Цагаан хошоон (Латин: Melilotus albus Medik.) нь буурцагтны овгийн, өвслөг, нэг ба хоёр наст, хошооны төрлийн нэгэн зүйл ургамал.[1] Зарим оронд тэжээлийн ургамал байдлаар тариалагддаг ба гайхамшигтай балт ургамал. Хатаахад нэмэгддэг өвөрмөц чихэрлэг үнэртэй ба энэ нь түүнд агуулагддаг кумаринтэй холбоотой. Англиар bokhara clover, honey clover, tree clover, sweet clover, white-flowered sweet clover, white sweet clover, white melilot гэж олон янзаар нэрлэдэг ба эдгээр нэрийг авахад нь түүний чихэрлэг үнэр нөлөөлсөн бололтой. Цагаан хошооны орос нэр нь до́нник бе́лый.

Цагаан хошоон

Биологийн ангилал
Аймаг: Ургамал
(зэрэглэлгүй) Эвдикот
(зэрэглэлгүй) Розид
Баг: Fabales
Овог: Буурцагтан
Дэд овог: Цэцэгт буурцагтан
Бүл: Хошоонгор
Төрөл: Хошоон
Зүйл: Цагаан хошоон
Латин нэр
Melilotus albus
Medik.
Цагаан хошоон (Латин: Melilotus albus), Тулусын байгалийн түүхийн музей, Франц

Тархалт

засварлах

Цагаан хошоон нь Ази ба Европоос гаралтай. XVII-р зуунд Хойд Америкт малын тэжээл байдлаар хүргэгдэж тархсан, унаган ургамлуудыг нь шахаж буй түүрэмгийлэгч зүйлд (Англи: invasive species) тооцогддог.

Поволжский

засварлах

Поволжский сортын цагаан хошооныг ОХУ-ын Самара мужийн Поволжскийн хүрээлэнд гарган авч, 1998 онд бүртгүүлсэн. Поволжский сорт нь нэг наст, 140 - 180 см өндөр ургадаг. Үр нь шар өнгөтэй, зууван, 2.5 мм урттай, 2 мм өнгөнтэй буурцаг. 1000 үрийн жин 2.2 - 2.8 гр. Үрийн хатуулаг 4-5%. Вегетацийн хугацаа 100 - 120 хоног. Поволжский сортын цагаан хошоон нь хөнгөн элсэрхэг, хар (Орос: чернозем), шохойлог, давслаг хөрсөнд сайн ургадаг, давс ба хуурайшилд тэсвэртэй. 7 - 9 саруудад цэцэглэж, үр жимс нь боловсорч гүйцэнэ. Нэг ургамал 550 ба түүнээс дээш тооны үр өнгө. Цэгэглэлтийн үед 100 кг ногоон масс нь 18.5 тэжээлийн нэгж ба 3.1 кг шингэцтэй уургийг агуулдаг. Ургацын хэмжээ, ногоон массынх 25 - 27 тн/га, үрийнх 2 - 6 цн/га. Үрийн зориулалттай тариалах тохиолдолд нэг га талбайд 10 кг, тэжээлийнхэд 19 - 26 кг үрийг ашиглана. Стратификаци хийсэн тохиолдолд үрийн соёлолт 30 - 50 хувь нэмэгдэнэ. Үр суулгах гүн 2 - 5 см. Поволжский сортын цагаан хошооны үр нь соёлох чадвараа арав гаруй жил хадгална. Түүнийг ногоон бордуур байдлаар ашигладаг, ялангуяа янз бүрийн давслаг, хужирлаг хөрсүүдийг засахад маш их ирээдүйтэй.[2]

Энэ сорт нь маш сайн балт ургамал ба 400 - 600 кг/га балын ургацыг өгдөг. Бал нь үнэр амт сайтай ба сайн чанарын балны тоонд багтана. Цагаан хошооны балаар зөгий өвөлжих боломжтой.[3]

Ногоон бордуур

засварлах

Тэжээл шингээгч

засварлах

Цагаан хошоон нь фосфор, кали, болон бусад тэжээлүүдийг хөрсний үл уусах эрдсүүдээс авах өндөр чадвартай ба энэ тал дээр түүнтэй зэрэгцэх бүрхүүл ургамал үгүй юм. Түүний үндэсний салаанууд нь хөрсний үл хөндөгдсөн хэсгүүдээс тэжээлийг авах ба хожим түүнийг ялзрах үед эдгээр тэжээлүүд нь дараачийн ургамалд хүртээмжтэй болдог. [4]

Саскачеванд (Канад) 34 жилийн турш хийсэн судалгаагаар, хөрсний фосфорын хүртээмж доошлох тусам өссөөр, 244 см (8 ft) гүнд хамгийн өндөр түвшинд хүрсэн байна. Өвөлжих буудай нь зусах буудайтай харьцуулахад гүн үндэслэдэг учир илүү гүнээс фосфорыг авч чаддаг бол зусах буудай үгүй. Микориза (VAM) мөөгөнцөрүүд нь буурцагтны овгийн ургамлуудын үндэстэй харилцаанд орж хүртээмжтэй фосфорын агууламжыг нэмэгдүүлдэг. [5]

Азотын эх сурвалж

засварлах

Азотын бордоо өргөн тархаагүй байх үед дээд Ойрх умардад хэрэглэгдэж байсан уламжлалт ногоон бордуур. Цагаан хошоон нь нэг га талбайн хөрсөнд 112 кг азотыг, тэжээл ба ус хангалттай үед 224 кг азотыг тус тус хуримтлуулдаг. Охайо мужид 5-р сарын 15-н гэхэд нэг га талбайн хөрсөнд хуримтлагдсан азотын хэмжээ 140 кг, 6-р сарын 22 нд 174 кг-д хүрдэг бол Иллинойсын судлаачид 290 кг гэдэг тоог мэдээлсэн байдаг.

Арвин биомасс

засварлах

Хоёр наст цагаан хошооныг хавар тариалаад хоёр жил болгоход 8.4 - 10,0 тн/га (хуурай жингээр тооцоход) биомассыг өгнө. Эхний жил 3.4 - 3.9 тн/га, хоёр дахь жил 5.0 - 6.2 тн/га байна. Зарим тохиолдолд хоёр дахь жилийн ургац 9.5 тн/га хүрдэг. Цагаан хошоон нь их хэмжээний органик материйг хөрсөнд өгч, хөрсний бүтцийг сайжруулдаг.[6]

Хөрс сийрүүлэгч

засварлах

Шар хошооны гол үндэс нь 30 см орчим урттай, олон салаатай ба эдгээр салаанууд нь агаартай хөрсөнд 1.5 мерт гүнд нэвтэрч, хөрсийг сийрэгжүүлж, нягтралаас хамгаална. Цагаан хошоон нь хүчтэй гол үндэстэй ч тэр нь сайн судлагдаагүй.

Ганд тэсвэртэй

засварлах

Хошоон нь дулаан уур амьсгалд хамгийн их биомасс үйлдвэрлэдэг буурцагтан ба энэ үзүүлэлтээрээ царгасыг ч давдаг. Ган тэсвэрлэх чадвараараа бусад бүх бүрхүүл ургамлаас илүү гардаг. Энэ үзүүлэлтээрээ шар хошоон нь цагаанаас илүү байдаг.

Ашигтай шавьж цуглуулагч

засварлах

Цагаан хошоон нь балт зөгий, тахинид ялаа ба том махчин (жижиг биш) зөгий зэрэг ашигтай шавьжуудыг татдаг.

Өргөн хүрээнд нутагшмал

засварлах

Хошоон нь налуу, замын хажуу, уурхайн овоолго зэрэг үржил шимгүй хөрстэй, дундаж давсархаг эсвэл 6.0 дээш рН-тай нөхцөлд ургасан тааралддаг.[7] Хошоон нь далайн түвшнээс дээш 1200 метр хүртэл өндөр, хүнд хөрс, халуун, хортон шавьж, өвчлөл зэрэгт гойд тэсвэртэй[8] ба жилд 150 мм хур тунадас байхад л ургах чадвартай.

Монголд

засварлах

Гацуурт компани 2015 оноос эхлэн сэлгээнд тариалж эхэлсэн байна.[9] Ногоон бордуур, бүрхүүл ургамлыг ашиглах нь Монгол орны Төв, Хэнтий, Дорнод, Өвөрхангай зэрэг аймгуудын газар тариалангийн эдэлбэр газруудын хөрсний чанар, үржил шимийг сайжруулах, хамгийн зардал багатай шийдлүүдийн нэг байж болох талтай.

Эх сурвалж

засварлах
  1. "Монгол орны гуурст дээд ургамлын хураангуйлсан нэрийн жагсаалт" (PDF). Монголын Бэлчээрийн Менежментийн Холбоо. Archived from the original (pdf) on 2013-12-06. Татаж авсан: 2017-02-06.
  2. [1][permanent dead link]Донник белый, сорт Поволжский.
  3. Archive copy (Memento 1. Хоёрдугаар сар 2017 цахим архивт)Донник белый однолетний, Поволжский.
  4. [2], Managing Cover Crops Profitably, 3rd Edition. Хуудас 361.
  5. [3], Managing Cover Crops Profitably, 3rd Edition. Хуудас 69, 70
  6. [4], Managing Cover Crops Profitably, 3rd Edition. Хуудас 451
  7. [5], Managing Cover Crops Profitably, 3rd Edition. Хуудас 183
  8. [6], Managing Cover Crops Profitably, 3rd Edition. Хуудас 120
  9. [7], Гацуурт ХХК.

Ном зохиол

засварлах
  • Neltje Blanchan (2005). Wild Flowers Worth Knowing. Project Gutenberg Literary Archive Foundation. {{cite book}}: Text "Blanchan, Neltje" ignored (help)

Гадаад холбоос

засварлах
  Commons: Melilotus alba – Викимедиа дуу дүрсний сан