Эрдэнэ Бумба хатан (монгол бичиг:ᠡᠷᠳᠡᠨᠢ ᠪᠤᠮᠪᠠ) бол Хавт Хасарын угсааны Хорчины Зоригт чин ван Угшаны охин. Эеэр засагч хаантай 1651 онд гэрлэж, Чин гүрний их хатан болсон. 1653 онд Хатны суудлаас нь огцоруулж, Жин татвар эм болгосон юм.

Эрдэнэ Бумба хатны хөрөг

Товч намтар

засварлах

Түүнийг Бумбутай хатан, төр баригч хунтайж Доргон нарын таалалаар Эеэр засагч хааны их хатанд сонгож, 1651 оны 9 сарын 27-ний өдөр хаан хатан хоёрын хуримыг хийжээ. Гэвч их хатны зан ааш, атаа жөтөө ихтэй байдал нь Эеэр засагчийг өөр хатан татвар эмст анхаарал хандуулахад нөлөөлж, 1653 оны 10 сарын 25-ний өдөр Эрдэнэ Бумба хатныг төрийн их хатны сэнтийнээс огцоруулж, хэргэм зэргийг бууруулаад Жин фэй болгов. Өнөө үед түүнийг Огцорсон хатан гэж түүхэнд тэмдэглэх болжээ.

Хавт Хасарын хойчис Хорчины Зоригт вангийн хошууны засаг ноён зоригт чин ван Угшаны охин. Зоригт чин ван Огшаан болбоос Зайсанбөх бэйл, Боли үжин хоёрын ууган хүү, Бумбутай хатны ах. Хүүхэд төрүүлээгүй.

Цол хэргэм

засварлах
  • Эеэр засагчийн үе (1643–1661):
    • Их хатан (皇后; 1651 оны 9 сарын 27-1653 оны 10 сарын 25)
    • Жин татвар эм (靜妃; 1653 оны 10 сарын 25-), 4-р дэсийн татвар эм