Экологи
Экологи (гре: οἶκος, "орчин"; -λογία, "судлал") гэдэг нь амьд байгаль дахь организмуудын харилцан үйлчлэлийг судалдаг ба тэдгээрийн нийтлэг орчныг судалдаг цогц шинжлэх ухааны судалгаа арга зүй юм.
Экологи өнөөдөр зөвхөн биологийн шинжлэх ухааны нэг салбар төдийгүй байгаль, нийгмийн асуудлыг адилхан хамарсан нэгдмэл шинжлэх ухаан болжээ. Иймд организм , орчин хоёрын харилцааны тухай экологийн шинжлэх ухааны тодрхойлолт баяжиж , хамрах хүрээ нь өргөсөж байна.
Экологи нь тархалт организмийн элбэгшлийн судалдаг шинжлэх ухаан юм.
Организмын амьдралын үйл ажиллагааны зүй тогтлыг тэдгээрийн амьдрах бололцоот нөхцөлд нь , тэгэхдээ тэр орчинд хүний үйл ажиллагааны үр дүнд гарсан өөрчлөлтийг тусган судлах шинжлэх ухааныг экологи гэнэ. Экологи бол үйлдвэржсэн нийгмийн хүний байгальд хандах зан байдлын онолын үндэс болж байна гэж зарим эрдэмтэд тодорхойлдог.
Экологийн шинжлэх ухааныг судлах зүйл нь биологийн макро систем, тухайлбал популяци, бүлгэмдэл, биосфер бөгөөд тэдгээрийн өөрчлөлтийг орон зай цаг хугацааны орчинд судалдаг.
Экологийн шинжлэх ухааны зорилго нь орчны өөрчлөгдөж байгаа нөхцөлд зүйл бүхэн мэнд оршин тогтнож үлдэх буюу экологийн тэнцвэрийг хадгалахад туслах явдал юм.
Экологийн шинжлэх ухааны ач холбогдол нь, байгалийн нөөц баялагийг зөв зохистой ашиглах, хүрээлэн байгаа орчныг бохирдлоос хамгаалах, тэгснээрээ хүн төрөлхтний байгальтайгаа шүтэлцэн амьдрах онолын үндсийг тодорхойлоход оршино. Экологийн тэнцлийг хангахад дараах зарчмийг баримтлана.
- Амьдралын орчны эрүүл аюулгүй байдлыг хангасан байх
- Ирээдүй үеийнхэнд учирч болзошгүй экологийн хохирлыг багасгах
- Байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг ашиглах шийдвэр, үйл ажиллагаа ил тод байх зарчмуудтай.
Экологийн шинжлэх ухаан дотроо аутоэкологи буюу бодгаль бие хүрээлэн буй орчны хамаарлыг судлах, синэкологи буюу бүлгэмдлийн экологи популяцийн экологи гэсэн 3 том салбартай. Мөн судлах зүйлийнх нь онцлогоор нь:
- Ургамлын экологи
- Амьтны экологи
- Бичил биетний экологи
- ХАА-н экологи
- Үйлдвэрийн экологи
- Хүний экологи гэсэн салбаруудтай.
Экологийн асуудал зөвхөн байгаль, техникийн шинжлэх ухаанаар судлагдаад зогсохгүй, нийгмийн шинжлэх ухааны чухал судлагдахуун болох ёстой. Тухайлбал, энэ асуудлыг түүх, хэл шинжлэл, эдийн засаг, философи, социологи, хууль зүй зэрэг шинжлэх ухааны үүднээс судлан боловсруулж болох бөгөөд харин энэ салбаруудад хийгдсэн судалгаа туйлын хомс байна.
Экологи нь:
- Хээрийн судалгааны арга
- Лабораторын арга
- Туршилт судалгааны арга
- Экологийн мониторингийн арга
- Экологийн системийн математик загварчлал судалгааны уламжлалт ба орчин үеийн аргуудтай.
Экологи байгаль хамгааллын асуудал өнөөдөр нэгэн улс орны хүрээнээс хальж дэлхий дахины чанартай болж байна. Иймээс улс бүхэн байгалийн нөөц баялагийг зөв зохистой ашиглах, хамгаалах хэрэгтэй. Монгол Улсын төр засгаас экологи байгаль хамгааллын асуудлыг онцгойлон авч үзэж олон чухал арга хэмжээ авч хэрэгжүүлсээр байна. Манай орон 21-р зууны дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн түгээмэл үзэл хандлагад нийцүүлэн байгаль орчин, нийгмийн хөгжлийн тэнцлийг эрэмбэ дараатай хангах замаар эдийн засгаа экологийн баримжаатай хөгжүүлэх, байгаль хамгаалах үндсийг бэхжүүлэхэд чиглэсэн урт хугацааны төрийн цэгцтэй бодлого боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай байгаа.. Төрөөс экологийн талаар баримтлах бодлого нь байгаль орчин, байгалийн нөөцийнхөө харьцангуй давуу байдалд тулгуурлан наац сэргээж, төрх байдлыг хангаж, иргэний аюулгүй эрүүл орчинд амьдрах нөхцлийг бий болгоход чиглэгдэнэ гэжээ. Экологи дэлхий дахины асуудал болж байгаа эдүгээ үед үүнээс нэг ч иргэн хол хөндий байх учиргүй, яс үндэс, арьс өнгө, шашин шүтлэг, угсаа гарал ямар болохоос үл шалтгаалан экологи дэлхий дахиныг нэгтгэж байна.
Ч.Дарвины “Зүйлийн үүсэл“ зохиол 1859 онд хэвлэгдэн гарсан нь байгалийн шинжлэх ухаанд гайхамшигт нээлт болсон юм. Түүний үндэслэсэн эволюцийн онол экологийн шинжлэх ухааны хөгжилд чухал түлхэц болсон юм. “Амьдралийн төлөөний тэмцлийн тухай” Ч.Дарвины сургаал нь экологийн асуудал юм. Зүйлийн дотоод дахь болон зүйл хоорондын , цаашилбал орчны нөхцөлтэй харьцах хэлбэрүүд нь сав , шимийн ертөнцийн хүчин зүйлийн тухай экологийн ойлголттой нэг юм. Ийнхүү зуун гуч гаруй жилийн өмнө экологийн шинжлэх ухааны үндэс тавигдаж эрчимтэй хөгжлийнх нь үе энэ зуунд өрнөжээ.
Сүүлийн хоёр зуун жилийн дотор бий болсон үйлдвэрийн хөгжил техникийн дэвшлийн агуу их ололт амжилт нь үйлдвэр хөгжсөн орнууад амьдралын шинэ орчныг бий болгож хүн амын хүнс тэжээлийн хангамж , эмнэлэгийн үйлчилгээг сайжруулж , хүний насыг уртасгасан зэрэг олон эерэг талыг авчирсан гэдэг нь хэнд ч ойлгомжтой . гэвчүүний зэрэгцээгээр үйлдвэрийн хөгжил нь байгалийн нөөц баялгийг цөлмөх , хүрээлэн байгаа орчныг бохирдуулах зэрэг багагүй сөрөг нөлөө үзүүлэх болжээ. Энэ байдал даамжирвал хүн төрөлхтөн экологийн сүйрлийн ирмэгт тулж ирэх болно. Тэгвэл экологийн шинжлэх ухаан өмнөө тулгарсан дээрхи асуудлыг аль хэр оновчтой шийдвэрлэснээр хүн төрөлхтний ирээдүй шалтгаалах болоод байна.
Эдүгээ үед үнэхээр экологийн асуудал эдийн засгийн хөгжилд ихээхэн үүрэгтэй болж байна. Сүүлийн үед экологийн баримжаатай эдийн засгийг хөгжүүлэх асуудал дэлхий даяар тавигдах болов. Эрдэмтдийн тооцоолсноор ирэх хагас зуун жилд дэлхийн хүн ам хоёр дахин нэмэгдэж үүнийг дагаад хүнс тэжээл , эд материалын хэрэгцээ гурав дахин , аж ахуйн үйл ажиллагааны цар хүрээ таваас арав дахин нэмэгдэх төлөвтэй байгаа юм. Ийм нөхцөлд байгальд хандах хүний нөлөөг бодит байдлаар тооцож гаргах нь чухал юм.
Бичлэг
засварлах- Ногоон хөгжил экологид зохицож хөгжих хэлэлцүүлгэ 2013 1 сар
- Ногоон хөгжил экологид зохицож хөгжих хэлэлцүүлгэ 2013 3 сар
- Байгаль хамгаалал гарц шийдэл
- Роберт Макинтош АНУ-н Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгийн захирал асан ярилцлага
- Монголчуудын байгаль орчноо хамгаалах өв уламжилал
- Байгаль орчны аудит
Энэ экологийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Энэ биологийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.