Нэвтэрхий толь
Нэвтэрхий толь (лат. encyclopaedia, эртний грек. ἐνκύκλιος παιδεία «бүрэн хэмжээний боловсрол») - хүн төрөлхтний хуримтлуулсан мэдлэгийг (тухайн нэг, эсвэл бүх салбар дахь) тайлбарлаж, цагаан толгойн үсгийн дэс дараалалтай бичсэн бичвэр (ихэвчилэн ном) юм. Нэвтэрхий толь дахь сэдвүүд нь үсгийн дарааллаар агуулагдах ба агуулж буй мэдээллийн хэмжээнээс хамааран нэг эсвэл хэд хэдэн ботиос бүрдэнэ. [1].
Үгийн гарал ба ерөнхий шинж
засварлахНэвтэрхий толь гэдэг үг нь Эртний Грекийн "ἐγκύκλιος παιδεία" гэдэг үгнээс гаралтай бөгөөд "бүрэн цэгцэлсэн боловсрол" буюу "ерөнхий мэдлэг" гэсэн утгатай үгнээс гаралтай.
Хүн төрөлхтний мэдлэгийн бүхий л салбарын мэдээллийг агуулсан бүтээл туурвих анхны оролдлогыг МЭӨ 350 онд эртний грекийн гүн ухаантан Платоны сурагч, хамаатан Спеусиппус (Speusippus) хийсэн бөгөөд уг бүтээл нь өнөө үед хадгалагдаж үлдээгүй байна.
Хамгийн бүрэн гүйцэд эртний нэвтэрхий толь бол эртний Ромын зохиолч ахлах Плиниусын (латин. Plinius Maior) "Байгалийн түүх" юм. Энэ нь 77 онд дууссан бөгөөд 2500 бүлэг, 37 ботиос бүрдсэн байдаг юм. Үүнд 100 гаруй зохиолчийн 2000 бүтээлээс сонгон авсан 20 мянган анхаарал татахуйц "баримт" багтжээ.
Орчин үеийн нэвтэрхий толь бичгийн загвар нь 18-р зуун үүссэн байна. Толь бичиг нь үг, түүний утга дээр түлхүү анхаарч мэдээлэл хязгаарлагдмал байдаг байв.
Нэвтэрхий толь нь 4 үндсэн шинжээр: агуулга, хамрах хүрээ, түүнд агуулагдаж буй мэдээллийн зохион байгуулалт, мэдээллийн боловсруулалт тодорхойлогдоно.
- Нэвтэрхий толь нь өргөн хүрээтэй, бүх салбарыг хамарна (Англи хэлээр Британника нэвтэрхий толь, герман хэлээр Брокхаус нэвтэрхий толь зэрэг).
- Нэвтэрхий толины гол зорилго нь тухайн салбар дахь хамгийн гол чухал мэдлэгийг багтаах явдал байна. Тодорхой нэг салбарыг хамаарсан, анагаах ухааны, хуулийн, философийн зэрэг нэвтэрхий толинууд бол үүний нэг жишээ бөгөөд ерөнхий нэвтэрхий толийг бодвол илүү нарийн, гүнзгий түвшинд сэдвүүдийг авч үзнэ.
- Нэвтэрхий толины мэдээллийг зохион байгуулах, системчлэх үндсэн 2 арга байна. Үсгийн дарааллаар сэдвүүдийг ангилах нь үндсэн, одоо өргөнөөр ашиглагдаж буй арга бөгөөд нөгөө арга нь мэдээллийг хамаарах салбар тус бүрээр нь ангилах юм.
- Орчин үед мэдээллийг электрон хэлбэрт шилжүүлснээр, мэдээлэл цуглуулах, нэгтгэх, шалгах, хүмүүст дэлгэн үзүүлэх маш олон талын шинэ боломжууд нэмэгдэж байна. Эдгээрийн жишээ нь Энкарта, Эвритин2, Википедиа зэрэг юм.
Монголын анхны нэвтэрхий толь
засварлахЧингисийн ач хүү Хубилай хаан, Чингис хааны мэлмий гийсний 120 жилийн ойг тохиолдуулан, монгол бичгээрээ Монголын анхны Нэвтэрхий толийг зохиолгож хэв сийлж 1282 онд тархаасан гэж хэлэх үгүйсгэшгүй бат үндэс эндээс соёолон гарч ирж байна гэж монголч эрдэмтэн Б. Сумъяабаатар "Хөх Монгол Усын" cударын 12-р дэвтрээс олж батлав. [2]
Бидэнд мэдэгдэж буй Монгол толь бичгүүд:
- 1183 онд зохиосон “Богдын тогтоосон утгын далай” хэмээх тангад хэлний нэвтэрхий толь юм.
- 1245 онд монгол-перс толь бичиг,
- 1280 онд уйгар-монгол нэвтэрхий толь бичиг, монгол-араб толь бичиг,
- 1282 онд монгол-уйгар нэвтэрхий толь бичиг 12 дэвтэр,
- 1282 онд Сы Ма Чуаны “Тун Цзянь” түүхийн нэвтэрхий толь бичгийг уйгаржин, дөрвөлжин үсгээр барлаж,
- 1384 онд “Хуа-и-юй” монгол-хятад толь,
- 1717 онд манж-монгол үгийн толь бичиг 21 дэвтэр, манж монгол хоёр зүйлийн үсэг хавсарсан толь бичиг 280 зүйлтэй, манж-хятад-монгол гурван хэлний үг хадмал толь,
- 1718 онд “Аяын далайн даруулга их даягийн үсгийн далай ба үгсийн зүйлийг тодруулан үйлдэгч их наран хэмээх оршив”,
- 1718 онд Гунгаажамц “Төвд-монгол толь”,
- 1720 онд нэг ба олон хэлний зүйл хуваасан толь,
- 1723 онд Шаравжамц төвд монгол дохионы бичиг”, “32 бүлэгт дохионы бичиг хялбар мэдүүлэгч толь оршив”,
- 1737 онд “Догвар лава” төвд-монгол толь,
- 1740, 1742 онд “Мэргэд гарах орон нэрт тогтоосон даяг” төвд-монгол толь,
- 1743 онд “Хорин нэгтийн тайлбар толь”,
- 1746 онд “Гучин гургаатын тайлбар толь”,
- 1779 онд “Манж-монгол-хятад толь” 261 зүйлтэй,
- 1782 онд манж-хятад-төвд-монгол 4 зүйлийн үсэг хавсарсан толь бичиг,
- 1838 онд Агваандандар “Төвд-монгол толь”, “Сарны гэрэл”,
- 1877 онд Номтын Ринчин Сумадираднаа “Төвд-монгол толь”,
- 1891 онд “Монгол үсгийн хураасан бичиг” монгол-хятад-манж үсгийн 12 дэвтэр толь,
- 1915 онд Гирдибазар “Төвд-монгол толь”, Д.Нацагдорж “Герман монгол толь” 10000 үггэй, Ишдорж “Герман монгол толь”,
- 1929 онд С.Шагж “Эрэхүйеэ хялбар болгон зохиосон монгол хэлний тайлбар чандманийн эрхи”,
- 1937 онд С.Шагж “Монгол үсгийн дүрмийн толь”,
- 1966 онд Я.Цэвэл “Монгол хэлний товч тайлбар толь”,
- 1983 онд Хүүхэд залуучуудийн нэвтэрхий толь,
- 2000 онд Монголын нэвтэрхий толь/ШУА/1, 2- боть,
- 2008 онд Монгол хэлний тайлбар толь /Хэл зохиолын хүрээлэн/ 5 БОТЬ
- 2009 онд Монголын үндэсний нэвтэрхий толь 3 боть
- 2011 онд Британика толь бичиг
- 2012 онд Д. Галбаатарын “Монголын уран зохиолын нэвтэрхий толь бичиг” зэрэг сүүлийн үеийн толиудыг дурдаж болно.
Эшлэл
засварлах- ↑ "Encyclopedia." (Memento 27. Гуравдугаар сар 2019 цахим архивт) Glossary of Library Terms. Riverside City College, Digital Library/Learning Resource Center. Retrieved on: November 17, 2007.
- ↑ Б. Сумъяабаатар, Чингис хааны мэндэлсний 120 жилийн ойд зориулан нэвтэрхий толь зохиож байжээ. 2020.01.03.[1]
- EtymologyOnline
- Blom Phillip, Enlightening the World: Encyclopaedie, the Book that Changed the Course of History, (New York: Palgrave Macmillan, 2005)
- Collison, Robert, Encyclopaedias: Their History Throughout the Ages, 2nd ed. (New York, London: Hafner, 1966)
- Darnton, Robert, The business of enlightenment : a publishing history of the Encyclopédie, 1775-1800 (Cambridge: Belknap Press, 1979) ISBN 0-674-08785-2
- Kafker, Frank A. (ed.), Notable encyclopedias of the seventeenth and eighteenth centuries: nine predecessors of the Encyclopédie (Oxford: Voltaire Foundation, 1981) ISBN
- Kafker, Frank A. (ed.), Notable encyclopedias of the late eighteenth century: eleven successors of the Encyclopédie (Oxford: Voltaire Foundation, 1994) ISBN
- Needham, Joseph (1986). Science and Civilization in China: Volume 5, Chemistry and Chemical Technology, Part 7, Military Technology; the Gunpowder Epic. Taipei: Caves Books Ltd.
- Rozenzweig, Roy. "Can History Be Open Source? Wikipedia and the Future of the Past." Journal of American History Volume 93, Number 1 (June, 2006): 117-46. Also available online here from the Center for History and New Media.
- Walsh, S. Padraig, Anglo-American general encyclopedias: a historical bibliography, 1703-1967 (New York: Bowker, 1968, 270 pp.) Includes a historical bibliography, arranged alphabetically, with brief notes on the history of many encyclopedias; a chronology; indexes by editor and publisher; bibliography; and 18 pages of notes from a 1965 American Library Association symposium on encyclopedias.
- Yeo, Richard R., Encyclopaedic visions : scientific dictionaries and enlightenment culture (Cambridge, New York: Cambridge University Press, 2001) ISBN 0-521-65191-3
Гадаад холбоос
засварлах- CNET's encyclopedia meta-search (includes Wikipedia)
- Encyclopaedia and Hypertext
- Internet Accuracy Project - Biographical errors in encyclopedias and almanacs
- Encyclopedia - Diderot's article on the Encyclopedia from the original Encyclopédie.
- What makes a scholarly encyclopedia?
- Errors and inconsistencies in several printed reference books and encyclopedias
- Digital encyclopedias put the world at your fingertips - CNET article
- Librarians' Internet Index - a list of encyclopedias online
- Encyclopedias online University of Wisconsin - Stout listing by category
- Chambers' Cyclopaedia, 1728, with the 1753 supplement
- Encyclopædia Americana, 1851, Francis Lieber ed. (Boston: Mussey & Co.) at the University of Michigan Making of America site
- Encyclopædia Britannica, articles and illustrations from 9th ed., 1875-89, and 10th ed., 1902-03.
- Encyclopædia Britannica, 11th ed., 1911, at the LoveToKnow™ site.