Цэцэрлэг Мандал уулын аймаг

Цэцэрлэг Мандал уулын аймаг нь 1923 онд Богд хаант Монгол Улсын ардын засгийн газрын тогтоолоор Сайн ноён хан аймгийн нэрийг өөрчлөн байгуулсан аймаг юм.

1921 онд Ардын хувьсгал ялсны дараа нутгийн захиргааг ардчилахдаа 1923 оны 3 сард нутгийн захиргааны дүрмийг батласны дараа "4 аймаг, 116 хошууг урьдын адил засаг ноёдын нэрээр нэрлэхийг зогсоож, ард олны сайн мэдэх томоохон уул буюу газар усны нэрээр нэрлэх болж" "Сайн ноён хан аймаг" гэж байсныг "Цэцэрлэг Мандал уулын аймаг" болгон өөрчлөн, харьяаны 24 хошуу, Зая гэгээний шавийн нутгийг уул усны нэрээр нэрлэж, үлдсэн 7 хутагтын шавийн нэрийг хэвээр үлдээсэн. Тус аймгийг 1928 оны МАХН-ын 7-р их хурлын шийдвэр, 1930 оны 11 сарын засгийн газрын тогтоолоор 1931 онд Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Баянхонгор болгон задласан. Ингэхдээ Хан тайшир уулын аймгаас зарим газрыг таслан Хөвсгөл, Баянхонгор аймгийг байгуулжээ.

Мөн үзэх

засварлах