж, шашныг түгээн дэлгэрүүлэх эрх мэдлийг олгосон гэх үзэл тархжээ.

Цахим холбоос

засварлах
 
Wiktionary
Wiktionary: Пап – Энэ үгийг тайлбар толиос харна уу
  Commons: Папууд – Викимедиа зураг, бичлэг, дууны сан