Стив Блэйк

Америкийн сагсан бөмбөгчин

Стивен Хэнсон "Стив" Блэйк (Англи: Steven Hanson "Steve" Blake, 1980 оны хоёрдугаар сарын 26-нд Флорида мужийн Холливуд хотод төрсөн) — Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Голден Стэйт Уорриорз багийн холбон тоглогч юм.

Блэйк замналынхаа туршид гурван онооны бүсээс 40 хувийн амжилттай шидэж байжээ.

Товчхон

засварлах

2002 оны Үндэсний коллежийн аварга Блэйк 2003 оны драфтын №38 сонголтоор Вашингтон Уизардс багт элсэж байлаа. НБА дахь анхны улиралдаа 75 тоглолтонд дунджаар 5.9 оноо, 2.8 дамжуулалт хийж байв.

2007 оны долоодугаар сарын 1-нд Портленд Трэйл Блэйзерс багт гурван жилийн гэрээгээр элссэн.[1]

2008–2009 онд 38 тоглолтонд 11.7 оноо дунджилсан нь улиралд үзүүлсэн хамгийн сайн үзүүлэлт болж, холын болон чөлөөт шидэлтийн хувиар лигийн дээгүүр бичигджээ.[2]

Блэйк 2009 оны хоёрдугаар сарын 22-нд Лос-Анжелес Клипперсийн эсрэг тоглохдоо нэг үед 12 дамжуулалт хийсэн юм. Уг амжилтаараа НБА-гийн түүхэнд бичигдсэн.[3]

2005, 2007, 2009, 2011, 2012, 2013 болон 2014 оны хасагдах шатны тоглолтуудад оролцож байв.

2014 оны хоёрдугаар сарын 19-нд Голден Стэйт Уорриорз багт Лос-Анжелес Лейкерс багаас шилжиж ирсэн.[4]

  1. Lopez, Aaron J. (July 13, 2007). "Nuggets lose Blake". Rocky Mountain News. Archived from the original on 2007-07-15. Татаж авсан: 2007-07-13.
  2. "Steve Blake 2008–09 stats". NBA.com. Татаж авсан: January 21, 2009.
  3. "Blake, Trail Blazers top Clippers 116–87". Associated Press. Татаж авсан: 2009-02-23.
  4. Warriors Acquire Guard Steve Blake From Los Angeles Lakers

Холбоос

засварлах