Умард туйл (Газарзүйн умард туйл) гэж Дэлхийн эргэлтийн тэнхлэг, бөмбөрцөгийн хойд хагаст, Дэлхийн гадаргуутай огтлолцох цэгийг хэлнэ.

Умард туйл ба Умард мөсөн далайг харуулсан дэлгэмэл зураг

Умард туйл нь дэлхийн хамгийн хойд цэг (хойд өргөргийн 90°) бөгөөд өмнөд туйлын яг эсрэг талд байрлана. Умард туйл дээр бүх чиглэл өмнө зүгийг заана.

Өмнөд туйл нь эх газар (Антарктид дээр) дээр байдаг бол хойд туйл нь Умард мөсөн далайд байрлана. Умард туйл орчмын усны гүн 4087 метр [1]. Хамгийн ойр байрлах хуурай газар нь Каффеклаб арал бөгөөд Гренландын хойд эрэг хүртэл ойролцоогоор 700 км.

Монгол хэлэнд хойд, урд зүгт орших газар орны нэрийг хойд, урд хэмээн нэрлэдэг хэдий ч туйлын хойд, урд зүгт байгааг умард, өмнөд хэмээн нэрлэдэг. Тиймээс зарим тохиолдолд гадаад хэлнээс орчуулахдаа Хойд туйл хэмээн орчуулдаг боловч, уг ёсоор бол Умард туйл гэх нь зөв юм.


  1. "A Voyage of Importance" (Memento 27. Аравдугаар сар 2010 цахим архивт), Time, Aug. 18, 1958

Цахим холбоос

засварлах
  Commons: Умард туйл – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
 
Wiktionary
Wiktionary: Умард туйл – Энэ үгийг тайлбар толиос харна уу
  Wikivoyage: Умард туйл – Аяллын хөтөч