Чимбай (бас Чимбо гэж бичсэн нь бий) - монголын цэргийн жанжин, Тэмүжин Чингис хааны хамтран зүтгэгчдийн нэг.

Намтар засварлах

Тэрээр сүлдүс овгоос гаралтай, зарц Сорхон шарын хүү байв. Үүнээс гадна Чимбайд Чулуун гэдэг ах, Хадаан гэдэг охин дүү байсан. Залуу Тэмүжин тайчуудад олзлогдсон ба гэрээс гэрт албадуулан хонож байх үед Чимбай, Чулуун нарын хамт хонох ээлж болоход тэд түүний дөнгийг суллаж, хоригдлын зовлонг хөнгөвчилжээ. Тэмүжин зугтаж амжсанд Чимбай, Чулуун нарын эцэг Сорхон шар оргодлыг анзаарсан ч барьж өгөлгүй, мөрдөгчдийг түүнээс холдуулав. Эрэл зогсоход Тэмүжин цаашдын тусламжинд нь найдаж Сорхон шарын гэрт ирсэн. Сүүлийн энэ үйлдэл нь тийм ч их таалагдсангүй, тэр Тэмүжинг хөөх гэж байсан ч Чимбай, Чулуун нар эцгийгээ ятгаж чаджээ. Тэд Тэмүжинийг хорьсон байсан дөнгийг салгаж шатаагаад, түүнийг ноостой тэргэнд нуусан тул тайчууд нар оргодлыг олж чадаагүй байна. Тэмүжин гэртээ харих завшаан гартал Сорхон шарын өрх гэрт нуугдаж байв.

Цаашдаа Чимбай аав, ах хоёрын хамт Тэмүжинд зүтгэхээр ирсэн байна. Түүнийг 1204-1205 онд мэргидүүдийн эсрэг хийсэн аян дайнд оролцсон гэж дурдсан байдаг: Чимбай баруун жигүүрийн цэргийг удирдан мэргидийн бэхлэлт Тайхалыг бүсэлжээ. Монголын эзэнт гүрэн байгуулагдсаны дараа өөрийн хамтран зүтгэгчдэд эрх дарх хуваарилахдаа Чингис хаан Чимбай ба түүний төрөл төрөгсдийг дархалж, Сэлэнгэ мөрний дагуух мэргидийн газрыг нүүдэллэх нутаг болгон бэлэглэсэн ажгуу.

Соёл урлагт засварлах

Уран зохиол засварлах