Дэлхийн мисс
«Дэлхийн сайхан хүүхэн», «Дэлхийн мисс» (Англи: Miss World) — олон улсын гоо сайхны тэмцээн юм.
Үүсэл | 1951 он |
---|---|
Төрөл | гоо сайхны тэмцээн |
Төв газар | Их Британийн Лондон |
Гишүүнчлэл | 100 гаран улс орон |
Албан хэл | англи хэл |
Ерөнхийлөгч | Жулия Морли |
Чухал хүн | Эрик Морли |
Цахим талбар | missworld.com |
Энэ тэмцээн Орчлонгийн сайхан хүүхэн, Олон улсын сайхан хүүхэн, Ертөнцийн сайхан хүүхэн тэмцээний хамтаар их дөрвөн тэмцээн гэгдэх бөгөөд хамгийн ахмад, нэр хүндтэй тэмцээн нь юм. 1951 оноос хойш жил бүр явагдаж байна. Одоогийн Дэлхийн Мисс бол Энэтхэгийн Мисс Мануши Шиллар юм. Тэрээр 2017 оны 11сарын 18 ны өдөр 2016 оны Дэлхийн Мисс болох Стефани Дел Валлегээс титмээ гардан авсан юм.
Түүх
засварлахДэлхийн сайхан хүүхэн шалгаруулах тэмцээнийг 1951 онд Эрик Морли Их Британид анх явуулжээ. 2000 онд түүнийг нас барахад эхнэр Жулия Морли нь тус ажлыг үргэлжлүүлэн жил бүр зохион явуулж байна.
Дэлхийн мисс шалгаруулах байгууллага Их Британи улсын Лондон хотод байрладаг.
Тэмцээн
засварлах2011 оноос хойш
засварлахОн оны тэмцээн | Оролцогч | Огноо | Газар | Тэргүүн байр | Нас |
---|---|---|---|---|---|
2011 оны Дэлхийн сайхан хүүхэн | 113 | 2011-11-06 | Их Британи, Лондон | Ивиан Саркос | 22 |
2012 оны Дэлхийн сайхан хүүхэн | 116 | 2012-08-18 | Хятад, Ордос | Юй Вэньшя | 23 |
2013 оны Дэлхийн сайхан хүүхэн | 127 | 2013-09-28 | Индонез, Бали | Меган Янг | 23 |
2014 оны Дэлхийн сайхан хүүхэн | 121 | 2014-12-14 | Их Британи, Лондон | Ролин Страусс | 22 |
2015 оны Дэлхийн сайхан хүүхэн | 114 | 2015-12-19 | Хятад, Санья | Мирея Лалагуна | 23 |
2016 оны Дэлхийн сайхан хүүхэн | 117 | 2016-12-18 | Америк ,Вашингтон | Стифан Пел Валле | 19 |
2017 оны Дэлхийн сайхан хүүхэн | 118 | 2017-11-18 | Хятад, Санья | Мануши Шиллар | 20 |
Монгол улсын оролцоо
засварлахМонгол улс 2005 оноос тус тэмцээнд оролцож эхэлсэн.