2012 оны Дэлхийн сайхан хүүхэн
«2012 оны Дэлхийн сайхан хүүхэн» (Англи: Miss World 2012) — Дэлхийн сайхан хүүхэн шалгаруулах 62-р удаагийн тэмцээн байв.
116 орны гоо бүсгүй Хятад улсын Ордос хотноо цуглан олон шалгуураар өрсөлдөж, 2012 оны 8 сарын 18-нд дүнгээ гаргахад Хятад улсыг төлөөлөн оролцсон Юй Вэньшя «2012 оны Дэлхийн сайхан хүүхэн»-ээр өргөмжлөгдөж, өмнөх жилийн гоо бүсгүй Ивиан Саркос шинэ миссийн толгойд эрдэнийн титмийг өмсгөж өгчээ.
2007 оны Жан Зилиний улсаас дахин дэлхийн мисс тодорсон нь Юй Вэньшя байв.
Хоёрдугаар байранд Уэльсийн Софи Маулдс, гуравдугаар байранд Австралийн Жессика Кахавати орсон.
Дүн
засварлахЭзэлсэн байр | Оролцогч | Нас | Өндөр | Улс орон | Харьяа нутаг |
---|---|---|---|---|---|
Түрүү | Юй Вэньшя | 23 | 178 см | Хятад | Шанзи |
Тэргүүн үзүүр | Софи Маулдс | 19 | 178 см | Уэльс | Ферндале |
Дэд үзүүр | Жессика Кахавати | 23 | 175 см | Австрали | Сидней |
Оролцогч
засварлах116 орноос нэжгээд сайхан хүүхэн өрсөлдөв.
Монгол улс
засварлахЭзэлсэн байр | Оролцогч | Нас | Өндөр | Улс орон | Харьяа нутаг |
---|---|---|---|---|---|
Оролцогч | Хүсэлбаатарын Баярмаа | 20 | 178 см | Монгол | Улаанбаатар |