Чингис хааны дөрвөн хүлэг баатар
Чингис хааны дөрвөн хүлэг баатар нь Боорчи, Мухулай, Борохул, Чулуун нар байжээ. Монголын нууц товчоонд Чингис хаан өөрийн дөрвөн хүлэг баатраа магтан өгүүлсэн байдаг.
Чингис хаан, Хубилайд өгүүлрүүн: "Чи хүчтэний хүзүүг мушгиж, бөхчүүдийн бөгсийг шороодуулж өгөв. Одоо Хубилай, Зэлмэ, Зэв, Сүбээдэй та дөрвүүл сайн нохой мэт итгэлтэй нөхөд мөн. Та нарыг хаана ч илгээвэл
Хүр гэсэн газар хүрч Хүр чулууг хэмх цохиж Халд гэсэн газар халдаж Хад чулууг хага цохиж Цэгээн чулууг бутартал Цээлийн усыг цалгитал Ниргэж нядалж явав.
Хубилай, Зэлмэ, Зэв, Сүбээдэй дөрвөн нохойгоо зорьсон газартай явуулаад, Боорчи, Мухулай, Борохул, Чулуун дөрвөн хүлэг баатраа дэргэдээ авч, хатгалдах өдөр хамгийн түрүүнд Урууд, Мангудын цэргийг Жорчидай, Хуйлдар хоёроор толгойлуулан мордуулбал сая миний сэтгэл бүрнээ амардаг билээ
1202 онд Ван хан Найманы Хүгсэү Сабраг баатарт дийлэгдэж эд хөрөнгө ба эм, хөвүүдээ булаагдаад Чингис хаанаас тусламж гуйхад Чингис хаан Боорчи, Мухулай, Борохул, Чулуун дөрвөн хүлэг баатраа цэргийн хамт илгээжээ. Тэр үед Сэнгүм Улаан хус гэдэг газар Хөгсү Сабраг баатартай байлдаан хийж байгаад мориныхоо гуяыг шархдуулж баригдахад хүрч байхад Чингис хааны дөрвөн баатар болох Боорчи, Мухулай, Борохул, Чулуун нар хүрч очин авраад, албат хөрөнгө ба эм, хөвүүд бүгдийг Хөгсү Сабраг баатраас булаан авч, Ван ханд эргүүлэн өгч байжээ.