Уилл Байнам (Англи: Will Bynum, 1983 оны нэгдүгээр сарын 4-нд Иллиной мужийн Чикаго хотод төрсөн) —Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд хамгийн сүүлд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны «Детройт Пистонс» багт байлаа.

Товч намтар засварлах

Уилл Байнам Аризоны коллежоос Жоржиагийн технологийн коллежид шилжин суралцаж байв. 2005 онд драфтын сунгаанд оролцсон ч сонгогдож чадалгүй чөлөөт наймаагаар Бостон Селтикс багтай гэрээлсэн ч НБА эхлэхээс өмнө хөгжлийн лигийн Роанок Дэззл багт 1 жилийн гэрээгээр очсон юм. Энэ завсар Голден Стэйт Уорриорз багийн 15 тоглолтонд тусгай гэрээгээр тоглож байв.

2006 онд Байнам Израйльд Маккаби Тель-Авив багийн урилгаар хоёр жил тоглохдоо 2007 оны ЛАШТ-д нь түрүүлж байжээ.[1]

2008 онд НБА-д эргэн ирж Детройт Пистонс багт тоглох болсон.[2]

2014 оны аравдугаар сарын 17-нд «Бостон Селтикст» Жоел Энтонигоор солигдон ирсэн[3] ч арван өдрийн дараа хасагдсан юм.[4]

Лавлах холбоос засварлах

  1. Euroleague.net profile
  2. Pistons 104, Bobcats 97
  3. "Celtics Acquire Will Bynum". NBA.com. Turner Sports Interactive, Inc. October 17, 2014. Retrieved October 20, 2014.
  4. Celtics Finalize Opening Night Roster

Гаднын холбоос засварлах