Алла Борисовна Пугачёва (Орос: Алла Борисовна Пугачёва; 1949 оны 4 сарын 15-нд Москвад төрсөн) бол Зөвлөлт болон Оросын Холбооны Улсын эстрадын дуучин, продюсер, телевизийн нэвтрүүлэг хөтлөгч, хөгжмийн зохиолч юм. Алла Пугачёва нь 1965 оноос өдгөө хүртэл бүтээлээ туурвиж байсан бөгөөд 2010 оны 3-р сараас тоглолт хийхгүй байгаа ажээ.

Алла Борисовна Пугачёва
Энэхүү нэр нь Дорнод Слав нэрийн зан заншлаар нэрлэсэн; эцгийн нэр нь Борисовна бөгөөд овог нь Пугачёва юм.

Алла Борисовна Пугачёва нь тунгалаг нарийн цээл хоолойгоор дуулдаг ба Зөвлөлт Холбоот Улсын хамгийн алдартай эстрадын уран бүтээлч билээ. Тэрбээр украин, финланд, еврей, казак, герман, англи, орос хэлээр 500 гаруй дуу дуулсан бөгөөд CD, DVD, пянз оролцуулаад 100 гаруй бичлэг хийлгэжээ. Алла Пугачёвагийн цомог нь ОХУ ба хуучин ЗХУ-аас гадна Япон, Солонгос, Швед, Финланд, Герман, Польш, Чехословак, Болгар зэргийн улсуудад хэвлүүлэгдэж байлаа. Пугачёвагийн 250 сая гаруй цомог борлогдсон мэдээ бий.

Мэргэжлийн намтар

засварлах

Алла Пугачёва нь Борис Михайлович Пугачёв (1918—1982) болон Зинаида Архиповна Одегова (1922—1986) нарын охин болж 1949 онд Москва хотноо төржээ. 1950 оны 4 сарын 7-нд дүү Евгений (1950—2011) төрсөн байна. Алла 1954 онд Москвагийн хөгжмийн сургалттай 31 дүгээр сургуульд 5 настай элсэн орсон бөгөөд Михаил Михайлович Ивановын хөгжмийн коллежид суралцахаар болсон байна. Тэрбээр 496 дугаар сургуульд суралцаж, 1964 онд сургуулиа төгсөөд коллежийн найрал дууны тэнхимд суралцсан. Пугачёва анх 1965 онд "Робот" дуугаа Юность радиогийн өглөөний хөтөлбөрт зориулж бичүүлжээ.

1969 оны 10 сарын 8-нд тэрээр Миколас Орбакастай гэрлэж Пугачева хэмээх овогтой концертод оролцож байсан ч албан ёсоор Орбакене овогтой болжээ.

1971 оны 5 сарын 25-нд Пугачева, Орбакас нар Кристина Эдмундовна Орбакайте хэмээх охинтой болсон байна.

1973 оны 11 сард тэрээр Миколас Орбакасаас салж, Росконцерт, Москва мужийн филармонийг орхисон. Тэрээр "Москонцерт"-д ажилд орж, Виталий Кретюкийн удирдлаган дор шинэчилсэн "Москвичи ВИА" хамтлагийн гоцлол дуучин болжээ.

1975 оны эхээр Болгарт болсон "Алтан Орфей" олон улсын XI дууны уралдаант наадамд ЗХУ-ыг төлөөлөх оролцогчоор сонгогдов. Алла Пугачевагийн нэр дэвшигчийг Константин Орбелян Бүх Холбооны уралдааны шагналт байсан тул Соёлын яаманд санал болгов.

1975 оны 3 сараас эхлэн тэрээр тэмцээнд бэлдэж эхэлсэн - тэрээр Болгарын зохиолч, жүжигчин Эмиль Димитровын "Арлекино" дууг сонгосон. Павел Слободкин аяыг дахин боловсруулж, шинэ найруулга хийж, Борис Баркас орос текстийг бичиж, дуучин өөрөө найрал дууны төгсгөлд алдарт инээдийг нэмж амжилт олжээ.

1976 онд тэрээр анх удаа "Оны шилдэг дуу" наадмын шагналтан болсон. Эцсийн тоглолтод "Дуунууд-76" алдартай "Маш сайн" дууг (хөгжим А. Мажуков, үг Д. Усманов) тоглов. Дараа нь 1976 онд тэрээр анх удаа шинэ жилийн "Цэнхэр гэрэл" /Голубой огонёк/ телевизийн шоунд оролцож, дуулаад зогсохгүй нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажилласан.

1978 оны 8 сард тэрээр Польшийн Сопот хотод "Интервидение-78" олон улсын II уралдаанд оролцохоор очиж, "Шекспирийн сонет", "Хаад юу ч хийж чадна" дууг дуулжээ. Түүний тоглолт наадамд ялалт байгуулж, Польшийн олон нийтэд сайн хүлээж авчээ.

Оросууд Украин руу довтолж эхэлсний дараа түүний нөхөр Максим Галкин Оросын эрх баригчдыг шүүмжилсэн. Пугачевагийн хэлснээр 2022 оны 3 сард Алла Борисовна нөхөр, хүүхдүүдийнхээ хамт Израиль руу "амрах, эмчлэх" зорилгоор тус улсаас явсан байна.

Уран бүтээл

засварлах
  • 1969 он: „Король-Олень“ киноны дуунууд, „Хан Буга“
  • 1973 он: Дважды два – четыре „Хоёрыг үржих нь хоёр тэнцүү дөрөв“
  • 1975 он: Алла Пугачёва
  • 1976 он: Алла Пугачёва и „Веселые ребята“ ,,Алла Пугачева ба хөгжилтэй залуус''
  • 1977 он: Зеркало души „Сэтгэлийн толь“
  • 1978 он: „Greatest Hits“ Японд
  • 1982 он: Миллион роз „Нэг сая сарнай“

Цахим холбоос

засварлах
  Commons: Алла Пугачёва – Викимедиа зураг, бичлэг, дууны сан