Сүхбаатар (кино)
«Сүхбаатар» — 1942 онд бүтсэн Монголын уран сайхны кино. ЗХУ-ын Ташкент хотын “Цокс” болон Ленинградын “Ленфильм” студид хийсэн 12 бүлэг хар цагаан кино.
Энэ кино нь анх удаа Ардын Хувьсгалын удирдагч жанжин Сүхбаатарын дүрийг уран сайхны кинонд тодруулан гаргаснаараа манай үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн бөгөөд Монгол кино урлагт түүх хувьсгалын сэдэвтэй том бүтээл гарахад түлхэц өгч манай киноны залуу уран бүтээлчдийн ур чадвар сэтгэхүйд мэдрэгдэхүйц нөлөө үзүүлсэн бүтээл юм.
Уран бүтээлчид
засварлах- Зохиогч: Б.Лапин, А.Г. Зархи, И.Е. Хейфиц, З.Л. Хацревин
- Найруулагч: А.Г. Зархи, И.Е. Хейфиц
- Зураач: А.Босулаев , Лувсангын Гаваа
- Зураглаач: А.И. Гинцбург, Балдангын Дэмбэрэл
- Хөгжмийн зохиолч: В.В. Пушков, Б.А.Арапов
- Дууны оператор: А.Шаргородский, С.Дэмбэрэл (оператор, 1968 онд БНМАУ-ын урлагийн гавъяат зүтгэлтэн).
- Эвлүүлэгч: В.В.Горюнов
Дүрүүд
засварлах- Сүхбаатарын дүрд- Лев Свердлин (Сталины (төрийн) 3 удаагийн (1947, 1949, 1951) шагналт, 1954 онд ЗХУ-ын ардын жүжигчин),
- Гомбо- В.В.Грибков,
- Барон Унгерн- Н.К.Черкасов (Сталины (төрийн) 5 удаагийн (1941, 1946, 1950, 1951-хошой) шагналт, 1964 онд Ленины шагналт, 1947 онд ЗХУ-ын ардын жүжигчин),
- Янжмаа- Ө.Эрэнцэнноров,
- Чойбалсан – Гэлэгдорж
- Богд – Н.Цэгмэд
- Бадам эмч, галзуу өвгөн- Б.Равдан