Тоодог нь Тогоруутаны багийн том биетэй шувуу юм. Манай оронд Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс аймгийн зарим зэлүүд талд цөөн тоогоор тааралддаг.

Тоодог

Ховордолтын зэрэглэл

Эмзэг (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Тогоруутан
Овог: Тоодгийнхон
Төрөл: Otis
Линней, 1758
Зүйл: O. tarda
Латин нэр
Otis tarda
Линней, 1758
Otis tarda

Биеийн бүтэц засварлах

Насанд хүрсэн эр тоодог 90-100 см урт биетэй, далавчаа дэлгэсэн урт нь 2.1-2.5 м ба 10-16 кг жинтэй. Хамгийн хүнд жинтэй бүртгэгдсэн нь 21 кг хүрсэн байдаг. Эр тоодог хүзүүндээ урт цагаан, сахлаг өдтэй байна. Эм нь эрээсээ 30% бага биетэй.

Тархлалт засварлах

Тоодог нь Испани болон Монгол орны хооронд нутагладаг шувуу юм. Өнөөдрийн хувьд ихэнх нутгуудаар ховордсон шувуунд ороод байгаа юм.

Цахим холбоос засварлах

  Commons: Тоодог (Otis tarda) – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
 
Wiktionary
Wiktionary: Тоодог – Энэ үгийг тайлбар толиос харна уу