Годан[1] (1206-1247/1251) бол Өгэдэй хааны хоёрдугаар хүү юм. Өгэдэй хааны Дөргэнэ хатнаас 1206 онд төрсөн байна. 1235-1239 оны хооронд Өмнөд Сүн улстай хийсэн дайнд оролцсон. 1240 онд Доорта дархан-ы хамт 30,000 их цэргээр Төвдийн нутагт довтлон орж хараат болгож байв. Улмаар Ганьсу, Хөх нуур орчимд төвлөрөн сууж цэрэг захирчээ. 1247 онд Сажагийн Гунгаажалцан ламтай Ганьсу мужид уулзаж байлаа. Рашид ад-Дины "Судрын чуулган"-д Годаныг Дөргэнэ хатны явуулгаар Фатимад хорлогдсон гэж бичжээ. Харин Шар тууж тэргүүтэй XVII-XIX зууны монгол сурвалжуудад түүнийг дөчин зургаанаа гахай жилээ нөгчвэй гэж бичсэн байх аж. Энэ нь 1251 онтой таардаг. Ийм учраас 1247, 1251 оны аль нэгэнд нь хорлогдсон гэх таамаг байдаг болно.

  1. Мэргидэй (灭里吉歹)
  2. Мөнгөт
  3. Жибигтөмөр
  4. Тэбэл (帖必烈)
  5. Күюн[2]
  • Охид:
  1. Булган
  2. Бабуча (Уйгурын Идүгүт Ниүлин тэгинтэй гэрлэсэн)
  1. Түүний нэрний олон төрлийн бичлэгийн хэлбэр байдаг. Ц.Сүрэнхорлоо гуайн Сударын чуулганы 2002 оны орчуулгад Кутан /Гүдэн/ [Судрын чуулган. УБ., 2002. Дэд боть. 7 дахь тал. Орчуулсан Ц.Сүрэнхорлоо]; Харин Г.Аким гуайн 2015 оны орчуулгад Көтэн гэж бичсэн. Шар туужид Гүдэн хаан, Гомбожавын Гангын урсгал хэмээх сурвалжид Годан тайж, Алтан хүрдэн мянган хигээст бичиг гэх сурвалжид Годан, Эрдэнийн эрихд Гүдэн хаан гэж тус тус ялгаатай бичсэн байдаг.
  2. Рашид ад-Дин Фазлуллах. Шашдирын чуулган. УБ., 2015. Дэд боть. 460 дахь тал