Чингис (хот)

(Өндөрхаан-с чиглүүлэгдэв)

Чингис (хуучин нэр нь Өндөрхаан) нь Хэнтий аймгийн төв юм. Улаанбаатар хотоос зүүн талд 330 км газарт оршдог. Хүн ам нь 15,000 орчим.[3]

Чингис хот
сум
Хэрлэн сум

Улс Монгол Улс Монгол (МУ)
Аймаг Mn coa khentii aimag.svg Хэнтий
Сум Хэрлэн
Дотроо 8 багт хуваагддаг
Хот Чингис
Газар нутаг 3,788 км²
Хүн ам (2012) 19,317 хүн [1]
Хүн ам (тоол.) 19,000 хүн (2010)А [2]
– хотдоо (2012) ? хүнБ [1]
Ард түмэн Үндсэндээ Монгол үндэстэн
Зонхилон Халх, Буриад ястан
Нутгийн олон Өндөрхаан хотынхон
Өндөрхааныхан
Хэнтийн Хэрлэн сумынхан
Цагийн бүс Улаанбаатарын цаг (ГЦ+8)
А Зөвхөн МУ-ын суурин иргэний тоо. Гадаадын харьяат иргэн, гадаадад оршин суугаа МУ-ын иргэн багтаагүй.
Б Хөдөө бус, харин аймгийн төвд суудаг хүний тоо.

НэрЗасварлах

Хуучнааар Өндөрхаан гэж нэрлэгддэг байсан тус хотыг Чингис хааны дурсгалд зориулан, Хэнтий аймгийн ИТХ-ын 2013 оны 11 сарын 18-ны өдрийн тогтоолоор Чингис хот хэмээн нэрийджээ.

Газар зүйЗасварлах

Чингис хот нь Хэнтий аймгийн хамгийн их хүн амын нягтшилтай газар юм.

Чингис бол Монголд хоёр дахь хүйтэн хот юм. Хэрлэн голын эрэгт, хамгаалалтгүй хээр газар оршдог. Өвлийн улиралд, гол хөлдөж салхи шуурахад -40OC температурт хүрдэг.

Эдийн засагЗасварлах

Хотын эдийн засагт нүүрс олборлот чухал бөгөөд хотын баруун талд 53 км зайд Чандгана Тал уурхай оршдог.

Ажилгүйдлийг бууруулах зорилготой Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр (UNDP, НҮБХХ)-ийн хот ба хөдөөгийн бизнэсийг төлөвшүүлэх төсөл Чингис хотод төвтэй байдаг.

ТүүхЗасварлах

Хятадын дарга Линь Бяо Хятадаас зугатаж явахад нь түүний онгоц 1971 оны 9 сарын 13-нд Чингис хотын ойр орчимд сөнөж, өөрөө ба түүний гэр бүлийнхэн бүгд амь үрэгдсэн аж.

ТээвэрЗасварлах

Өндөрхаан нисэх буудал (UNR/ZMUH) нь 1 шороон зурвастай бөгөөд Улаанбаатартай байнгын нислэгтэй.

Энэ хот нь Чойбалсан ба Улаанбаатар хотуудыг холбодог.

ЭшлэлЗасварлах