2011 оны Дэлхийн сайхан хүүхэн

«2011 оны Дэлхийн сайхан хүүхэн» (Англи: Miss World 2011) — Дэлхийн сайхан хүүхэн шалгаруулах 61-р удаагийн тэмцээн байв.

113 орны гоо бүсгүй Их Британи улсын Лондон хотноо цуглан олон шалгуураар өрсөлдөж, 2011 оны 11 сарын 6-нд дүнгээ гаргахад Венесуэл улсыг төлөөлөн оролцсон Ивиан Саркос «2011 оны Дэлхийн сайхан хүүхэн»-ээр өргөмжлөгдөж, өмнөх жилийн гоо бүсгүй Александриа Миллс титмийг өмсгөж өгчээ.

Хоёрдугаар байранд Филиппиний Гвендолин Руайс, гуравдугаар байранд Пуэрто-Рикогийн Аманда Виланова орсон.

Ивиан Саркос Венесуэлээс тодорсон 6-р дэлхийн мисс бөгөөд түүний өмнө 1995 онд Жаклин Агилера улсын нэрээ мандуулж байлаа.

Эзэлсэн байр Оролцогч Нас Улс орон Харьяа нутаг
Түрүү Ивиан Саркос 22   Венесуэл Гуанаре
Тэргүүн үзүүр Гвендолин Руайс 21   Филиппин Мунтинлупа
Дэд үзүүр Аманда Виланова 20 Пуэрто-Рико Сан-Хуан
 
Тэмцээний цар хүрээ

Оролцогч

засварлах

113 орноос нэжгээд сайхан хүүхэн өрсөлдөв.

Монгол улс

засварлах
Эзэлсэн байр Оролцогч Нас Улс орон Харьяа нутаг
Оролцогч Өнөрбаярын Буянхишиг 22   Монгол Улаанбаатар

Гадаад холбоос

засварлах