Open main menu

Заубер Моторспорт (герм. Sauber Motorsport) нь Швейцарийн авто уралдааны баг бөгөөд компанийн төв нь Цюрхэр Оберландын Xинвильд байрладаг. Заубер нь эхлээд 1982 оноос 1991 он хүртэл ОУАХ-оос зохион явуулдаг спорт автомашины уралдааны дэлхийн аваргын Групп C-д уралдаж байгаад 1993 оноос Формула-1-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох болсон. 2005 оны сүүлээс автомашин үйлдвэрлэгч BMW нь хөрөнгийн ихэнхийг худалдаж авсан бөгөөд 2009 оны сүүлээр буцаан татах хүртлээ BMW Заубер Ф1 Теам нэрээр Формула-1 оролцож байв. 2009 оны эцэст тус баг буцаад бүрэн Петер Зауберийн эзэмшилд очсон. Энэ баг техникийн хувьд ч тэр бодлогын түвшинд ч тэр Скудериа Феррари багтай маш нарийн холбоотой ажилладаг.

Заубер
Алфа Ромеи Расинг
Бүтэн нэр Алфа Ромео Расинг
Компанийн төв ШвейцариШвейцари Хинвиль, (Швейцари)
Компани Заубер Моторспорт АГ[1]
Багийн дарга АвстриАвстри Мониша Калтенборн
Үндэслэгч Петер Заубер
Цахим хуудас www.sauberf1team.com
2019 оны Формула-1
Жолооч (7) ФинландФинланд Кими Райкконен
(99) ИталиИтали Антонио Жовинацци
Туршилтын жолооч ШведШвед Маркус Эриксон
Шасси Заубер C35
Хөдөлгүүр Феррари 1.6 V6 Турбо
Дугуй Пирелли
Статистик
Анхны гран при 1993 он, Өмнөд Африк
Оролцсон уралдаан 392
Зохион
бүтээгчийн ДА
0 - хамгийн өндөр үзүүлэлт 2001 онд 4-р байр
Жолоочийн ДА 0 - хамгийн өндөр үзүүлэлт 2001 онд 8-р байр
Уралдааны ялалт 0
Оноо 557
Поле байрлал 0
х.х.у. тойролт 3
2018 оны байр 8. (48 оноо)

Сүүлийн улирлын уралдаанд Заубер нь өмнөх жилийнхтэй адил Маркус Эриксон болон Фелипе Наср нарын үндсэн нисгэгчтэйгээр оролцлоо.

Гарчиг

Спорт тэрэгний дэлхийн аварга шалгаруулаx тэмцээнЗасварлах

 
Заубер C5 спорт тэрэг

Энэ багийг 1970 онд Петер Заубер нь PP Заубер АГ нэртэйгээр үүсгэн байгуулж спорт загварын тэрэгний үйлдвэрлэлээр гараагаа эхэлжээ. Компанийнхаа санхүүг найдвартай байлгах үүднээс богино хугацааны дараа тэд автомашины засварын үйлчилгээг хийх болов. 1982 оноос эхлэн спорт автомашины дэлхийн аваргын Групп C уралдаанд оролцох болов. Энэ төрлийн уралдаанд орсноос хойш 1989, 1990 онуудад хамгийн өндөр амжилт гаргасан нь, францын авто уралдаанч Жан-Луи Шлессер аль аль онд нь түрүүлснээр жолоочийн болон зохион бүтээгчийн дэлхийн аварга болсон явдал байв. 1989 онд Заубер Ле Мансын 24-цагийн уралдаанд Мерседесийн хөдөлгүүртэй C9 тэргээр уралдан түрүүлжээ. Заубер багийн өсвөр үеийнхэнийг сургах сургалтанд 1990, 1991 онуудад сурч байсан тамирчдын тоонд сүүлд Формула-1-ийн долоон удаагийн дэлхийн аварга болж байсан Михаэль Шумахер, гранд прикс уралдааны ялагч Хайнц-Харалд Френтцен болон ФИА-ГТ дэлхийн аварга болсон Карл Вендлингер нар ордог юм.

Заубер Формула НэгдЗасварлах

Мерседесийн эрин (1993 болон 1994 он)Засварлах

1992 онд спорт автомашины дэлхийн аваргын цуврал уралдааныг хаасан нь Петер Зауберийг Формула-1-д орох шийдвэр гаргахад хүргэжээ. Олон жил хөдөлгүүрээ нийлүүлж байсан хамтрагч болох Мерседес-Бенц эхэндээ нэг их дэмжихгүй байсан ч Илмор болон Бриксворттой хамтын ажиллагааны гэрээний дагуу шууд бусаар эд анги нийлүүлсээр байв.

Тоон үзүүлэлт болон бусад мэдээлэлЗасварлах

Формула-1-н статистикЗасварлах

Мэдээ: 2019 оны Бахрейн гран при

Улирал Багийн нэр Шасси Хөдөлгүүр Дугуй Гранд Прикс Ялалт Хоёрт Гуравт Поле ххут Оноо ДА-жагсаалт
1993 Теам Заубер АГ Заубер C12 Илмор 3.5 V10 G 16 12 7.
1994 Брүкер Заубер Мерседес Заубер C13 Мерседес-Бенц 3.5 V10 G 15 12 8.
1995 Ред Булл Заубер Форд Заубер C14 Форд Цетек-R 3.0 V8 G 17 1 18 7.
1996 Ред Булл Заубер Форд Заубер C15 Форд Цетек-R 3.0 V10 G 16 1 11 7.
1997 Ред Булл Заубер Петронас Заубер C16 Петронас 3.0 V10 G 17 1 16 7.
1998 Заубер Ред Булл Petronas Заубер C17 Петронас 3.0 V10 G 16 1 10 6.
1999 Ред Булл Заубер Петронас Заубер C18 Петронас 3.0 V10 B 16 5 8.
2000 Ред Булл Заубер Петронас Заубер C19 Петронас 3.0 V10 B 16 6 8.
2001 Ред Булл Заубер Петронас Заубер C20 Петронас 01A 3.0 V10 B 17 1 21 4.
2002 Заубер Петронас Заубер C21 Петронас 02A 3.0 V10 B 17 11 5.
2003 Заубер Петронас Заубер C22 Петронас 03A 3.0 V10 B 16 1 19 6.
2004 Заубер Петронас Заубер C23 Петронас 04A 3.0 V10 М 18 34 6.
2005 Заубер Петронас Заубер C24 Петронас 05A 3.0 V10 М 18 20 8.
2010 BMW Заубер Ф1 Теам Заубер C29 Феррари 2.4 V8 B 19 44 8.
2011 Заубер Ф1 Теам Заубер C30 Феррари 2.4 V8 P 19 44 7.
2012 Заубер Ф1 Теам Заубер C31 Феррари 2.4 V8 P 20 2 2 2 126 6.
2013 Заубер Ф1 Теам Заубер C32 Феррари 2.4 V8 P 19 1 57 7.
2014 Заубер Ф1 Теам Заубер C33 Феррари 1.6 V6 Турбо P 19 0 10.
2015 Заубер Ф1 Теам Заубер C34 Феррари 1.6 V6 Турбо P 19 36 8.
2016 Заубер Ф1 Теам Заубер C35 Феррари 1.6 V6 Турбо P 21 2 10.
2017 Заубер Ф1 Теам Заубер C36 Феррари 1.6 V6 Турбо P 15 5 10.
2018 Алфа Ромео Заубер Ф1 Теам Заубер C37 Феррари 1.6 V6 Турбо P 21 48 8.
2019 Алфа Ромео Расинг Алфа Ромео C38 Феррари 1.6 V6 Турбо P 2 10 4.
Нийт 394 2 8 3 571  

Цахим хуудасЗасварлах

  Commons: Заубер – Викимедиа дуу дүрсний сан

ЭшлэлЗасварлах