Ганьсү муж
(Ганьсү-с чиглүүлэгдэв)
БНХАУ-ын Ганьсү[1] (Хятад: 甘肃) буюу Ганьсу муж улсынхаа баруун хойд биед газраар хэлвэл Төвөдийн өндөрлөг, Хуантү өндөрлөг, Говийн завсар хавчигдаж, улс төрийн хилээр бол Монгол улстай багахан заагаар хиллэж, Хятад улс дотроо Өвөр Монгол, Ниншя, Шинжаан, Хөхнуур, Сычуань, Шэньси гэсэн зургаан муж оронтой хаяалан оршдог.
Ганьсү муж | |
---|---|
муж | |
Хятад: 甘肃省 [ганьсү шөнъ] | |
![]() |
|
Улс орон | ![]() |
Мужийн зэрэг | Ганьсү муж |
Аймгийн зэрэг | 14 нутагтай |
Хошууны зэрэг | 86 нутагтай |
Мужийн төв | Ланьжоу |
Газар нутаг | 454,430 км² (7-р том) |
Хүн ам (2010) | 25,575,254 хүн (22-р олон) |
Ард түмэн | хятад үндэстэн - 91% Хотон үндэстэн - 5% дуншян ястан - 2% төвөд үндэстэн - 2% |
Цахим хуудас | gansu.gov.cn |
![]() |
Мужийн харьяалсан 454,000 км² (Хятад улсын 33 их нутгаас 7-р том) газарт 25.6 сая (22-р олон) хүн амьдран сууж байна.
Засаг захиргааны хуваарь засварлах
Ганьсү муж аймгийн 12 хот, өөртөө засах 2 тойрог, бүгд 14 нутагт хуваагдана.
# | Нэр | орос | ханз хятадаас латин |
Хүн ам (2010) | |
---|---|---|---|---|---|
— тойргийн энтэй хот — | |||||
1 | Жючуань | Цзюцюань | 酒泉市- Jiǔquán Shì | 1,095,947 | |
2 | Цзяюйгуань | 嘉峪关市- Jiāyùguān Shì | 231,853 | ||
3 | Жанъе | Чжанъе | 张掖市 - Zhāngyè Shì | 1,199,515 | |
4 | Цзиньчан | 金昌市 - Jīnchāng Shì | 464,050 | ||
5 | Увэй | 武威市 - Wǔwēi Shì | 1,815,054 | ||
6 | Байинь | 白银市 - Báiyín Shì | 1,708,751 | ||
7 | Ланьжоу | Ланьчжоу | 兰州市 - Lánzhōu Shì | 3,616,163 | |
10 | Динси | 定西市 - Dìngxī Shì | 2,698,622 | ||
11 | Луннань | 陇南市 - Lǒngnán Shì | 2,567,718 | ||
12 | Тяньшуй | Тяньшуй | 天水市 - Tiānshuǐ Shì | 3,262,548 | |
13 | Пинлян | 平凉市 - Píngliàng Shì | 2,068,033 | ||
14 | Цинъян | 庆阳市 - Qìngyáng Shì | 2,211,191 | ||
— өөртөө засах тойрог — | |||||
8 | Линьшя тойрог | Линься (хотонгийн) |
临夏回族自治州 Línxià Huízú Zìzhìzhōu |
1,946,677 | |
9 | Ганьнань тойрог | Ганьнань (төвөдийн) |
甘南藏族自治州 Gānnán Zāngzú Zìzhìzhōu |
689,132 |
Зүүлтийн тайлбар засварлах
- ↑ Нутгийн ардын хятад хэлэнд дөхүүлж Ганьсү хэмээхээс гадна Ганьсу, Гансу, Гансү гэж бичсэн нь цөөнгүй байдаг.