Монгол төрхтөн
Хүн судлалд хүнийг гадаад дүр төрхөөр нь гурван өөр төрхтөн болгон ангилсны нэг нь Монгол төрхтөн (Англи: Mongoloid race) юм. Үүнд Дорнод Ази, Зүүн Өмнөд Азиар тархан суурьшсан, малигар нүүр, шар царайтай хүмүүс багтана. Америк тивийн уугуул иргэд багтдаг. Учир нь 10 мянган жилийн өмнө Берингийн хоолой усаар дүүрэхээс өмнө Төв Азиас арслан зааныг даган Берингийн хоолойгоор дамжин Хойд Америкт хүрэн тэндээ тархан суурьшсан юм. Монгол хүний өгзөг дээр байдаг төрөлх хөх толбо бол Монгол төрхтний тэмдэг гэж эрдэмтэд тайлбарласан байдаг. Шар арьстан гэдэгтэй үндсэндээ давхцана.
Судлал
засварлахОрчин үеийн хүн судлалд хүн төрөлхтнийг хэв шинжээр нь Кавказ төрхтөн (цагаан арьстан), Негр төрхтөн (хар арьстан) болон Монгол төрхтөн (шар арьстан) гэсэн үндсэн 3 төрх болон Австрали төрхтөн, Кэйп төрхтөн гэх 2 салбар төрх болгон ангилдаг.
Анх Германы эрдэмтэн Христоф Мейнер өөрийн бүтээлдээ "Монголын" гэх нэр томьёог анх хэрэглэсэн ба түүнээс хойш их олон эрдэмтэн энэ нэр томьёог давтан хэрэглэсэн байдаг. Эхэндээ энэ нь Төв Ази, Сибирь, Зүүн Ази, Өмнөд Азийн уугуул хүмүүсийг багтааж байсан бол хойшдоо Зүүн Европ, Хойд болон Өмнөд Америк тивийн уугуул хүмүүсийг хамарсан ойлголт болон өргөжсөн юм. Өнөө үед, энэ нэр томьёонд зарим эрдэмтэд шүүмжлэлтэй хандах болсон.
АНУ-ын эрдэмтэн Дуглас Футуйма хэлэхдээ Монгол төрх нь Кавказ төрхөөс 45 мянган жилийн өмнө, Негр төрхөөс 110 мянган жилийн өмнө тус тус салсан гэжээ.[1]
Эш үндэс
засварлах- ↑ Дуглас Футуйма. Биологийн хувьсал. хуудас.520. Массачусетс. 1983 он.