Индира Ганди
Хадмал толь | |
хинди | इन्दिरा प्रियदर्शिनी गान्धी |
---|---|
латин | Indira Priyadarshini Gandhi |
монгол | Индира Приядаршини Ганди |
Инди́ра Приядарши́ни Га́нди (хуучин овог нь Не́ру, англиар-Indira Gandhi: 1917-1984; 66 насалсан) - Энэтхэгийн алдарт эмэгтэй улс төрч, "Энэтхэгийн үндэсний хурал" намын гол зүтгэлтэн, Энэтхэгийн анхны Ерөхий сайд Жавахарлал Неругийн охин,Энэтхэг улсын 3 дахь бөгөөд 1966-1977, 1980-1984 онуудад цорын ганц эмэгтэй ерөнхий сайд.
Индира Ганди | |
1977 оны Индира Ганди | |
Энэтхэг улсын ерөнхий сайд | |
---|---|
1966.01.24 — 1977.03.24 1980.01.14 — 1984.10.31 (15 жил, 3-р ерөнхий сайд) | |
Өмнөх | Гулзарилал Нанда (түр) (1966) Чаран Синг (1980) |
Дараах | Мораржи Десай (1977) Ражив Ганди (1984) |
Төрсөн | 1917 оны 11 сарын 19 Британийн Энэтхэг, Агра Аудын нэгдсэн муж, Аллахабад (өнөөгийн Энэтхэг, Уттар Прадеш муж) |
Өнгөрсөн | 1984 оны 10 сарын 31 (66 насалсан) Энэтхэг, Дели, Шинэ Дели |
Улс | Британийн Энэтхэг (анх) Энэтхэг (хожим) |
Нам эвсэл | Энэтхэгийн үндэсний хурал |
Гэр бүл | эцэг эх Жавахарлал, Камала Неру нөхөр Фероз Ганди хүү Ражив, Санжай Ганди |
Мэргэжил | улс төрч |
Гарын үсэг |
Намтар
засварлахИндира Ганди 1917 оны 11 дүгээр сарын 19-нд Аллахабад хотод (өнөөгийн Уттар-Прадеш муж), алдартай өмгөөлөгч Жавахарлал Неру -гийн охин болж төржээ. Түүний эх Камала Неру мөн Энэтхэгийн эрх чөлөөний төлөө тэмцэгч байсан.
Индира 1934 онд энэтхэгийн алдарт зохиолч, яруу найрагч Рабиндранат Тагор-ын байгуулсан ардын Их сургуульд элссэн байна. Гэсэн хэдий ч 1936 онд өвчтэй ээжийгээ асархаар тэрээр хичээлээ орхиж Европ руу явах шаардлагатай болжээ. Эхийгээ нас барсаны дараа Европод үлдэж 1937 онд Английн Оксфордын Сомервиль коллежид элсэн орж, удирдлага, түүх, антропологийн чиглэлээр суралцсан байна. 1941 онд Энэтхэгтээ буцаж ирээд 1942 онд өмнө нь танил байсан бөгөөд сүүлд Лондонд их ойртсон Фероз Ганди-тай төрсөн Аллахабад хотод гэрэлсэн байна. Удалгүй залуу улс төрч гэр бүл 1942 оны 9 дүгээр сард баривчлагдаж Индира Ганди 1943 оны 5 сар хүртэл шоронд суужээ. Фероз, Индир нар хоёр хүүтэй болсон байна. Раджив 1944 оны 8 дугаар сарын 20-нд, Санджай 1946 оны 12 дугаар сарын 14-нд төржээ.
1947 оны 8 дугаар сарын 15-нд Энэтхэгийн тусгаар тогтнолыг тунхаглаж, удалгүй анхны үндэсний Засгийн газар байгуулагдав. Индира Ганди Ерөнхий сайдын аавынхаа хувийн нарийн бичгийн дарга болж, Нерутай хамт гадаадын бүх аялалд хамт явдаг болжээ.
Нөхөр Фероз Ганди 1960 онд зүрхний шигдээсээр нас барж дараа жил нь Индира Энэтхэгийн Үндэсний хурлын намын ажлын хорооны гишүүнээр сонгогдож, үндэсний зөрчилдөөний голомттой газрууд руу явж эхэлсэн байна.
1959 онд Ганди Энэтхэгийн үндэсний хурал (ЭҮХ) намын дарга болж 1964 онд эцэг Неру-г нас барсаны дараа намын даргын сонгуулиас татгалзаж Лок Сабхи /парламент/-ын гишүүнээр сонгогдсон байна. Ерөнхий сайд Лал Бахадур Шастрийн Засгийн газарт Мэдээлэл, радио сүлжээний сайдаар ажилласан. 1966 оны 1 дүгээр сард Шастри-г нас барахад залгамжилж Ерөнхий сайд, намын дарга болов. Тэрээр чанга хатуу, эрх мэдлийг гартаа авсан удирдагч болсон. Тусгаар тогтнохыг хүссэн Дорно Пакистаныг дэмжин Пакистантай 1971 онд байлдаж ялалт байгуулаад Бангладеш тусгаар тогтнож, улмаар Энэтхэг Өмнө Азид үлэмж нөлөөтэй болсон юм.
1977 онд өөрийн байр суурь олсон нэр хүндээ хэт өндөр үнэлж И.Ганди өөрөө парламентын сонгууль зарлаад ялагдал хүлээжээ. Түүнийг гэр бүлийнхэнтэйгээ хамт авлига авсан гэх хэргээр хоёр удаа баривчилж байжээ.
Тэрээр 1978 онд өөрийн "Энэтхэгийн Үндэсний хурал нам"-аа сэргээн байгуулаад 1980 оны сонгуулиар ялалт байгуулж дахин Ерөнхий сайд болсон юм.
Хэрэгжүүлсэн бодлогууд:
засварлах1980-аад оны эхээр Гандигийн үед Энэтхэг зэвсэг хураах, эдийн засгийн хөгжил хоёрын хоорондын харилцаанд анхаарлаа хандуулж, Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн дэх чухал үүргээ дахин батлахыг оролдов. Хөгжиж буй орнуудын эдийн засгийн хоцрогдолыг шийдвэрлэх замаар Ганди болон түүний залгамжлагчид эвсэлд үл нэгдэх хөдөлгөөнд хүчтэй нөлөө үзүүлж байв. Хүйтэн дайны үеийн зарим асуудлаас хөндийрүүлж, Кубын удирдагч Фидель Кастро захирах гэж оролдсон тус хөдөлгөөний ЗХУ руу чиглэсэн байдал 1979 оны Гавана дахь уулзалт маргаан дагуулсан. 1983 оны Делигийн дээд хэмжээний уулзалт нь Энэтхэгийн хөдөлгөөн дэх нэр хүндийг өсгөсөн бол Зөвлөлт Холбоот Улстай ойр дотно харилцаа, Афганистан, Камбожийн талаар Зөвлөлтийг дэмжигч байр суурьтай байсан нь түүний нөлөөг хязгаарласан юм.
1950 оны Энэтхэгийн Үндсэн хуулийн дагуу 1965 он гэхэд Хинди хэлийг албан ёсны үндэсний хэл болгох ёстой байв. Энэ нь хинди хэлээр ярьдаггүй олон мужид хүлээн зөвшөөрөгдөхгүй байсан бөгөөд Засгийн газарт англи хэлийг үргэлжлүүлэн ашиглахыг санал болгосон юм. 1967 онд Ганди Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, хинди, англи хэлийг албан ёсны хэл болгон ашиглахыг баталгаажуулжээ. Энэ нь Энэтхэгт хоёр хэлтэй байх төрийн албан ёсны бодлогыг тогтоож, Энэтхэгийн хинди хэлээр ярьдаггүй мужууд сэтгэлд нийцүүлж чадсан байна. Ганди өөрийгөө Энэтхэгийн үзэл бодолтой удирдагчийн нэг гэдгээ харуулжээ. Гэсэн хэдий ч шүүмжлэгчид түүний байр суурь нь хойд, Хинду мужийн хүчтэй тэмцэл байсан Уттар Прадеш зэрэг Конгрессын удирдагчдын байр суурийг сулруулах зорилготой гэж мөн үзэж байв. Ганди хэлний зөрчилдөөнөөс Энэтхэгийн өмнөд хэсгийн ард түмний хүчтэй дэмжлэгээр гаргаж чадсан юм.
Ганди Энэтхэгийн Ерөнхий сайд асан өөрийн эцэг Жавахарлал Неругийн цөмийн хөтөлбөрийг хөгжүүлэх алсын харааг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлсэн юм. Ганди 1967 онд цөмийн зэвсэг бүтээхийг БНХАУ-ын цөмийн туршилтын хариу арга хэмжээ болгосон байна. Ганди энэхүү туршилтыг Хятадын цөмийн сүрдүүлэг гэж үзэж, цөмийн их гүрнүүдээс хараат бус Энэтхэгийн тогтвортой байдал, аюулгүй байдлын ашиг сонирхлыг тогтоохын тулд Неругийн үзэл бодлыг үргэлжлүүлэн сурталчилсан юм.
Нас барсан нь
засварлах1984 онд Амритсарын ариун сүмийг нь эвдсэн шалтгаанаар өөрийн сик шашинт бие хамгаалагчид 20 сум тавьж түүнийг алжээ.
1999 онд Их Британийн Би-Би-Си "BBC" мэдээллийн байгууллагын зохион явуулсан санал асуулгад Ганди "Мянганы онцлох эмэгтэй"-ээр шалгарчээ.
Гэр бүл
засварлахИндира Ганди бизнесмен Фероз Гандитай (овог нэг боловч Махатма Гандитай ураг төрлийн холбоогүй) гэрлэж, Ражив, Санжай Ганди хоёр хүү төрүүлсэн. Ражив Ганди 1984 онд И.Гандиг-г алуулсаны дараа үргэлжлүүлэн Энэтхэг улсын Ерөнхий сайд болсон.
Ач хүү Рахул Ганди 2017 оноос Энэтхэгийн Үндэсний хурал намын даргын албан тушаалтай, улс төрч.
Зураг
засварлах-
7 настай Индира Неру 21 хоногийн өлсгөлөн зарласан Махатма Гандийн хамт
-
Эцэг Жавахарлал Неру, хүү Ражив, Санжай нарын хамт
-
Ганди Румыны ерөнхийлөгч Н.Чаушескугийн хамт
-
Америкийн Ерөнхийлөгчийн Р.Никсоны хамт
-
И.Ганди Зөвлөлтийн удирдагч Л.Брежнев нар утсаар ярьж буй сэдэвтэй зөвлөлтийн шуудангийн марк.
-
Индира Ганди
Ном зүй
засварлах- Ved Mehta, A Family Affair: India Under Three Prime Ministers (1982) ISBN 0-19-503118-0
- Pupul Jayakar, Indira Gandhi: An Intimate Biography (1992) ISBN 978-0-679-42479-6
Цахим холбоос
засварлах