Син жун шу шэн (Уламжлалт ханз:行中書省, хялбаршуулсан ханз:行中书省, пиньинь галиг:Xíng zhōng shū shěng) (Юань улсын сударт зарим үед син шэн гэж товчилж бичсэн байдаг) нь Юань улсын үеийн орон нутгийн засаг захиргааны тогтолцооны гол бүрэлдэхүүн нэгж байсан. Энгийнээр тайлбарлавал төлөөний муж гэж ойлгож болно.

Син жун шу шэн

Түүх засварлах

Син Жун Шу Шэн нь анх Өгэдэй хаан, Алтан улсыг 1234 онд эзэлсний дараа Алтан улсын нутгийг хэд хэдэн мужид хуваасан. Үүнийг Син Жун Шу Шэн гэж нэрлэж байжээ. Хожим Хубилай хааны үед дахин засвар оруулж ирсэн. Энэ нь хятадын түүхэнд оршиж байсан Алтан улсын засаг захиргааны хуваарийг үндэслэж, эзэлсэн газар нутагтаа дахин өөрчлөлт хийсэн. Ингэхдээ хэд хэдэн мужуудыг нэгтгэсэн 11 син шэнийг (энгийнээр муж гэж ойлгож болно) байгуулсан.

Эдгээр 11 мужийг нийтэд нь Төвлөн засах яам ерөнхийлөн захирч байжээ.

Нэршил засварлах

Монгол болон гадаад оронд энэхүү нэрийг олон янзаар тайлбарласан санал байдаг. "Монгол улсын түүх"-ийн дэд ботид Нийтийн дундад зөвлөлийн муж, ШУА-иас хэвлүүлэн гаргасан "Монголын Юань улс", А.Пунсаг гуайн "Тэнгэрийн Их Юань улсын түүхэн тэмдэглэл" номнуудад Төвлөн засах төлөөний яам гэх зэргээр утгачилан орчуулсан. Харин Англи хэлэнд Branch Secretariats эсвэл province гэж орчуулсан байна.

Холбоотой мэдээ засварлах