Шилинь Гуанжи
Шилинь Гуанжи (хятадаар:事林廣記, пиньинь:Shì lín guǎngjì)хэмээх хятад иргэдийн өдөр тутмын амьдралын хэрэгцээт зүйлсийг багтаасан нэвтэрхий толь бичгийг Өмнөд Сүн улсын сүүл үед амьдарч байсан бичгийн эрдэмтэн Чэн Юаньлян (1200-1266) зохиосон. Чэн Юаньлян бол Сүн улсын Фужянь мужийн Чун-ань шяниас[1] гаралтай. Шилинь Гуанжи хэмээх номыг Сүн улсын сүүл үед зохиосон ч, одоо цагт хадгалагдаж үлдсэн хамгийн эртний эх нь Монголын Юань улсын Тугтөмөр хааны Жышүний онд бичигдсэн байдаг.
Ши Линь Гуан Жи | |
---|---|
Зохиолч | Чэн Юаньлян |
Анхны нэр | 事林廣記 |
Хэл | Хятад хэл |
Урсгал | Нэвтэрхий толь |
Хэвлэсэн огноо | 1330-1333 он |
хуудасны тоо | 4 боть 43 бүлэг |
Агуулга
засварлахУг нэвтэрхий толь нийт 4 боть 43 бүлэгтэй.
Нэгдүгээр боть нь 12 бүлэгтэй.
- Нэгдүгээр бүлэгт: Тэнгэрийн эрхэс, тэдгээрийн байршлыг тэмдэглэсэн зураг, 28 одны зураг тайлбар, зурхайн мэдлэг, дэлхий ертөнцийн зүй тогтолын зурагт тайлбар
- Хоёрдугаар бүлэгт: Цаг тооны бичиг, түүний бүтэц, хятад хуанли, жил, улирал, өдөр, цаг, хором тэдгээрийн тайлбар
- Гуравдугаар бүлэгт: Газар зүйн бүх төрлийн мэдээлэл багтдаг. Газар орны нэрс, эртний хятадын төрт улс, хотуудын газрын зураг, Юань улсын газрын зураг, эртний хятадын газар орон тэдгээрт орших гол мөрөн, нуур далай, хүн ардыг нэрлэх нэрс, Жоу улсаас хойших Чинь, Хань, Тан, Сүн нутаг дэвсгэрийн хуваарь, тэдгээрийн газрын зураг нэрс, төрт улсуудын нутаг дахь засаг захиргааны бүтэц
- Дөрөвдүгээрт: Юань улсын газар зүйн мэдээлэл, засаг захиргааны хуваарь, бүтэц бүрэлдэхүүн
- Тавдугаар бүлэгт: Хятадын хөрш зэргэлдээ оршиж байсан бүхий л улс орнуудыг багтаасан байна
- Зургаадугаар бүлэгт: Хятадад байсан сүм хийд, тахилын онгон, хөшөө дурсгалууд, уул нурууд, далай тэнгис, лусын эздийн тухай
- 7-11 дүгээр бүлэгт:Хүний нийгмийн тухай ойлголтууд, хятад иргэдийн ёс зүй, хууль дүрэм, сахиж явах зарчим зэргийн мэдээлэл
- 12 дугаар бүлэгт: Газар тариалан, мод цэцэг тарих, олон зүйлийн үр жимс тэдгээрийн тухай , хүнс тэжээл бэлдэх тухай
Хоёрдугаар боть нь 13 бүлэгтэй.
- 1 дүгээр бүлэгт: Эртний Хятадын төрт улс орнуудын хаад удирдагчдын үе залгамжлалын жагсаалт
- 2, 3 дугаар бүлэгт: Эртний Хятадын хаад вангуудын товч намтар
- 4, 5 дүгээр бүлэгт: Эртний Хятадын эрдэмтэн мэргэд
- 6 дугаар бүлэгт: Хятадын барилгын архитектурын мэдлэг, Их Юань улсын Шинэ хууль дүрэм, бусад хууль дүрэм
- 7 дугаар бүлэгт: Уран зохиол, шүлэг найраглал, эртний мэргэдийн сургаал номлол, судар ном зэргийн товч тайлбар, уул нурууд, гол мөрөн амьтан ургамал, эд юмсын нэрс
- 8 дугаар бүлэгт: Күнзийн сургаал номлол
- 9 дүгээр бүлэгт: Яруу найраг
- 10 дугаар бүлэгт: Хятад үндэстний хувцас хэрэглэлийн зүйлс
- 11 дүгээр бүлэгт: Олон төрлийн эд зүйлийг хэрэглэх зураг тайлбартай
- 12 дугаар бүлэгт: Дуу хөгжим, амьсгалах арга барил, дуу хуур, хөгжмийн зэмсгүүдийг багтаасан
- 13 дугаар бүлэгт: Дайн тулааны урлаг, морь унах, нум сумаар харвах, илд жадаар байлдах зэргийн мэдээлэл
Гуравдугаар боть нь 8 бүлэгтэй.
- 1 дүгээр бүлэгт: Бомбын сургаал номлолын зүйлс
- 2 дугаар бүлэгт: Бомбын сургаал, хятадын уламжлалт анагаах ухаан, эмчилгээний олон төрлийн тан эмийн зүйлс
- 3 дугаар бүлэгт: Буддын шашны Зэн буддизмын онол сургаал, номлол, буддын шашны сүм хийд, сургуулиуд, лам хуврагуудын эдлэл хэрэгсэл, бясалгал
- 4 дүгээр бүлэгт: Уран зохиол, уран зураг, го даамыг тоглох арга техник,
- 10 дугаар бүлэгт: Хятадын уламжлалт анагаах ухаан, эм тан бэлдэх тухай, эмийн ургамалын зүйл, чулууны төрөл, жигүүртэн гөрөөсний төрөл зүйл, цэцэгсийн зүйл, жимс ногооны зүйл, эрүүл мэндийн зөвлөгөө, гарын авлага, хоол болон эм тангийн хэрэглээний зарим ном
- 11 дүгээр бүлэгт: Фэншүй, домог зүй, таван махбод найман хүлэл, мэргэ төлөг, гэмт хэрэгтнийг цаазлах төрөл, хүний бие махбод нүүр царай шинжих зүйл, одон орны зүйл, сайн муу зүг чигийн нөлөө гэх мэт
- 12 дугаар бүлэгт: Хүний бие махбодын мэдлэг, хийн дасгал, тэдгээрийн төрөл
- 13 дугаар бүлэгт: Сахиус шүтээний зүйлс, тэдгээрийг тахихад хэрэглэх эд юмс, төрөл бүрийн сахиус шүтээн, бэлгэдлүүд,
Дөрөвдүгээр боть нь 10 бүлэгтэй.
- 1 дүгээр бүлэгт: Төрийн шатлан захирах ёс, хууль дүрмүүд, Их Юань улсын засаг захиргааны тогтолцоо, түшмэдийн зэрэг дэвийн дүрэм, Зарга шийтгэх яам, Нууц бичгийн яам, Юань улсын дунд доод шатны яам, хэлтэс, хүрээлэн, товчоод тус бүрийн тайлбар, Даргач, Шувууч, Балгасчин, Байцаагч зэрэг албан тушаалын нэрс тус бүрийн тайлбар,
- 2 дугаар бүлэгт: Юань улсын орон нутгийн засаг захиргааны нэгж хуваарь, син жун шу шэн, түмэн өрхт ноёдын эзэмшил, мянган өрхт, зуун өрхт ноёдын эзэмшил, чөлгөө, жөү, шянь, тосгодын зэрэг дэвийн ялгаа, орон нутагт байсан төрийн байгууллага, хэлтэс товчоод, орон нутгийн сан хөмрөгүүд, монгол цэргийн бүтэц бүрэлдэхүүн, түмт мянгатын хүрээнүүд, цэргийн хууль дүрэм
- 3 дугаар бүлэгт: Их Юань улсын Нэвтэрхий хууль, тус хуулийн ял шийтгэлд оногдуулах төрөл зүйлс, шүүхийн тогтолцоо, гэмт хэрэгтнийг байцаах шийтгэх, гэмт хэрэгт тооцох төрөл зүйлсийг тус бүрээр нь тайлбарласан.
- 4 дүгээр бүлэгт: Гэмт хэргийн нэр томьёо
- 5 дугаар бүлэгт: Аливаа зүйлийн хэмжээсийн бүлэг, хүнд хөнгөний хэмжээ, шингэний хэмжээ, хот суурингийн хэмжээ, тариан талбайн их багын хэмжээг олох хуваах, хятад үржүүлэхийн хүрд, математикийн томьёо, пи тоог тооцоолох, шугамын хэмжээс, геометрийн хэмжүүр
- 7 дугаар бүлэгт: Цайны төрөл зүйл, цай буцалгах, хийх арга барил, цайны орц найрлага
- 8 дугаар бүлэгт: Архи дарсны төрөл зүйл, төрөл бүрийн архи хийх аргууд, архи дарсны хөрөнгө хийх, буудайгаар архи хийх арга техник,
- 9 дүгээр бүлэгт: Хоол ундны зүйл, энэ бүлэгт хятад, монгол, исламын шашинтан, солонгос, зүрчид, тангуд зэрэг ард түмний уламжлалт төрөл бүрийн хоол хүнс, идээ ундааны жор, хэрхэн бэлтгэх арга барил багтсан.
- 10 дугаар бүлэгт: Гоймонгийн төрөл зүйл багтсан. Гоймонгоор хийсэн төрөл бүрийн хоолны жор, бэлтгэх арга зэргийг багтаасан
- 11 дүгээр бүлэгт: Амьтны төрөл зүйл, Шанхайжин, үлгэр домгийн амьтнаас бодит амьтны зүйлс, жигүүртэн, загас, хөхтөн, хорхой шавжийн зүйлс
Хэвлэмэл эхүүд
засварлахОдоо үед дараах хэдэн эх олдоод байна.
- Юань улсын Жышүний үед барласан эх. 1963 онд БНХАУ-д хэвлүүлсэн.
- Бээжингийн Их Сургуулийн номын сангийн Төвөд судлалын танхим дахь Юань улсын Тогоонтөмөр хааны Жыюаний үед барласан эх
- 1699 онд Японд Юань улсын Тайдингийн үеийн эхийг хуулж барласан япон эх
Эшлэл
засварлах- ↑ Одоогийн Фужянь мужийн Уишань хот