Цагааны Цэгмид (* 1905 онд Булган аймгийн Сайхан сум; † 1963 оны 7 сарын 23-нд Улаанбаатарт) нь Монгол Улсын Ардын Жүжигчин цолыг анхлан буюу 1942 онд хүртсэн, Төрийн шагналт, Монголын XX зууны манлай театр, киноны нэрт жүжигчин юм.

Цагааны Цэгмид
7 нас хүртлээ Манджавын Батсүх, 7 наснаасаа хойш Цэвэгмид, дараа нь Цэгмид, тэгээд Цагааны Цэгмид
Төрсөн
ХарьяалалМонгол үндэстэн
Иргэншил Монгол
Мэргэжилжүжигчин
Идэвхтэй1932 - 1963 он (31 жил)
ХүүхэдТаван хүүхэд. Төмөрбаатар, Төмөрхуяг хоёр жүжигчин

Тэрээр 1905 онд Түшээт хан аймгийн Хүдэр харуул сумын нутаг "Сүвсүүлийн баруун бэлчир" гэдэг газар Хульжийн голын Хөх бууц өвөлжөөнд төрсөн бөгөөд жинхэнэ нэрийг нь Манджавын Батсүх гэдэг байв. Эх Манджав нь Батсүх хэмээх нэрийг зүүн чихэнд нь гурвантаа шивнэсэн авч долоон настай байхдаа хүндээр өвдсөний улмаас нэгэн лам түүнд Цэгмид хэмээх нэрийг хайрласан байна. Хүүгээ өөрөөрөө овоглож байсан эх нь энэ үед Харуулын Цагаанбандитай гэр бүл болсон тул түүгээр овоглосноор Цагааны Цэгмид гэгдэх болсон байна. Багадаа гэр бүлийн хамт Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд шилжин суурьшжээ.

Тэрбээр 18 наснаас өрх толгойлон, мал маллах, ан гөрөө хийх, өвс хадах, мод түлээ бэлтгэх, үхэр тэрэг хөллөн жин тээх, тэрэг шаах, байшин барих, хоршооны манаач, ойн цагдаа хийх, хамтралын сургагч зэрэг олон ажил хийж амьдарлаа залгуулж байжээ.

1932 оны хавар түр цэрэгт тэнцсэн учир Улаанхуарангийн пулемётын суманд цэргийн алба хааж байгаад ЗХУ-д цэргийн нисэхийн сургуульд тэнцсэн боловч театрын хөгжимчин, жүжигчин, жүжгийн зохиолч Лувсангийн Дамдинбазарын дэмжлэгээр урлагийн хүн болохоор шийджээ.

Ц.Цэгмид 1932 оны 9-р сарын 1-нд Төв Театрт дагалдан жүжигчнээр ороод насан эцэслэх хүртлээ ажилласан. Нэрт жүжигчин маань 1963 онд уушгины өвчний улмаас нас баржээ.

1934 онд тэрээр Д.Нацагдоржийн "Учиртай гурван толгой" дуулалт жүжгийн Юндэнгийн дүрд анх тоглосон жүжигчин юм.

1941 онд "Шарай голын гурван хаан" жүжгийн Цасчихэр баатар, "Гайхамшигт лимбэ" жүжгийн Лимбийн хаанд залуу насаа мөнхлөн үлдээсэн тэрбээр 1946 онд Монголын кино урлагийн манлай бүтээлээр шалгарсан "Цогт тайж" киноны гол дүрд гарамгай сайн тоглож, Монгол Улсын Ардын жүжигчин цолыг бусад жүжигчдээсээ түрүүлж хүртсэн байдаг.

Ц.Цэгмид нас бие гүйцэж 1924 онд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяа Дувааны Долгоржавтай гэр бүл болж, таван хүүхдийн ээж, аав болсон байна.

Тэрээр 5 хүүхэдтэй бөгөөд хүү МУГЖ Цэгмидийн Төмөрбаатар, жүжигчин Цэгмидийн Төмөрхуяг хоёр нь чөлөөт уран бүтээлч, харин охин Цэгмидийн Уртнасан нь СУИС-д төгөлдөр хуурын багшаар ажиллаж, хойч үеэ бэлдэж явна.

Сүүлд хүүхдүүд нь нийлж "Цагааны Цэгмид" нэртэй урлаг дэмжих сан байгуулжээ.

Тайзнаа бүтээсэн дүрүүд

засварлах
Зохиолч Жүжгийн нэр Дүрийн нэр Он
Ч.Раднаабазар Энэ ямар ёс вэ? Доной 1931
С.Буяннэмэх Эрдэнийн соёмбот эрэлхэг жанжин Сүхбаатар Сүхбаатар 1933
Д.Нацагдорж Учиртай гурван толгой Юндэн 1934
Д.Нацагдорж, Д.Намдаг Би биш Гамин цэргийн генерал 1934
Ши.Аюуш Харц Дамдин, хатан Долгор Дамдин 1935
Очир Өвгөн бүргэд Example 1935
Н.В.Гоголь Байцаагч түшмэл Хотын дарга 1935
Д.Намдаг Тэмцэл Наранбат 1937
Д.Намдаг Амь ба амьдралын үнэ Буяндалай 1937
Лопе де Вега Хонины булаг Фрондос 1937
Д.Намдаг Шинэ зам Сүхбаатар 1938
Д.Намдаг Сүрэг чоно Шушмаа 1938
Ж.Б.Мольер Скапенийн дамшиглал Скапен 1939
Э.Оюун Гайхамшигт лимбэ Хаан 1940
Д.Намдаг Шарай голын гурван хаан Цасчихэр 1941
Э.Оюун Талын баатар Сүй-Шү-Жан 1943
К.Симонов Орос хүмүүс Сафанов 1943
Э.Оюун Амарсанаа Манжийн хаан 1944
Б.Бааст, Ц.Цэдэнжав Ийм нэгэн хаан байжээ Харууцга баатар 1946
Ч.Ойдов Зам Доной 1947
Ч.Ойдов Далан худалч Сэнгээ 1948
Д.Нацагдорж, Д.Намдаг Залуу үе Нямжав 1949
А.Барянов Тэр талд Мудзимур сан 1950
А.Папов Ленины гэр бүл Владимир Ильия 1951
А.Корнейчук Бүрлэгний төгөл Петр Морозов 1952
Л.Ванган Эмч нар Өлзий 1953
Ч.Лодойдамба, Д.Сэнгээ Өөрийн замаар Дорж 1955
М.Шолохов Сэтгэлийг шинэтгэсэн нь Ахваткин 1959
Ч.Чимид Босгон дээр Пүрвээ 1960
М.Горький Шаарлагдсан хүмүүс жүжигчин 1962
Л.Ванган Арвай хээрийн талд Осор 1962

Дэлгэцнээ бүтээсэн дүрүүд

засварлах
Киноны нэр Дүрийн нэр
Сүхбаатар Эрдэнэ гүн, Сүй-Шү-Жан
Цогт тайж Цогт тайж
Сэрэлт Даш
Нүгэл буян Хүрээ Нямзав
Улаанбаатарт байгаа миний аавд Манаач өвгөн
Түмний нэг Багш
Алтан өргөө Сүмбээгийн Аав

Тайлбар

засварлах
  • Жүжигчний нэрийг Цэгмид, Цэгмэд гэж хоёр янзаар бичсэн нь тохиолдоно.
  • Монгол Улсын Гавьяат жүжигчин, 1941 он[1]
  • Монгол Улсын Ардын жүжигчин, 1942 он[1]
  • Монгол Улсын Төрийн шагнал, 1946 он
  • Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон

Эх сурвалж

засварлах
  1. 1.0 1.1 urlag.mn: МУГЖ Ц.Цэгмидийн намтар уран бүтээл (Memento 27. Зургаадугаар сар 2019 цахим архивт), нийтлэгдсэн 2013-05-22, хандсан 2019-06-27