Хартмут Бризеник
Хартмут Бризеник (герм. Hartmut Briesenick, * 1949 оны 3 сарын 7-нд Луккенвальдед; † 2013 оны 3 сарын 8 Бранденбургт) нь Зүүн Германы бөөрөнцөг түлхэлтийн тамирчин. 1972 оны Мюнхений олимпийн хүрэл медальтай.
| |||||||||||||||||||
|
НамтарЗасварлах
Тэрээр Бранденбург муж, Тельтов-Флэминг тойргийн Лукенвальде хотод төржээ. "SC Динамо Берлин" клубээс хөнгөн атлетикийн гараагаа эхэлж, 1978 онд зодог тайлах хүртлээ олимпийн хүрэл медалиас гадна Европын АШТ-ий хошой алтан медаль хүртжээ. 1984 онд, Москвагийн олимпийн эмэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлтийн төрлийн алтан медальт Илона Слупианектэй гэрлэсэн. 1990 онд хоёр Герман нэгдсэний дараа спортын хэрэглэлийн Адидас компанид ажиллах болсон байна.
1972 оны олимпийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд эхний 4 тамирчин нь 4-хөн см-ийн зөрүүтэй байлаа. Ялангуяа Бризеник болон 4-р байр эзэлсэн Ханс-Петер Гийс нар ижилхэн 21 м 14 см түлхсэн бөгөөд хоёр дахь сайн амжилт нь Бризеникийнх 21 м 02 см, өрсөлдөгчийнх нь 21 м 01 см байснаар медалийн хувь заяа шийдэгджээ.
Хувийн дээд амжилтЗасварлах
- 21 м 67 см (1973 оны 9 сарын 1: Подстам)
АмжилтЗасварлах
Он | Тэмцээн | Зохиогдсан газар | Төрөл | Дүн | Амжилт |
---|---|---|---|---|---|
1968 | Европын өсвөрийн АШТ | БНАГУ, Лайпциг | Бөөрөнцөг түлхэлт | 1 | 18м71 |
1969 | Европын танхимын АШТ | Югослав, Белград | Бөөрөнцөг түлхэлт | 2 | 19м19 |
1970 | Европын танхимын АШТ | Австри, Вена | Бөөрөнцөг түлхэлт | 1 | 20м22 |
1970 | Универсиад | Итали, Турин | Бөөрөнцөг түлхэлт | 1 | 19м97 |
1971 | Европын танхимын АШТ | Болгар, Софи | Бөөрөнцөг түлхэлт | 1 | 20м19 |
1971 | Европын АШТ | Финланд, Хельсинки | Бөөрөнцөг түлхэлт | 1 | 21м08 |
1972 | Европын танхимын АШТ | Франц, Гренобль | Бөөрөнцөг түлхэлт | 1 | 20м67 |
1972 | Зуны олимп | Баруун Герман, Мюнхен | Бөөрөнцөг түлхэлт | 3 | 21м14 |
1974 | Европын АШТ | Итали, Ром | Бөөрөнцөг түлхэлт | 1 | 20м50 |