Хатанбулаг (ᠬᠠᠲᠠᠨᠪᠤᠯᠠᠭ) нь Дорноговь аймгийн сум юм.

Хатанбулаг
ᠬᠠᠲᠠᠨᠪᠤᠯᠠᠭᠰᠤᠮᠤ
Хатанбулаг сум
Хатанбулаг, Монгол
Хатанбулаг
Хатанбулаг
Солбицол: 43°09′12″N 109°08′31″E / 43.15333°N 109.14194°E / 43.15333; 109.14194Солбицол: 43°09′12″N 109°08′31″E / 43.15333°N 109.14194°E / 43.15333; 109.14194
Улс Монгол
Аймаг Дорноговь
Газар нутаг
  Нийт18,669.37 км2 (7,208.28 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 2,853
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)

Сайншандаас 240 км. Тус сум 6 багтай. Хүн ам 3096. 2017 онд Цагаан суврагаас Хатанбулаг хүртлэх 120км урт 35 квт-н төвийн эрчим хүчинд холбогдсон. Үүрэн телефон үйлчилгээ нэвтэрсэн. Тус суманд 400 суудалтай ЕБ-ын сургууль, 80 ортой дотуур байр, 12 ортой хүн эмнэлэг, 100 ортой хүүхдийн цэцэрлэг, 200 суудалтай соёлын төв ажилладаг.

Дурсгалт газар

засварлах

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дахь говийн үзэсгэлэнтэй сайхан газруудын нэг ба сумын төвөөс баруун хойш 20 гаруй км зайтай бөгөөд энэ нутгаас олдсон эрт галавын олон амьтны чулуужсан яс дэлхийн болон Монголын байгалийн түүхийн музейнүүдэд хадгалагдаж байдаг. Байгалийн сонин тогтоцтой археологийн олдвор ихтэй газар бөгөөд 30 сая гаруй жилийн өмнөх шим ертөнцийн гэрч болсон эртний сүүн тэжээлтэн загас, яст мэлхий, гүрвэл зэрэг сээр нуруутны олдворыг хадгалсан хурдас чулуулгаас тогтсон ширээ хэлбэрийн тэгш өндөрлөг юм. Иймээс эртний амьтан, ургамлын ховор олдворыг байгалийн байдлаар нь хадгалах зорилгоор 1996 онд УИХ-ын 43 дугаар тогтоолоор 609 км кв талбайг улсын тусгай хамгаалалтад авсан байна.

Анх 1920 онд Америкийн эрдэмтэн Рой Чэпмен Эндрюс судалж байсан байна. Оросын эрдэмтэн И.А.Ефремов, Польшийн нэрт эрдэмтэн К.Яваровская нарын удирдсан олон экспедиц ажиллаж байжээ. Энэ газрын тухай дэлхийн эрдэмтэдийн бичсэн 50 орчим эрдэм шинжилгээний бүтээлүүд байдаг ба тэдгээрт “Алтан уул” хэмээн нэрлэгдэж энэ нэрээр алдаршсан байна. Эргэлийн зоогоос олдсон эрт галавын олон амьтаны чулуужсан яс дэлхийн болон Монголын байгалийн түүхийн музейнүүдэд хадгалагдаж байна. Эрт дээр үеэс ард түмэн энэ нутгийг тахин шүтэж, морь уралдуулж, бөх барилддаг байсан домог яриа байдаг.

Ургамал амьтан

засварлах

Хатанбулаг суманд бударгана, шар мод, гашуун суль, агь, хөмөл, таана, ерхөг, тэсэг, гоёо, цулхир, хармаг, алтан харгана, хайлаас зэрэг ургамал ургадаг.

Амьтаны аймгийн хувьд хар сүүлт, цагаан зээр, хулан зэрэг говийн унаган амьтад, үнэг, чоно, хярс, шилүүс, дорго зэрэг хөхтөн амьтад, ногтруу, ятуу, элээ, хэрээ, ууль, сар, тоодог зэрэг олон зүйл жигүүртэн шувуудтай нутаг юм.

Алдартнууд

засварлах