Хан Хэнтий уулын аймаг

Хан Хэнтий уулын аймаг нь 1923 оны 3 сард Богд хаант Монгол Улсын засгийн газрын тогтоолоор батлагдсан "Нутгийн захиргааны дүрэм" ёсоор хуучин Сэцэн хан аймгийн нэрийг өөрчлөх замаар байгуулагдсан аймаг.

1921 онд Ардын хувьсгал ялсны дараа нутгийн захиргааг ардчилахдаа 1923 оны 3 сард нутгийн захиргааны дүрмийг батласны дараа "4 аймаг, 116 хошууг урьдын адил засаг ноёдын нэрээр нэрлэхийг зогсоож, ард олны сайн мэдэх томоохон уул буюу газар усны нэрээр нэрлэх болж"[1] "Сэцэн хан аймаг" гэх нэрийг "Хан Хэнтий уулын аймаг" гэж өөрчлөн, харьяаны 28 хошууг уул усны нэрээр нэрлэжээ. Тус аймгийг 1930 оны засгийн газрын тогтоолоор 1931 онд Хэнтий, Дорнод гэх хоёр аймаг болгон задлаж, сүүлд 1940 онд Дорнод аймгаас Сүхбаатар аймгийг салган байгуулсан. Мөн энэ аймгийн зарим нутгаас Говьсүмбэр, Дорноговь, Төв, Дундговь аймагт таслан өгсөн.

Мөн үзэх

засварлах
  1. Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Түүхийн хүрээлэн (2003). Монгол Улсын Түүх. Vol. 5. Улаанбаатар: Адмон ХХК. p. 139. ISBN 99929-0-212-4.