Түвшинширээ сум
Түвшинширээ нь Сүхбаатар аймгийн сум юм.
Түвшинширээ сум
ᠲᠦᠪᠰᠢᠩᠰᠢᠷᠡᠭᠡᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Сүхбаатар |
Газар нутаг | |
• Нийт | 4,356 км2 (1,682 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▲ 3,453 |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Түүх
засварлах1720-иод онд Халхын Сэцэн хан аймгийн Эрх гүн Хардэл бэйсийн хошуу, 1921 оноос Сэцэн хан аймгийн Эрх гүн Хардэлийн, 1923 оноос Өлзийт, Малгар, Оорцог уулын хошууны нутаг байлаа. 1923-1925 онд Хан хэнтий уулын аймгийн Хардэл жанжин гүний хошуунд харьяалагдах Өлзийт сум, дарьгангын баруун гар тэмээчин сүрэг буюу Уулбаянмөнх уулын отгоос Түвшинширээ сум байгуулагдсан байна.
Газарзүй
засварлах432,7 мянган га нутаг дэвсгэртэй. Намхан толгод, гүвээ голлосон нутаг бэлчээртэй. Тус суманд Ширээт, Өлзийт, Халх хошуу, Малгар, Дэлгэрхаан, Үнэгт, Оорцог, Зараа, Суман, Цант, Төрөнгийн хад, Арингийн чулуу зэрэг ноёлог хадан цохио, уултай. Их бага булаг, Алтанбулаг, Хулгар, Хавцал, Адгийн булаг зэрэг гол горхитой. Замт, Өргөө тойром, Сангийн далай, Хөвөнт, Шүүт гэсэн нуур цөөрөм, Билгэх, Тоглох, Өгөөмөр гээд говь цайдам бүхий нутагтай.
Түвшинширээ сумын төв нь Сэргэлэн. Аймгийн төвөөс 136 км, Улаанбаатараас 478 км, Өндөрхаанаас 175 км, Сайншандаас 210 км хол зайтай.
Амьтан ургамал
засварлахСумын нутагт тал хээрийн ургамал зонхилон ургана. Цагаан зээр, үнэг хярс, чоно, дорго, мануул, тарвага зэрэг ан амьтан, тогоруу, тоодог, ногтруу, элээ, ятуу зэрэг шувуудтай. Дэлгэрхаан ууланд аргаль, хар сүүлт нутагшсан.
Аж үйлдвэр
засварлахБумбатын нүүрсний уурхай, Төгөл, Хөх-Өндөрийн алт, Хар нүүрстийн ураны ордоос гадна хүрэн нүүрс, гянт болд, занар, ховор металийн нөөцтэй.
Хүн ам
засварлах755 єрх, 3402 хүн амтай. 95,7 мянган толгой малтай. Түвшинширээ сум нь уран сийлбэрч, хуурч, дууч, удамт бөх, хурдан мориороо алдартай. Тус сумынхан уран Д. Яримпил, уран сийлбэрч Хасын Монхоорой, хуурч Д.Гомбожав, Я.Дамдинсүрэн, Урлагийн гавьяат зүтгэлтэн зохиолч Орлой Мажигийн Маам, хүний гавьяат эмч Д.Сүхээ, Д.Чулуун, улсын алдарт уяач Ж.Шануу зэрэг хөдөлмөр, бүтээлийн алдартнуудаараа бахархдаг.