Узбекчүүд
Узбекчүүд нь Дундад Азийн Узбекистан улсын үндсэн хүн ам бөгөөд эргэн тойрны Афганистан, Тажикистан, Киргиз, Казахстан, Туркменистан улсад хэдэн бумаар оршин сууж байгаа түрэг угсаатан буюу түрэг төрлийн хэлтэй ард түмэн, 38 сая хүн амтай үндэстэн. Узбекүүд XV зуунаас баттай тодорч ялгарсан.
Oʻzbeklar Ўзбеклар اۉزبېکلر | |
---|---|
![]() Афганистан дахь Узбекчүүд | |
Нийт хүн ам | |
ойролцоогоор 37 сая[1] | |
Томоохон хүн амтай бүс нутаг | |
![]() | 29.2 сая (2021 оны тооц.)[2] |
![]() | ойролцоогоор 3.7 сая (2025)[3] |
![]() | 1.2 сая (2023)[4][5] |
![]() | 1 сая (2023)[6] |
![]() | 660,585 (2024)[7] |
![]() | 642,476 (2022 оны тооллого)[8] |
![]() | 323,278 (2021 оны тооллого)[9] |
![]() | 300,000 (2009)[10] |
![]() | 283,000 (2024 оны тооц.)[11] |
![]() | 52,304 (2022)[12] |
Хэлнүүд | |
Шашин | |
Голдуу Суннит Ислам[13] | |
Холбоотой угсаатны бүлэг | |
Уйгурууд болон бусад Түрэг угсаатан |
Нэр
засварлах«Узбек (өзбек, үзбек, өзбег)» гэсэн үгийн баттай тайлбар байхгүй. Зүчийн улсын 1313–1341 оны Узбек ханы нэрээс үүссэн үү,[14] өз (өөртөө) - бек (эзэн) гэсэн түрэг нийлэмж байсан уу гэх хоёр үндсэн таамаг байгаа.
Үндэс гарвал
засварлахШинжилгээ
засварлахУзбекүүд кавказ төрхтөн болон монгол төрхтний завсрын, холимог төрхтэй байдаг. Узбек улсын баруун нутгаар монгол, төв хэсгээр дунд азийн, зүүн хэсгээр кавказ төрх давамгайлжээ. Ямартай ч узбекүүд уйгур, дунгантай ойр төрлийнх гэсэн генийн судалгаа байна.[15]
Хэл бичиг
засварлахУзбекчүүд узбек хэлтэй. Узбек хэл алтай язгуурын түрэг төрлийн хэл юм. Түүн дотроо харлуг бүлэгт мөхсөн цагаадай хэл (узбек хэлний өвөг), одооны уйгур хэлний хамтаар харьяалагддаг. Умард аялга, өмнөд аялга, туркментэй ойр хорезм аялга, хасагтай ойр кыпчак аман аялга гэж үндсэн дөрвөн янзын яриатай. VII—X зуунд хамаарагдах түрэг бичгийн дурсгалаас харлугийг тодорхойлсон. Тэр үед рун үсэгтэй байв. IX зуунаас Дунд Азийн иран, түрэг угсаатан даяараа ислам шашинтай болохын зэрэгцээ араб үсгээр бичдэг болсон.
Зөвлөлт Холбоот Улсад 1923 онд узбек цагаан толгойг хэл, авиа зүйтэй уялдуулан зассан ба 1928-1940 онд латин үсэг, 1940 оноос кирилл үсэг хэрэглэдэг болжээ. Бүгд Найрамдах Узбекистан Улс тусгаар тогтносны дараа 1992 онд цаашид латин үсгээр бичиж байх шийдвэр гарч, 2005 оноос дунд сургуульд зааж эхлэв.
Харин Тажикистан, Киргизийн узбекүүд кирилээр, Афганистаны узбекүүд араб үсгээр хэлээ тэмдэглэдэг.
Цахим холбоос
засварлахЭшлэл
засварлах- ↑ "Turkic Peoples Affinity Bloc | Joshua Project".
- ↑ "Permanent population by national and / Or ethnic group, urban / Rural place of residence". Архивласан огноо 2023-02-02. Татаж авсан: 2025-05-14.
- ↑ "Southern Uzbek in Afghanistan | Joshua Project". Татаж авсан: 2025-05-14.
- ↑ "Tajikistan Population 2021 (Demographics, Maps, Graphs)". worldpopulationreview.com. Архивласан огноо 2021-08-11. Татаж авсан: 2025-05-14.
- ↑ "Uzbek, Northern people group in all countries | Joshua Project". Архивласан огноо 2024-02-28. Татаж авсан: 2025-05-14.
- ↑ ""Statistical Yearbook of the Kyrgyz Republic – Publications Archive – Statistics of the Kyrgyz Republic"". Архивласан огноо 2024-02-03. Татаж авсан: 2025-05-14.
- ↑ Kazakhstan population by ethnic groups
- ↑ "Туркменистан улсын статистикийн хороо".
- ↑ ""Национальный состав населения"". rosstat.gov.ru. Архивласан огноо 2022-12-30. Татаж авсан: 2025-05-14.
- ↑ Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; no text was provided for refs namedLinkages
- ↑ "Uzbek in Pakistan". Архивласан огноо 2020-09-17. Татаж авсан: 2025-05-14.
- ↑ "ASIAN ALONE OR IN COMBINATION WITH ONE OR MORE OTHER RACES, AND WITH ONE OR MORE ASIAN CATEGORIES FOR SELECTED GROUPS". АНУ-ын хүн амын тооллогын товчоо. АНУ-ын Худалдааны яам. 2022. Эх сурвалжаас архивласан огноо 2024-07-28. Татаж авсан: 2025-05-14.
{{cite web}}
: CS1 maint: bot: original URL status unknown (link) - ↑ "Chapter 1: Religious Affiliation". The World's Muslims: Unity and Diversity. Pew Research Center's Religion & Public Life Project. 2012 оны 8 сарын 9
- ↑ Findley, Carter Vaughn (2005). The Turks in World History. Oxford University Press. p. 104.
- ↑ Tatjana Zerjal; et al. (2002). "A Genetic Landscape Reshaped by Recent Events: Y-Chromosomal Insights into Central Asia". The American Journal of Human Genetics. 71 (3): 466–482. doi:10.1086/342096. PMC 419996. PMID 12145751.
{{cite journal}}
: Explicit use of et al. in:|author=
(help)