Хяргас нуур нь Монгол Улсын Увс аймагийн Хяргас сумын нутагт орших, Их нууруудын хотгор дахь эрдэст нуур юм. Тус нуурыг 2000 онд байгалийн цогцолборт газарт бүртгэж авсан бөгөөд нийт 3,328 км² нутгийг хамрана. Хяргас нуураас гадна Айраг нуур нь тус хамгаалалтанд багтах ажээ.[2][3] Улаанбаатар хотоос баруун зүгт 1272 км зайнд оршдог нуур.

Хяргас нуур
Хяргас нуурын зүүн өмнөд эрэг
Landsat-8 хиймэл дагуулаас авсан зураг. Доод хэсэгт харагдах нуур нь Айраг нуур.
Байршил Завхан сум Увс аймаг
Солбицол 49°08′N 93°25′E / 49.133°N 93.417°E / 49.133; 93.417Солбицол: 49°08′N 93°25′E / 49.133°N 93.417°E / 49.133; 93.417
Онцлог Хаагдмал ай сав
Нуурт цутгах Нуурын хоолойгоор дамжин Айраг нуураас
Нуураас гарах байхгүй
Ай савд багтдаг орон  Монгол
Хамгаалалт Байгалийн цогцолборт газар
Урт 83 км
Өргөн 31 км
Талбай 1,481.1 км²[1]
Дундаж гүн 50.7 м[1]
Хамгийн гүн цэг 80 м
Усны хэмжээ 75.2 км³[1]
Усны хадгалагдах хугацаа 54.2 жил[1]
Хөвөөний түвшин 1,035.29 м[1]
Хөлдөх хугацаа өвөл
Нуурын арал нэг
Хяргас нуур, Монгол
Хяргас нуур
Хяргас нуур
Байршил

Хяргас нуурын ус нь үнэргүй, шорвог амттай, өнгө, булингардалт нь цаг, агаар, улирлын онцлогоос шалтгаалж өөрчлөгдөнө. Нуурын усны тунгалагжих үе нь гол төлөв өвлийн улиралд тохиолдож байхад зун, намрын улиралд булингардалт ихсэж шар өнгөтэй болно. Зун, намрын ширүүн салхины улмаас давалгаа үүсч ёроолын лаг наанги хөндөгдөж, цутгал голуудын урсацаар ирэх хөвмөл элс, шороо ихсэх зэргээс шалтгаалан усны тунгалагшилт багасдаг. Өвлийн улиралд мөсөн бүрхүүл тогтож, динамик хөдөлгөөн багасаж, улмаар нуурын усны тунгалаг чанар нэмэгддэг ажээ.[4]

Нуурын урт: 83 км, өргөн: 31 км, эзлэх талбай: 1,481.1 км², дундаж гүн: 50.7 м, хамгийн гүн цэг: 80 м, усны хэмжээ: 75.2 км³.

Ан амьтан

засварлах

Өвөрмөц тогтоцтой Хяргас нууранд хар галуу, цахлай зэрэг шувуу чуулдаг байна.

Судалгаа

засварлах

1881-1901 онд Оросын судлаач Григорий Потанин тус нууран дахь усны химийн найрлагыг анх шинжлэх ухааны аргаар судалж байжээ. Тухайн үед ерөнхий эрдэсжилт нь 2.55г/л байсаас NaCl 1.02г/л, Na2SO4 0.99г/л эзэлж байхыг тогтоожээ. 1926 онд эрдэмтэн В.А.Смирновийн судалгаагаар ерөнхий эрдэсжилт нь 7.46г/л байсан ба Na2SO4 3.38г/л, NaCl 1.98г/л агуулгатай байгааг тогтоосон. Үүнээс үндэслэн тэрээр Хяргас нуур болон Монгол орны бусад нуурууд маш түргэн хугацаанд ширгэж байна гэсэн дүгнэлт хийхэд хүрчээ. 1941 онд Н.Д.Беспалов, 1952 онд Ш.Цэгмид, 1955-1967 онд Ш.Лувсандорж нар гидрохимийн шинжилгээ хийж, дээрх дүгнэлт буруу болохыг нотолсон. Эдгээр эрдэмтдийн шинжилгээгээр бол усны ерөнхий эрдэсжилт 7.27-8.37г/л байсны ихэнхийг нь сульфат, хлорт натри эзэлж байв.[4]

Хяргас нуураас 2005 оны 7 сард, 2006 оны 7 сард хоёр цэгээс дээж авч, химийн ерөнхий шинжилгээ хийснээс анионуудаас гидрокарбонатын ион (2373.9мг/дм³) зонхилж, сульфат ион 1318.1мг/дм³, хлорид 1203.2мг/дм³-ын хооронд тус тус хэлбэлзэж байна. Катионуудын найрлагад натрийн ион (1668.1мг/дм³) зонхилж байгаа бөгөөд кальцийн ион 295.52мг/дм³, магнийн ион 32.83мг/дм³ байна.[4]

Усны тэнцвэр[1]
(нэгж: мм/жил)
Гадарга дахь оролт Гадарга дахь гаралт Гүний усны
оролт-
гаралт
Хур тунадас Оролт Ууршилт Гаралт
55.9 652.4 937.1 0 +228.8

Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Аскар Акаев Монгол Улсад 2002 оны зун албан ёсоор айлчлах үер түүний хүсэлтээр Хяргас нуурын хөвөөнд Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуун дагалдан онгоцоор хамт очиж үзүүлсэн. Киргизүүд энэ нуурын орчмоос гаралтай гэж тэд үздэгийг ярьж өөрийн тусгайлан авчирсан Иссык-Куль нуурын усыг Хяргас нуурт зутгаж буцаад Хяргас нуурын уснаас авч Иссык-Куль нууранд хийнэ гэж авч явжээ.

  1. 1.0 1.1 1.2 1.3 1.4 1.5 ""Mонгол орны гадаргын ус", Гомбын Даваа, Дамбаравжаагийн Оюунбаатар, Мичиаки Сүгита, 1" (PDF). Эх хувилбараас (PDF) архивласан: 2021-02-09. Татаж авсан: 2012-05-14.
  2. "Mongolia", by Jane Blunden, from Bradt Travel Guides series, 2nd edition, 2008, ISBN 1-84162-178-1, p. 372
  3. "Mongolia", by Michael Kohn, 2008, ISBN 1-74104-578-9, p. 242
  4. 4.0 4.1 4.2 "ХЯРГАС НУУР". altai-eco.mn. 2011-10-11. Эх хувилбараас архивласан: 2011-11-18. Татаж авсан: 2012-05-15.

Гадны холбоос

засварлах

Топографийн зургууд

засварлах
  Commons: Хяргас нуур – Викимедиа зураг, бичлэг, дууны сан