Шяочөнрэнь их хатан (манж хэл: ᡥᡳᠶᠣᠣᡧᡠᠩᡤᠠ
ᡠᠨᡝᠩᡤᡳ
ᡤᠣᠰᡳᠨ
ᡥᡡᠸᠠᠩᡥᡝᠣ
, галиг: hiyoošungga unenggi gosin hūwangheo; хятадаар:孝誠仁皇后, галиг: Xiàochéngrén Huánghòu) (1654 оны 2 сарын 3 - 1674 оны 6 сарын 6) болбоос манжийн Энх амгалан хааны анхны их хатан. 1665 оноос 1674 оны хооронд Чин гүрний их хатан байсан. Угсаа гарал нь шулуун шар хошууны хэшэри овгийн Габула сайдын охин. Түүний гэрлэлт нь улс төрийн шинжтэй байсан. Төрсөн нэр нь түүхэнд бичигдэж үлдээгүй.

Шяочөнрэнь хатны хөрөг

Товч намтар

засварлах

Тэрбээр 1654 оны 2 сарын 3 нд хэшэри овгийн хиа захирах дотоод сайд Габулагийн охин болж төрсөн. Эцэг Габула (噶布喇; ?-1681) нь Энх амгалан хааны төр захирагч дөрвөн сайдын нэг Сонин ноёны ууган хөвүүн. Габула нь 3 охин, 2 хөвүүнтэй байснаас ууган хөвүүн Чантай нь хиа захирах дотоод сайд, бага хөвүүн нь сумын занги Чанхай, том охин нь Шяочөнрэнь, дунд охин нь Энх амгалан хааны татвар эм Пинфэй, дараагийнх нь Эбилүний хөвүүн 1-р дэсийн гүн Факагийн эхнэр Хэшэри хатагтай нар болой.

1665 оны 11 сард Энх амгалан хааны их хатанд өргөмжилсөн. 1670 оны 1 сарын 4 нд хөвүүн Чэнхүг төрүүлсэн ч, 1672 онд нас нөгчсөн. 1674 оны 6 сарын 6 нд хааны хоёрдугаар агь Юньрэнийг төрүүлээд, төрөхийн хүндрэлээр нас барсан. Уг хатныг нас барсанд залуу хаан гашуудаж, 3 жилийн дараа 1677 оны 9 сард Ниохуру овогт эмэгтэйг шинэ их хатанд өргөмжилсөн. Түүнийг нас барсны дараа 1675 онд хоёрдугаар агь Юньрэнийг Чин гүрний хунтайжд өргөмжилсөн. 1674 онд Рэньшяо их хатан (仁孝皇后) хэмээн нэхэн өргөмжлөв. 1723 оны 6 сард Рэньшяорэнь их хатан (仁孝仁皇后) гэж өргөмжилснөө, 7 сард нь Шяочөн хунсяо жөнхуйэ аньхэ шуи гэминь литянь шяньшэн рэнь их хатан (孝誠恭肅正惠安和淑懿恪敏儷天襄聖仁皇后) гэж өөрчлөв.

  • Өвөө: төр баригч сайд, тэргүүн дэсийн гүн Сонин
  • Эцэг: хиа захирах дотоод сайд, тэргүүн дэсийн гүн Габула
  • Хүүхэд: Чэнхү (承祜; 1670 оны 1 сарын 4 – 1672 оны 3 сарын 3) Энх амгалан хааны хоёрдугаар хөвүүн
  • Юньрэн (允礽; 1674 оны 6 сарын 6 – 1725 оны 1 сарын 27) Энх амгалан хааны долоодугаар хөвүүн бөгөөд хожим нь 2-р агь хэмээн түүхэнд тэмдэглэжээ. 1675-1708, 1709-1712 онд Чин гүрний хунтайж байсан. Нас барсны дараа Хошой Лими чин ван цолоор өргөмжилсөн.

Кино урлагт дүрсэлсэн нь

засварлах
Өмнөх
Шяохуйжан
Чин гүрний их хатан
1654 оны 11 сар - 1674 оны 6 сарын 6
Дараах
Шяожаорэнь