2004 оны АНУ-ын гран-при

2004 оны Америкийн гран-при нь Формула-1 уралдааны хүрээнд Америкийн Нэгдсэн Улсын Индиана муж улсын Индианаполис хотод 2004 оны 6 сарын 20-нд зохиогдсон уралдаан юм.

  2004 оны Америкийн Гран При
Уралдааны мэдээлэл
2004 оны Формула-1 уралдааны 9-р гараа (нийт гарааны тоо 18)

Огноо 2004 оны 6 сарын 20
Албан ёсны нэр XXXIII Фостерс Америкийн гран-при
Зохиогдсон газар Индианаполис
Зам Уралдааны зам
4.195 км
Зай 73 тойрог, 306.016 км
Цаг агаарЦэлмэг
Поул позишн
Тамирчин Бразил Рубенс Барричелло Феррари
Хугацаа 1:10.223
Хамгийн хурдан уралдааны тойролт
Тамирчин Бразил Рубенс Барричелло Феррари
Хугацаа 1:10.399 7-р тойрогт
Шагналын тавцанд
1-р байр Герман Михаэль Шумахер Феррари
2-р байр Бразил Рубенс Барричелло Феррари
3-р байр Япон Сато Такүма БАР-Хонда

Уралдааны эхний эргэлт дээр Кристиан Клин, Фелипе Масса, Жоржио Пантано, Жанмариа Бруни нар хоорондоо мөргөлдөж уралдааны замыг орхисон.

Хэдэн тойргийн дараа Ральф Шумахерын машины дугуй салж, тэрээр 290км/ц хурдтайгаар цементэн хана мөргөж, хүнд гэмтжээ. Уралдааны дараа түүний ах Михаэль Шумахер ярихдаа, уралдааны замыг орхин, дүү дээрээ очмоор байсан гэжээ. Уралдааны замыг цэвэрлэж, Ральфыг эмнэлэг рүү авч явтал аюулгүйн машин уралдааны замд гарч ирсэн.

Уралдааны турш Ферраригийн 2 нисэгч уралдааныг тэргүүлж, Михаэль Шумахер түрүүлэн, Рубенс Барричелло удаалсан бол Сато Такүма гуравдугаар байрт орж, анх удаа шагналын тавцанд гарчээ. Мөн Унгарын анхны Формула Нэгийн нисэгч Цолт Баумгартнер 8-д орж, анхны оноогоо авав.

МкЛарены механикчид Кими Райкконены MP4-19 машиныг гараж руу түрэн оруулж байна (урьдчилсан уралдаан).
Фернандо Алонсо уралдааны өмнө.



Урьдчилсан уралдаан

засварлах
Байр Дугаар Нэр Баг Хугацаа[1] Зөрүү
1 2   Рубенс Барричелло Феррари 1:10.223
2 1   Михаэль Шумахер Феррари 1:10.400 +0.177
3 10   Сато Такүма БАР-Хонда 1:10.601 +0.378
4 9   Женсон Баттон БАР-Хонда 1:10.820 +0.597
5 3   Хуан Пабло Монтойя Уильямс-BMW 1:11.062 +0.839
6 4   Ральф Шумахер Уильямс-BMW 1:11.106 +0.883
7 6   Кими Райкконен Макларен-Мерседес 1:11.137 +0.914
8 17   Оливье Панис Тоёота 1:11.167 +0.944
9 8   Фернандо Алонзо Рено 1:11.185 +0.962
10 14   Марк Вэббэр Ягуар-Косворт 1:11.286 +1.063
11 16   Кристиано да Матта Тоёота 1:11.691 +1.468
12 5   Дэвид Култхард Макларен-Мерседес 1:12.026 +1.803
13 15   Кристиан Клин Ягуар-Косворт 1:12.170 +1.947
14 11   Жанкарло Фисикелла Заубер-Петронас 1:12.470 +2.247
15 12   Фелипе Масса Заубер-Петронас 1:12.721 +2.498
16 18   Ник Хайдфелд Жордан-Форд 1:13.147 +2.924
17 19   Жоржио Пантано Жордан-Форд 1:13.375 +3.152
18 20   Жанмариа Бруни Минарди-Косворт 1:14.010 +3.787
19 21   Цолт Баумгартнер Минарди-Косворт 1:14.812 +4.589
20 7   Ярно Трулли Рено уралдаагүй уралдаагүй
 
Рено багийн Фернандо Алонсо бэлтгэлийн үеэр.
 
Култхард Фисикеллаг гүйцэхээр хөөж байна.
 
Баттон бэлтгэлийн үеэр.

Үндсэн уралдаан

засварлах
Байр Дугаар Нэр Бан Тойрог Хугацаа/Хасагдсан шалтгаан Гарааны байр Оноо
1 1   Михаэль Шумахер Феррари 73 1:40:29.914 2 10
2 2   Рубенс Барикелло Феррари 73 +2.950 1 8
3 10   Сато Такүма БАР-Хонда 73 +22.036 3 6
4 7   Ярно Трулли Рено 73 +34.544 20 5
5 17   Оливье Панис Тоёота 73 +37.534 8 4
6 6   Кими Райкконен Макларен-Мерседес 72 +1 тойрог 7 3
7 5   Дэвид Култхард Макларен-Мерседес 72 +1 тойрог 12 2
8 21   Цолт Баумгартнер Минарди-Косворт 70 +3 тойрог 19 1
9 11   Жанкарло Фисикелла Заубер-Петронас 65 +8 тойрог 14  
Ret 14   Марк Веббер Ягуар-Косворт 60 Хөдөлгүүр 10  
DSQ 3   Хуан Пабло Монтоя Уильямс-BMW 57 Дүрэм зөрчсөн 5  
Ret 18   Ник Хайдфелд Жордан-Форд 40 Хөдөлгүүр 16  
Ret 9   Женсон Баттон БАР-Хонда 26 Шатахууны сав 4  
Ret 16   Кристиано да Матта Тоёота 17 Шатахууны сав 11  
Ret 4   Ральф Шумахер Уильямс-BMW 9 Дугуй 6  
Ret 8   Фернандо Алонсо Рено 8 Дугуй 9  
Ret 15   Кристиан Клин Ягуар-Косворт 0 Мөргөлдөөн 13  
Ret 12   Фелипе Масса Заубер-Петронас 0 Мөргөлдөөн 15  
Ret 19   Жоржио Пантано Жордан-Форд 0 Мөргөлдөөн 17  
Ret 20   Жанмариа Бруни Минарди-Косворт 0 Мөргөлдөөн 18  

Тэмдэглэл

засварлах
 
Женсон Баттон уралдааны дараах хүлээн авалт дээр.
  1. "Формула 1-ийн албан ёсны вэб сайт". Archived from the original on 2015-02-22. Татаж авсан: 5 сарын 1. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)


Өмнөх гараа:
2004 оны Канадын гран-при
FIA Формула Нэг дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
2004 оны улирал
Дараагийн гараа:
2004 оны Францын гран-при
Өмнөх уралдаан:
2003 оны АНУ-ын гран-при
Америкийн гран-при Дараагийн уралдаан:
2005 оны АНУ-ын гран-при