Гангар хун (Cygnus cygnus) нь дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст амьдардаг том шувуу юм. Манай оронд тайга, ойт хээр, тал, говийн бүсийн томоохон гол, нууруудад өндөглөн зусна. Биеийн урт нь 140-160 см, далавчаа дэлгэсэн урт 205-275 см ба 8-20 кг жинтэй байна. Хошуу нь шар өнгө давамгайлсан хар өнгөтэй. Гангар хун нь өргөн, их устай газрыг эрхэмлэх ба ихэнх цагаа усанд өнгөрөөнө. Энэ шувуу нь хэдэн зуун бээр газрыг туулан нүүдэллэж, Европын хойд хэсэг болон зүүн Азийн нутгаар өвөлждөг. Гангар хун нь хосоороо амьдрах ба хамтран үүрээ засна. Эм хун 4-7 ш өндөг гаргаж дарна, эр нь үүр болон гэр бүлээ хамгаалах үүрэгтэй. 36 өдөр дарсны дараа бор эсвэл саарал өнгийн дэгдээхэй гардаг байна. 120-150 өдрийн дараа нисэж сурна. Хүнд том биетэй тул нисэхээс өмнө гүйж, эрч авдаг байна.

Гангар хун


Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Галуутан
Овог: Нугасныхан
Төрөл: Cygnus
Зүйл: C. cygnus
Латин нэр
Cygnus cygnus
(Линней, 1758)

Бүс нутгийн тархалт: Энэ зүйл нь Толбо, Ачит, Үүрэг, Хотон нуурууд (Монгол алтайын нуруу) Дунд нуур(Сийлхэмийн нуруу), Увс нуур болон TesTorkholig голын цутгал, Хар ус, Хар, Дөргөн, Хяргас, Айраг нуур болон ховд голын цутгал (Их нууруудын хотгор), Баян нуур, Завхан гол(Завханы говь хээрийн нам дор бүс нутаг) , Орхон гол болон Сангийн Далай, Өгийн нуур (Хангайн нуруу), Тэрхийн цагаан нуур, Сангийн далай, Хар нуур (Тарвагатай-Булнайн нуруу), Хөвсгөл нуур, Эгийн гол(Хөвсгөлнийн уулс), Шишгэд, Доод нуур (Дархадын хотгор), Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голууд (Орхон, Сэлэнгийн), Онон, Балж, (Хэнтийн нуруу) Хэрлэн гол,Хайчийн цагаан, , Дэлгэр цагаан нуурууд (Herlen-Ulz valleys, Халха, Нөмрөг, Дэгээ, Азрага голууд, Буйр, Ташгайн таван нуур (Valley of the Lakes);, Булган голын хөндий( Зүүн говь), энэ зүйл нь эдгээр бүс нутгийн дагуу тархсан ба Захуйн Баян бүрд ((Trans-Altai Gobi Desert)) (Gombobaatar, 2004).

Нийт тоо толгой: 180,000 бие гүйцсэн бодьгалиас бүрддэг.17,100,000 km2бүс нутгийг хамрадаг (BirdLife International, 2011)..Энэ тооцоонд Монголын зүйлийн тоо толгойг тооцоогүй. Амьдрах орчин болон Екологи: Монголд үржлийн үедээ нүүдэллэн ирдэг, 3болон 4сарын сүүлээр ирдэг.Нуур, уан сан, зэгс шагшуурга, жижиг голын эрэг орчмоор амьдардаг.(Bold et al., 2005; Tseveen¬myadaget al., 2010; Gombobaatar, 2012).

Зургийн цомог

засварлах

Цахим холбоос

засварлах
  Commons: Cygnus cygnus – Викимедиа дуу дүрсний сан