Их Юань улсын нэвтэрхий хууль
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Их Юань улсын нэвтэрхий хууль (монгол бичиг: ᠶᠡᠭᠡ ᠶᠤᠸᠠᠨ
ᠤᠯᠤᠰ ᠤᠨ
ᠨᠡᠪᠲᠡᠷᠭᠡᠢ ᠬᠠᠤᠯᠢ[1];хятад: 大元通制, пиньинь: Dà yuán tōng zhì; англи: Comprehensive Regulations of the Great Yuan[2]) нь Монголын Юань улс даяар мөрдөж байсан томоохон хууль зүлийн бичгүүдийн нэгд зайлшгүй ордог. Энэхүү хууль нь өмнөх үеийн Их Засаг хууль, 1262 оны "Ярьж эмхэтгэсэн хууль цаазын бичиг", 1263 оны Өртөөний шинэ хууль, 1264 оны "Шинэ эмхэтгэсэн хуулийн бичиг", 1291 оны Жыюаний шинэ хууль зэрэг томоохон хуулийн уламжлал бөгөөд тэдгээрийн боловсронгуй хэлбэр нь байжээ. Мөн дараа үеийн олон хуулийн үндэс суурь болж өгсөн нь түүхийн чухал баримт бичиг юм.

Түүх
засварлахАнх Чингис хаан Их Монгол Улсаа байгуулаад өөрийн газар нутагт шинээр нэгэн хууль гаргасан нь Их Яса буюу Их Засаг хууль байсан. Их Засаг хууль нь Өгэдэй, Мөнх хаадын үед улам дэлгэрэнгүй болж, хойч үеийн цаазуудын гол тулгуур болж байсан.
Хубилай хаан өмнө зүгт сууж эхэлснээр хуучин хууль суурин иргэнийг хуульчилан захирахад тохиромжгүй болж ирсэн. Тиймээс хуучин Тан, Сүн улсын хууль цаазыг монголын хууль цааз болон монгол төрийн үзэл баримтлалтай уялдуулж байсны дотроос хамгийн том нь, Жыюаний шинэ хууль болно. Үүнээс улбаалан 1305 онд Да Дө Лю Лин (Да Дөгийн хуулийн эмтхэтгэл) гэх цаазыг баталж гаргасан. Эдгээр нь олон хүнтэй хятад орныг хууль цаазын дагуу захирах байсныг тухайн үеийн монгол ноёд түшмэд ухамсарлаж байсны илрэл гэж үзэлтэй.
Буянт хаан, Гэгээн хааны үеэс эхлээд шинээр хууль зохиох ажил 1316 оноос эхлээд[2], 1322-1323 онд дууссан. 2539 зүйл бүхий Их Юань улсын нэвтэрхий хуулийг баталжээ. Их Юань улсын нэвтэрхий хуулийг хэрэгжүүлэх, цаашид боловсронгуй болгох талаар тухайн үед Гэгээн хаан, түүнийг тойрон хүрээлсэн Байжу чинсан нарын ноёдууд их анхаарч, хатуу хэрэгжүүлж байсан. Гэгээн хаан ба түүний талын ноёд 1323 онд хороогдсон ч, Тогоонтөмөр хааны үед зохиогдсон Жижэн Тяогө гэх хуульд тусгалаа олсон байдаг.
Энэ хуулийн олон дэвтэрүүд одоо мэдэгдэж байгаа нь хятадын Мин улсын эхээр дахин барласан хуулбар эх Бээжин хотод хадгалагдсаар 1930 онд "Тунжи тяогэ" гэх нэрээр фото зургаар хэвлэгдсэн.[2] Мөн Монгол улсын ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн номын санд өвөр монголын эрдэмтэн Алтанбагана гуайн монгол орчуулгийн эх ноорог байдаг.
Холбоотой мэдээлэл
засварлахЭшлэл
засварлах- ↑ 王, 石庄 (2016). 《元史》名词术语汉蒙对照词典》 (хятад and монгол бичиг хэлээр). Vol. 1. 内蒙古人民出版社. p. 79.
{{cite book}}
: CS1 maint: unrecognized language (link) - ↑ 2.0 2.1 2.2 CAMBRIDGE, UNIVERSITY (2023). Biran, Michal; Kim, Hodong (eds.). THE CAMBRIDGE HISTORY OF THE MONGOL EMPIRE (англи хэлээр). Cambridge University Press. p. 941.