Эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрх

Эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрх нь эмэгтэйчүүдийн сонгуульд оролцож төлөөллөө сонгох болон өөрсдөө сонгогдох эрх юм.

19-р зууныг хүртэл хүн амын 50% эзэлдэг эмэгтэйчүүдийн сонгох эрх хязгаарлагдмал (өмчтэй эсэх, гэр бүл, нийгэм дэх байр суурь гэх мэт шалтгаантай) байсан. Дараа нь эмэгтэйчүүдийн сонгуулийн эрхийн төлөөх хөдөлгөөн идэвхжиж эхэлсэн. Энэ нь 20-р зууны дунд үеэс олон улсын эрх зүйд тусгагдаж эхэлсэн байна.


Хүний эрхийн түгээмэл Тунхаглал. 21-р зүйлийн [3]-д дараахь зүйлийг тодорхойлсон.

1. Хүн бүр шууд болон чөлөөтэй сонгогдсон төлөөлөгчөөрөө дамжуулан улс орныхоо төрийн үйл ажиллагаанд оролцох эрхтэй.

2. Хүн бүр өөрийн улсад төрийн албанд тэгш эрхтэй оролцох эрхтэй.

3. Төрийн эрх мэдлийн үндэс нь ард түмний хүсэл байх ёстой; Энэ хүсэл зориг нь бүх нийтийн, тэгш сонгох эрхийн дагуу нууц санал хураалтаар, эсхүл санал өгөх эрх чөлөөг хангасан түүнтэй адилтгах бусад хэлбэрээр тодорхой үетэй, будлиангүй сонгуулиар илэрхийлэгдэх ёстой.

Олон улс дахь эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрх

засварлах

Эмэгтэйчүүд хамгийн анх 1718 онд сонгох, сонгогдох эрхтэй болжээ. 1718-1771 онуудад "эрх чөлөөний эрин үе"-д Шведэд эмэгтэйчүүдийн сонгох эрхийг нэвтрүүлсэн. Энэ нь зөвхөн дээдсийн эвлэлийн гишүүн бөгөөд татвар төлдөг эмэгтэйчүүдэд хамаардаг байжээ. Харин 1906 онд орчин үеийн түүхэнд эмэгтэйчүүдэд сонгох эрх олгосон анхны улс нь Финланд улс юм байна. 1905 оны бослогын дараа хийгдсэн засаг захиргааны шинэчлэл нь Финландын эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдийн нэгэн адил сонгох, сонгогдох эрхийг олгосон байна. Дэлхийн хамгийн анхны парламентад сонгогдсон эмэгтэйчүүд Финландад 1907 оны сонгуулиар 19 эмэгтэй парламентад суудал авч байсан түүхтэй.

Улмаар 1893 онд Шинэ Зеланд, 1902 онд Австрали, 1913 онд Норвеги, 1915 онд ДаниИсланд, 1917 онд Орос, 1918 онд Канад, 1918 онд Их Британид 30 нас хүрсэн эмэгтэйчүүд, 1919 онд Герман, Австри, 1920 онд АНУ, Албани, Чехословак, 1921 онд Швед, 1922 онд Ирланд, 1924 онд Эквадор, Монгол, 1927 онд Уругвай, 1934 онд Турк улс эмэгтэйчүүдээ сонгох, сонгогдох эрхээр хангаж эхэлжээ.

Лихтенштайн, Швейцарьт эмэгтэйчүүд сонгох сонгогдох эрхийг дөнгөж 1971 онд л олж авсан байдаг ч эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тал дээр үнэхээр их амжилт олсон байна. Тэгвэл 1918 онд энэ эрхийг эмэгтэйчүүддээ өгсөн Азербайжанд эмэгтэйчүүд одоо болтол эрчүүдээсээ дор үнэлэгдсээр байгаа юм.

Монгол дахь байдал

засварлах

Манай улс 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа батлахдаа эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулсан Азийн анхны улс болж байсан.

Монгол улсын нийт сонгогчдын 51%-ийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг бөгөөд тэд сонгуульд идэвхтэй оролцдог. Гэвч УИХ дахь тэдний төлөөлөл нь ердөө 17.3% буюу дэлхийн дунджаас 7.6%-аар бага байна.

Уг үзүүлэлтээр 2020 онд Монгол улс дэлхийн 189 улсаас 122-д бичигдэж Хойд Солонгос, Тажикстан, Саудын Араб зэрэг ардчилсан бус улсуудаас ч доогуур байр эзэлжээ. Үүнээс гадна манай улсын түүхэнд нэг ч эмэгтэй хүн аймаг, нийслэлийн засаг дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаар ажиллаж байгаагүй нь улс төрийн шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо тун хангалтгүй байгааг баталдаг.

Эмэгтэйчүүдийн сонгох эрхтэй болсон улс орнуудын жагсаалт, он жилээр

засварлах
Улс Он Нас
Саудын Араб 2011 21 нас
Арабын Нэгдсэн Эмират 2006 -
Кувейт 2005 21 нас
Оман 2003 21 нас
Бахрейн 2002 18 нас
Уоллис ба Футуна 2001 18 нас
Катар 1997 18 нас
Эритрей 1993 18 нас
Америкийн Самоа 1990 18 нас
Самоа 1990 21 год
Намиби 1989 18 нас
Төв Африкийн Бүгд найрамдах улс 1986 21 нас
Фолклендын арал 1984 18 нас
Лихтенштайн 1984 18 нас
Ирак 1980 18 нас
Маршаллын аралууд 1979 18 нас
Микронези 1979 18 нас
Палау 1979 18 нас
Гвинея-Бисау 1977 18 нас
Ангол 1975 18 нас
Вануату 1975 18 нас
Кабо-Верде 1975 18 нас
Мозамбик 1975 18 нас
Сан-Томе Принсипи 1975 18 нас
Иордани 1974 18 нас
Соломоны арлууд 1974 21 нас
Бангладеш 1972 18 нас
Швейцар 1971 18 нас
Андорра 1970 18 нас
Науру 1968 20 нас
Свазиленд 1968 18 нас
Ардчилсан Конго улс 1967 18 нас
Йемен 1967 18 нас
Кирибати 1967 18 нас
Тувалу 1967 18 нас
Ботсвана 1965 18 нас
Лесото 1965 18 нас
Ливи 1964 18 нас
Папуа — Шинэ Гвиней 1964 18 нас
Судан 1964 17 нас
Афганистан 1963 18 нас
Иран 1963 16 нас
Кени 1963 18 нас
Бүгд Найрамдах Конго улс 1963 18 нас
Экваторын Гвиней 1963 18 нас
Фижи 1963 21 нас
Марокко 1963 18 нас
Алжир 1962 18 нас
Замби 1962 18 нас
Монако 1962 18 нас
Уганда 1962 18 нас
Бурунди 1961 18 нас
Малави 1961 18 нас
Мавритани 1961 18 нас
Парагвай 1961 18 нас
Руанда 1961 18 нас
Сьерра-Леон 1961 18 нас
Бахамын арлууд 1960 18 нас
Гамби 1960 18 нас
Кипр 1960 18 нас
Тонга 1960 21 нас
Бруней 1959 18 нас
Мадагаскар 1959 18 нас
Сан-Марино 1959 18 нас
Танзани 1959 18 нас
Тунис 1959 18 нас
Буркина-Фасо 1958 18 нас
Гвиней 1958 18 нас
Чад 1958 18 нас
Лаос 1958 18 нас
Нигери 1958 18 нас
Зимбабве 1957 18 нас
Малайз 1957 21 нас
Бенин 1956 18 нас
Габон 1956 21 нас
Египет 1956 18 нас
Комор 1956 18 нас
Мали 1956 18 нас
Маврики 1956 18 нас
Сомали 1956 18 нас
Гондурас 1955 18 нас
Камбож 1955 18 нас
Этиоп 1955 18 нас
Никарагуа 1955 16 нас
Перу 1955 18 нас
Белиз 1954 18 нас
Гана 1954 18 нас
Колумби 1954 18 нас
Бутан 1953 18 нас
Гайана 1953 18 нас
Боливи 1952 18 нас
Грек 1952 18 нас
Кот-д’Ивуар 1952 19 нас
Ливан 1952 21 нас
Ангилья 1951 18 нас
Антигуа Барбуда 1951 18 нас
Гренад 1951 18 нас
Доминик 1951 18 нас
Непал 1951 18 нас
Сент-Китс Невис 1951 18 нас
Сент-Винсент ба Гренадин 1951 18 нас
Барбадос 1950 18 нас
Гаити 1950 18 нас
Босни Герцеговин 1949 18 нас
Хонконг 1949 18 нас
БНХАУ 1949 18 нас
Коста-Рика 1949 18 нас
Сирия 1949 18 нас
Израил 1948 18 нас
Өмнд Солонгос 1948 19 нас
Нигер 1948 18 нас
Сейшелын арлууд 1948 17 нас
Суринам 1948 18 нас
Аргентин 1947 18 нас
Энэтхэг 1947 18 нас
Тайвань 1947 20 нас
Мальт 1947 18 нас
Мексик 1947 18 нас
Пакистан 1947 18 нас
Сингапур 1947 21 нас
Венесуэл 1946 18 нас
Вьетнам 1946 18 нас
Гватемал 1946 18 нас
Жибути 1946 18 нас
Италия 1946 18 нас
Камерун 1946 20 нас
Умард Солонгос 1946 17 нас
Либер 1946 18 нас
Умард Македони 1946 18 нас
Тринидад Тобаго 1946 18 нас
Индонези 1945 17 нас
Хорват 1945 18 нас
Япон 1945 20 нас
Сенегал 1945 18 нас
Серби 1945 18 нас
Словени 1945 18 нас
Того 1945 18 нас
Югослави 1945 18 нас
Бермуд 1944 18 нас
Болгар 1944 18 нас
Франц 1944 18 нас
Ямайк 1944 18 нас
Доминикан 1942 18 нас
Панам 1941 18 нас
Молдав 1940 18 нас
Сальвадор 1939 18 нас
Румын 1938 18 нас
Филиппин 1937 18 нас
Чили 1935 18 нас
Куба 1934 16 нас
Мальдив 1932 21 нас
Таиланд 1932 18 нас
Бразил 1931 16 нас
Испани 1931 18 нас
Португал 1931 18 нас
Шри-Ланк 1931 18 нас
Өмнөд Африк 1930; 1994 18 нас
Турк 1930 18 нас
Эквадор 1929 18 нас
Пуэрто-Рико 1929 18 нас
Уругвай 1927 18 нас
Казахстан 1924 18 нас
Монгол 1924 18 нас
Сент-Люси 1924 18 нас
Тажикистан 1924 18 нас
Туркменистан 1924 18 нас
Узбекистан 1924 18 нас
Мьянма 1922 18 нас
Албани 1920 18 нас
Чех 1920 18 нас
Словак 1920 18 нас
АНУ 1920 18 нас
Армени 1919, 1921 20, 18 нас
Белорусь 1919 18 нас
Бельги 1919/1948. 18 нас
Люксембург 1919 18 нас
Нидерланд 1919 18 нас
Швед 1919 18 нас
Украин 1919 18 нас
Эстони 1919 18 нас
Австри 1918 16 нас
Азербайжан 1918 18 нас
Их Британи 1918 18 нас
Унгар 1918 18 нас
Герман 1918 18 нас
Гүрж 1918 18 нас
Ирланд 1918 18 нас
Киргиз 1918 18 нас
Латви 1918 18 нас
Литва 1918 18 нас
Польш 1918 18 нас
Канад 1917 18 нас
Орос 1917 18 нас
Дани 1915 18 нас
Исланд 1915 18 нас
Норвеги 1913 18 нас
Финланд 1906 18 нас
Австрали 1902 18 нас
Кукын арлууд 1893 18 нас
Шинэ Зеланд 1893 18 нас
Мэн арал 1881 16 нас
Питкэрн арлууд 1838 18 нас
Виргины арлууд (АНУ) Мэдээлэлгүй 18 нас
Макао Мэдээлэлгүй 18 нас
Аруба Мэдээлэлгүй 18 нас
Виргины арлууд (Их Британи) Мэдээлэлгүй 18 нас
Зүүн Тимор Мэдээлэлгүй 17 нас
Гернси -/- 18 нас
Гибралтар 18 нас
Гренланд 18 нас
Гуам 18 нас
Жерси 16 нас
Кайманы арлууд 18 нас
Кокосбн арлууд 18 нас
Фарерын арлууд 18 нас
Францын Полинези 18 нас
Ватикан -/-
Майотта Мэдээлэлгүй 18 нас
Черногор 18 нас
Монтсеррат 18 нас
Нидерландын Антилийн арлууд 18 нас
Шинэ Каледони 18 нас
Ниуэ 18 нас
Норфолк арал 18 нас
Умард Марианы арлууд 18 нас
Сен-Бартелеми 18 нас
Гэгээн Хэлэна арал -/-
Сен-Мартен Мэдээлэлгүй 18 нас
Сен-Пьер Микелон 18 нас
Токелау 21 нас
Теркс Кайкос Мэдээлэлгүй 18 нас