Чингийн зүүн бунхан

Чингийн зүүн бунхан (Хятад: 清東陵чин-дун-лин) — манж Чин улсын хааны гэр бүлийн оршуулгын газар юм.

Тэнгэр тэтгэгч хааны бунхан
1900 он

Хятад улсын Хөбэй мужийн Зуньхуа хотын нутагт, Бээжингээс зүүн хойш 125 км газарт байна. Нийт 80 км2 газар эзлэдэг.

Энд Чингийн таван хааны бунхан байх ба тойроод 151 хатан, татвар, 3 агь, 2 гүнжийг оршуулжээ.

Дөрвөн уулын дунд орших бөгөөд Хятад орноо үлдсэн хамгийн том, сайтар хадгалагдсан хааны оршуулгын газар юм.

Чингийн зүүн бунхны голд Бээжинд заларсан анхны хаан буюу Чин улсын 3-р хаан Эеэр засагч (1638–1661)-ийн бунхан байна.

Түүнээс баруун тийш Тэнгэр тэтгэгч, Түгээмэл элбэгт хоёр хааных, Цыши, Цыань хоёр хатан эхийнх байдаг бол зүүн тийш Энх амгалан, Бүрэн засагч хааны бунхан байна. Хааны бунхдын дундуур хатан, татваруудынх байдаг.

1928 онд хятадын Сунь Дяньинь жанжны тушаалаар бунхны газрыг тонож байсан.

 
Оршуулгын байрлал

Гол бунхан

засварлах

Мөн үзэх

засварлах