Эеэр засагч
Эеэр засагч (1638-1661; 23 насласан) — 1643-1661 онд өргөмжлөгдсөн Чин улсын гуравдугаар хаан, манж хүн байв.
Эеэр засагч | |
---|---|
Чин улсын хаан | |
Хаанчлал | 1643.10.08-1661.02.05 (18 жил, 3-р хаан) |
Төрсөн огноо | 1638 оны 3 сарын 15 |
Төрсөн газар | Ляодун, Мүгдэн |
Өнгөрсөн огноо | 1661 оны 2 сарын 5 (22 насалсан) |
Өнгөрсөн газар | Бээжин, Бор хот |
Оршуулсан | Чингийн зүүн бунхан |
Өмнөх | Дээд эрдэмт |
Удаах | Энх амгалан |
Их хатан | 19 хатан, татвар |
Хүүхэд | 14 хүүхэд |
Эцэг | Дээд эрдэмт хаан |
Эх | Бумбутай хатан |
Ургийн овог | Айсингиоро |
Оны цол | манж: Ижисхүн дасан монгол: Эеэр засагч хятад: Шүньжи |
Бага нас
засварлахФүлин 1638 оны хавар Мүгдэнд манж Чин улсын Хуньтайж буюу Дээд эрдэмт хааны Шяожуан их хатнаас төржээ. Шяожуан хатан болвол хорчин монголын боржигин овогт Бумбатай (аль эсвэл Хашгэрэл) гэгч бөгөөд Эеэр засагч төдийгүй Энх амгалан хаанд түшиг болсон хүн юм. 5 настай байхад нь 1643 онд балчир агийг хаан өргөмжилж, оны цолыг монголоор Эеэр засагч, манжаар Ижисун дасан, хятадаар Шүньжи гэсэн ба хааны сүмийн цолыг хятадаар Чин Шизү хэмээжээ.
Дээд эрдэмт хаан Мин улсыг мөхөөж 1643 онд залгамжлагчаа зарлалгүй нас нөхцсөн бөгөөд хурал болоход олноор Нурхачийн 14-р хүү Доргоныг бол хэмээхэд тэр татгалзаж Дээд эрдэмт хааны хүү эцгийн суурийг залгамжлаг хэмээхэд 9-р хүү Фүлинийг тийн өргөмжилөв. 5 настай хааны өмнөөс Доргон, Жаргалан нар төр барих болсон.
1644 онд Мингийн жанжин Ү Сангуй Цагаан хэрмийн хаалгыг нээж манжийн цэрэг Бээжинг эзлэн Мингийн хуучин газар орныг эрхшээж, 1644 оны 11 сарын 8-нд Эеэр засагч хааныг Бээжинд ёслон залж, нийслэлийг Бээжинд шилжүүлэв. Манжийн цэрэг Мингийн хааны удмыг элдэн хөөж Шиань, Сүжоу, Ханжоу, Нанжин, Гуанжоу хүрч дагуулав. 1646 оноос хятад хүнийг төрийн албанд авах болж, 1648 оноос хятад эр манж эмтэй гэрлэхийг зөвшөөрчээ.
Төр барьсан нь
засварлах1650 онд Доргон зуурдаар өнгөрөхөд дүү нь төр барихыг оролдсон боловч Жаргалан болиулж 1651 онд 13 настай Эеэр засагчийн биеэр төр засах болсныг мэдэгдэв. Эеэр засагч өөрийн эрхэт цөөн жилдээ төрийн хятад хэв маягийг ойшоож нэвтрүүлсэн бөгөөд Чэнь Миншя, Ван Ши зэрэг хятад хүмүүс шадарлаж байсан. Мингийн үед байсан сургуулийг дахин нээж, төрийн удирдах байгууллагыг сэргээж, күнзийн суртал ном хэвлүүлэв. Залуу хаанд эхийнх нь зөвлөгөө тусалж байсан.
Хятадын Мин улсыг сэргээхийг хүсэгчдийг 1658 онд Гуйжоу, Юньнаньд байлдан Бирм рүү дутаалгав.
Нас барсан нь
засварлахШяожуан хатан эх нь хүүдээ боржигин овгийн хоёр их хатан буулгасан ч хаан таалаагүй. Харин манжийн донго овогт хатандаа хайртай байсан бөгөөд түүнийгээ нас барахад бие нь муудан 1661 онд цэцэг өвчнөөр 23 насандаа таалал төгсчээ. Ван Ши, Марги хоёр сайд хааны сүүлчийн үгийг бичиж авснаар 4-р хүү нь дараагийн Энх амгалан хаан болж, Обой, Сонин, Суксаха, Эбилун дөрвөн сайд, балчир хааны өмнөөс төр барихаар болжээ.
Гэр бүл
засварлах- Эцэг — Хунтайж/Тэнгэрийн сэцэн (Дээд эрдэмт хаан) — айсингиоро овогт
- Эх — Шяожуан хатан эх — хорчин овогтой монгол, төрсөн нэр нь Бумбатай
Хатан
засварлахЭеэр засагч хааны хойд ордонд олон арван хатад, их бага татвар эмс, үжин, гэг, ордны авхай нар байсан. Хаан амьд ахуйд Эрдэнэ Бумба, Шяохуйжан хэмээх 2 их хатан авч байсан. Тун овогт татвар эмийн хүү Сюанье хаан болсны дараа Шяоканжан их хатан гэх цолыг авсан бол Донго овогт татвар эм 1660 онд өөд болсны дараа Шяошянь хатан цолоор нэхэн өргөмжлсөн.
Үүнд:
- Эрдэнэ Бумба: огцорсон хатан, боржигин овогт Зоригт чин ван Огшааны охин. Огшаан бол Бумбутай хатны ах.
- Шяохуйжан их хатан — боржигин овогт дархан бэйл Цагааны хүү Цоржийн охин. Дархан бэйл Цагааны бол Бумбутай хатны ах юм.
- Шяоканжан их хатан — Тунгиа овогт Тулай ноёны охин. Хань үндэстэн.
- Шяошянь хатан — манжийн донго овогт дотоод амбан Эшуогийн охин.
Фэй буюу татвар эм (妃)
засварлах- Даофэй: хорчины боржигин овгийн дархан чин ван Манзуширийн охин.
- Жэнфэй: манжийн донго овгийн Бадугийн охин.
- Кэфэй: ши овогтон. Өрхийн яамны жигүүрийн сайд Ши Шэний охин.
- Гонжинфэй: боржигин овгийн төрийн жюнь ван Болдын охин.
- Шухуйфэй: хорчины боржигин овгийн бэйл Цоржийн охин. Шяохуйжан хатны эгч эсвэл дүү
- Дуаньшүньфэй: авга хошууны боржигин овгийн 1-р зэргийн тайж Бодисийн охин.
- Нинцюэфэй: Донго овгийн түшмэл Кажихайгийн охин. Юй чин ван Фучуань (1653-1703)-ийг төрүүлсэн.
Үжин (福晋)
засварлах- Ба овогт сул татвар эм (巴氏)
- Ниуниу (牛鈕; 1651 – 1652)
- 3-р гэг (1654 – 1658)
- 5-р гэг (1655 – 1661)
2. Чэнь овогт сул татвар эм (陳氏)
- 1-р гэг (1652 – 1653)
- Чаннин, Гун чин ван (恭親王 常寧; 1657 – 1703), 5-р агь
3. Ян овогт эм (楊氏)
- Гонцюэ хошой гүнж (和碩恭愨公主; 1654 – 1685), 2-р гэг. 1667 онд Гувалгиа Нардутай гэрлэсэн.
- 4-р гэг (1655 – 1661)
4. Нара овгийн сул эм (那拉氏)
- 6-р гэг (1657 – 1661)
5. Тан овгийн сул эм (唐氏)
- Цишоу (奇授; 1660 – 1665), 6-р агь
6. Ниу сул эм (鈕氏)
- Лонши, Чүнжин чин ван(純靖親王 隆禧; 1660 – 1679), 7-р агь
7. Мүкүдү овгийн сул эм (穆克圖氏)
- Ёнган (永幹; 1661 – 1668), 8-р агь
Өмнөх Дээд эрдэмт |
Чин улсын хаан 1643—1661 он |
Дараах Энх амгалан |