Чандмань уулын аймаг

Чандмань уулын аймаг нь 1925 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын засгийн газрын тогтоолоор хуучин Дөрвөдийн Төгс хүлэг Далай ханы аймаг, Үнэн зоригт ханы аймаг, Ховдын хязгаарыг нэгтгэж байгуулсан аймаг юм.

1921 онд Ардын хувьсгал ялсны дараа нутгийн захиргааг ардчилахдаа 1923 оны 3 сард нутгийн захиргааны дүрмийг батласны дараа аймаг хошуудыг урьдын адил засаг ноёдын нэрээр нэрлэхийг зогсоож, ард олны сайн мэдэх томоохон уул буюу газар усны нэрээр нэрлэх шийдвэр гарч, Дөрвөдийн Төгс хүлэг Далай ханы аймаг, Дөрвөдийн Үнэн зоригт ханы аймаг, Ховдын хязгаарын хошуудыг нэгтгэж Чандмань уулын аймгийг байгуулж, зарим хошуудыг нэгтгэж 10 хошууг уул усны нэрээр нэрлэжээ. Аймгийн төв нь Улаангом байснаа дараа нь Ховд хот руу шилжсэн. Тус аймгийг 1930 оны засгийн газрын тогтоолоор 1931 онд Увс, Ховд гэх хоёр аймаг болгон задласан.

Мөн үзэх

засварлах