2014 оны Дэлхийн сайхан хүүхэн

«2014 оны Дэлхийн сайхан хүүхэн» (Англи: Miss World 2014) — Дэлхийн сайхан хүүхэн шалгаруулах 64-р удаагийн тэмцээн байв.

121 орны сайхан бүсгүй Их Британи улсын Лондон хотод цуглан олон шалгуураар өрсөлдөж, 2014 оны 12 сарын 14-нд дүнгээ гаргахад Өмнө Африк улсыг төлөөлөн оролцсон Ролин Страусс «2014 оны Дэлхийн сайхан хүүхэн»-ээр өргөмжлөгдөж, өмнөх жилийн гоо бүсгүй Меган Янг титмээ шилжүүлэн өгсөн.

Хоёрдугаар байранд Унгарын Эдина Кулчар, гуравдугаар байранд Америкийн Элизабет Сафрит орлоо.

Ролин Страус Өмнө Африкаас тодорсон 3-р Дэлхийн мисс бөгөөд түүний урьд 1974 онд Аннелин Криль улсын нэрээ дуурьсгажээ.

Дүн засварлах

Эзэлсэн байр Оролцогч Нас Өндөр Улс орон Нутаг
Түрүү Ролин Страусс 22 177 см Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс  Өмнөд Африк Волксруст
Тэргүүн үзүүр Эдина Кулчар 24 173 см Унгар  Унгар Будапешт
Дэд үзүүр Элизабет Сафрит 22 174 см Америкийн Нэгдсэн Улс  Америкийн Нэгдсэн Улс Хойд Каролина

Оролцогч засварлах

121 орноос нэжгээд сайхан хүүхэн өрсөлдөв.

Сантоме-Принсип, Чадаас анх удаа оролцов.

Монгол улс засварлах

Эзэлсэн байр Оролцогч Нас Өндөр Улс орон Нутаг
Оролцогч Төрбатын Батцэцэг 23 178 см Монгол Улс  Монгол Улс Улаанбаатар

Гадаад холбоос засварлах