Түдэвийн Цэвээнжав
Түдэвийн Цэвээнжав (1916-1974) — Монголын тайз, дэлгэцийн жүжигчин.
Түдэвийн Цэвээнжав | |
---|---|
Тө. өдөр | 1916 он |
Тө. газар | Монгол улс, одооны Дорнод аймгийн Матад сумын нутаг Цагаан дэрс гэдэг газар |
Нас бар. | 1974 он (58 наслажээ) |
Үндэстэн | Монгол үндэстэн |
Иргэн |
![]() |
Ажил | жүжигчин |
Танил | 1944 - 1974 он |
НамтарЗасварлах
- 1939-1943 онд Улаанбаатар хотод гар үйлдвэрийн артельд ажилчин,
- 1943-1944 онд урлагийн сургуульд суралцаж төгсөөд
- Улсын төв театр, Улсын драмын театрт нас эцэслэтлээ жүжигчнээр ажиллажээ. Тоглох явцад харилцаагаа хүнд сайн өгдөг, хүнээс ч хүлээж авах юмаа авч чаддаг, хэтрүүлэг, чимэглэлийг эгзгийг нь тааруулж үнэмшилтэй хийдэг, уран сэтгэмж, дүрийн баяжуулалт сайтай, дүрийнхээ сэтгэлийн гүнд орж чаддаг, шогч инээдмийн чадварлаг жүжигчин байжээ.
Бүтээсэн дүрүүдЗасварлах
Тайзны бүтээлЗасварлах
Анх “Цогийн идэр нас”-ын Аюушийн дүрийг бүтээж урлагийн гараагаа эхэлснээс хойш
- Ч.Ойдовын “Далан худалч”-ийн Пагма,
- Ш.Цэрэнгийн “Будамшуу”-гийн Пиглай,
- А.Корнейчукийн “Платон Кречет”-ийн Рахиповна,
- Гилийн “Строконецийн хөөрөгт цоорч”-ийн Кордулла,
- А.Островскийн “Аянга”-ын Кабанова,
- Дэн И-гийн “Буурал бүсгүй”-н Хуан Му,
Дэлгэцийн бүтээлЗасварлах
- 1954 онд Ц.Зандраагийн “Шинэ жил” киноны Долгор,
- 1956 онд "Бидэнд юу саад болж байна" ховч авгай
- 1957 он Л.Ванган, Ч.Чимид нарын “Сэрэлт”Бумаа,
- 1958 онд "Гурван найз" дүлий авгай
- 1959 онд Д.Гармаагийн “Морьтой ч болоосой” эх Ханд,
- 1962 онд "Хөхөө гэрлэх дөхлөө" киноны худал цуу ярьдаг авгай
- 1963 онд Ч.Лодойдамбын “Энэ хүүхнүүд үү” киноны Долгор,
- 1968 онд "Өглөө" хүрээ авгай
- 1970 онд С.Удвал, Дожоодорж нарын “Хүргэн хүү” киноны Санжид гэхчилэн тайз, дэлгэцийн олон дүрийг давтагдашгүй уран чадварлаг бүтээж үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн байна.
Хүртсэн цол, шанЗасварлах
- БНМАУ-ын Гавьяат Жүжигчин /1956-11-12. №194/
- 1999 оны ЗМ санал асуулга — XX зууны манлай эмэгтэй жүжигчин