Чулуун баатар
Чулуун баатар (XII зууны сүүл - XIII зууны эхний хагас) - Чингис хааны нөхдийн нэг, мянгатын ноён, хишигтэн цэргийн захирагч нарын нэг.
Намтар
засварлахЧулуун бол Тайчуудын харьяат сүлдүс овгийн Сорхон шарын хүү байв. Залуу Тэмүжин тайчуудын олзноос зугтсан, дараа нь түүнийг эрж хайх үеэр Сорхон шар оргодлыг голд нуугдаж байгааг илрүүлсэн ч түгшүүр зарлалгүй, харин түүнд байрандаа үлдэхийг зөвлөж, барьж өгөхгүй гэж амлажээ. Эрэл хайгуул өнгөрөхөд Тэмүжин Сорхон шарын гэрт сэмхэн очив. Энэ нь Сорхон шард таалагдаагүй (оргон зайлсан этгээдийг "анхаарахгүй" байх нь нэг хэрэг, илт хамсаатан болох нь өөр хэрэг) ч түүний хөвгүүд Чимбай, Чулуун нар Тэмүжинг хаацайлсан. Зугтах боломж гарч иртэл Тэмүжин Сорхон шарынд нуугджээ.
1199 онд Тэмүжин Ван хан, Жамуха нарын хамт найманы хан Буйруг руу нэгдсэн хүчээр довтолж, Кишил-Баш нуурын орчимд бут цохив. Амьд үлдсэн найманы цэргийн ангиудын нэг нь ялагчдын гэртээ харих замыг хаасан, шөнө нь Ван хан, Жамуха нар найманууд Тэмүжинг дуусгана гэж найдан зугтав; маргааш өглөө болоход найманууд Ван ханы хүлээлтээс эсрэгээр Тэмүжинг биш, өөрийг нь мөшгиж эхэлсэн, тэрээр мөхөх сөнөх нь тодорхой болсон тул монголын хаанд элч илгээж тусламж гуйжээ. Тэмүжин өөрийн нөхдийг илгээж, тэднээс Боорчи, Мухулай, Борохул, Чулуун дөрөв нь тулалдаанд онцгой эр зориг үзүүлэв. Мөн Чулуун тайчууд овогтой хийсэн дайны жилүүдэд тайчуудын удирдагч, Тэмүжиний заналт дайсан Таргудай Хирилтугийг алснаараа ялгарч байлаа.
1203-1204 оны өвөл Тэмүжин хувийн харуул буюу хишигтэн цэргийг байгуулжээ. Энэ нь дөрвөн хэсэгт хуваагдаж, нэгнийх нь толгойд Чулууныг тавьсан байна.
1206 оны Их хуралдайн үеэр Тэмүжин "Чингис хаан" хэмээн өргөмжлөгдсөн бөгөөд тэр өөрийн хамтрагчдад албан тушаал, эрх дарх хуваарилж эхлэхэд Чулуун, Чимбай нар дайн, ан гөрөөнөөс олсон бүхнээ авч үлдэх онцгой эрхийг хүлээн авчээ.
Удам угсаа
засварлахЧулуун баатар нь Алахан ноён, Сүдүн ноён, Надур бичээч хэмээх гурван хөвгүүнтэй байжээ.
Алахан ноёны талаар "Юань улсын судар" зэрэг албаны түүх шастирт тэмдэглэж үлдээсэн зүйл үгүй ч Юань улсын бичгийн хүн Юй Жигийн бичсэн "Юй вэньжин гүн Даоюаний эмхэтгэл" (虞文靖公道園全集) нэртэй бүтээлийн долдугаар дэвтэрт "Сүлдүс овгийн гавьяаг тэмдэглэсэн хөшөө" (孫都思氏世勲之碑[1])-ний бичгийг багтаасан байдаг. Уг хөшөөний бичгийг Алахан ноёны жич Жяндубал ноёны хүсэлтээр босгуулж, Сорхон шараас Жяндубал хүртлэх зургаан үеийн хүний алдар гавьяаг тэмдэглэхдээ Алаханыг Чулуун баатрын хөвүүн гэж бичжээ.
- Алахан ноён (阿剌罕): Өгэдэй хааны хөвүүн Годан хан хөвүүний харьяат мянганы ноён.
- Согуду (鎖兀都)
- Тангудай (唐古䚟)
- Жяндубал (健都班)
- Тангудай (唐古䚟)
- Согуду (鎖兀都)
Сүдүн ноён бол Чулууны ноёны хөвүүн бөгөөд 1253 онд Хүлэгү ханыг дагаж, Иранд очсон мянгатын ноён. Судрын чуулганы мэдээллээр Персэд очоод, есөн өрлөгийн үр сад мөн дайнд гавьяа байгуулсныг үндэслэн түмтийн ноён болгожээ. Сүдүн ноёны үр удам Ил Хаант Улсад өндөр байр суурь эзлэж байсан. Тэрээр Кажудар, Сартаг, Буржа, Сунжаг, Тудан ноён гэх 5 хөвүүнтэй байснаас Сунжаг ноёны хөвүүн Чавту ноён Хайдугийн холбоотон Мэлигтөмөр вангийн харьяат мянганы ноён байсан бол Тудан ноёны ач хөвүүн Чобан ноён Ил Хаант Улсын сүүл үеийн гол хүчирхэг эрх мэдэлтэн болж, охид нь Абу Саид хааны хатад, хөвүүд нь улсын эмир, түмтийн ноёд болж Ил Хаант Улсын төрийн хэргийг атгаж байжээ. Улмаар Чобаны удмынхан Чобаныхны угсаа залгамжлалыг үндэслэж, Ираны Азербайжаны нутагт өөрсдийн улсыг байгуулж байв.
- Сүдүн ноён (Sudon noyan >宿敦/sùdūn,سدون نویان/Sudūn Nūyān)
- Кажудар (Qajudar >قاجودر/Qājūdar)
- Сартаг ноён (Sartaq noyan >سرتاق نویان/Sartāq Nūyān)
- Буржа ноён (Burja >بورجه/Būrja)
- Сүнжаг ноён (Sunjaq noyan >سونجاق نویان/Sūnjāq Nūyān)
- Чавту ноён: Аригбөхийн хөвүүн Мэлигтөмөрийн харьяат ноён
- Тудан ноён (Tudan >تودان/Tūdān)
- Малик (Malik >ملك)
- Чобан түмтийн ноён (Čuban >جوبان/Jūbān)
- Хасан эмир (Amīr Ḥasan >أمير حسن)
- Талиш
- Хажи бег
- Күчхусейн
- Төмөрташ эмир (Temür taš >أمير تیمور تاش/Amīr tīmūr Tāsh)
- Хасан Күчак (Shaykh ḥasan >شیخ حسن)
- Малек Ашраф (Malek Ashraf >ملک اشرف)
- Миср Малек
- Малек Аштар
- Демаск ноён (Damshaq noyan >خواجه نویان)
- Дилшад хатан: эхлээд Абу сайд хаантай гэрлэж, дараа нь Хасан Бузург эмирийн хатан болсон.
- Султан Бакт хатан
- Дэнди шах хатан
- Алам шах хатан
- Шейх Махмуд (Shaikh Maḥmūd >شيخ محمود)
- Пир Хусейн
- 3 хүүхэд
- Багдад хатан: эхлээд Хасан Бузург эмирийн гэргий болсон ч, Абу Сайд хаан булааж хатнаа болгосон.
- Хасан эмир (Amīr Ḥasan >أمير حسن)
- Чобан түмтийн ноён (Čuban >جوبان/Jūbān)
- Малик (Malik >ملك)
Надур бичээчийн тухай мэдээ "Юань улсын судар"-ын 145-р дэвтэрийн Юэлубухын шастир[2], Юань улсын үеийн Хуан Жин (黄溍) гэх хүний "Жиньхуа хуан эрдэмтэний эмхэтгэл" (金华黄先生文集)-ийн 10-р дэвтэрт "Сүлдүтэй гүнгийн булшны чулууны бичээс"-т (遜都台公墓誌銘[3]) Чулуун баатраас Юэлубуха хүртлэх таван үеийн хүмүүсийн алдар гавьяаг дуртган өгүүлжээ.
- Надур бичээч (纳圗児)
- Чала даргач (察刺)
- Хуна даргач (忽讷)
- Тогтөмөр даргач (脱帖穆耳)
- Юэлубуха даргач (月魯不花)
- Тогтөмөр даргач (脱帖穆耳)
- Хуна даргач (忽讷)
- Чала даргач (察刺)
Мөн үзэх
засварлахЭшлэл
засварлах- ↑ "虞文靖公道園全集(七) 第55頁 (圖書館) - 中國哲學書電子化計劃". ctext.org (Chinese (Taiwan) хэлээр). Татаж авсан: 2023-12-21.
- ↑ "元史/卷145 - 维基文库,自由的图书馆". zh.wikisource.org (хятад хэлээр). Татаж авсан: 2023-12-21.
- ↑ "金华黄先生文集十 第53页 (图书馆) - 中国哲学书电子化计划". ctext.org (Chinese (China) хэлээр). Татаж авсан: 2023-12-21.