Гурван улсын нөхсөн судар
Гурван улсын нөхсөн судар (солонгос: 삼국유사; ханз:三國遺事) нь 1281 онд буддын шашны Ингак сүмийн лам Ирёнь гэгчийн солонгосын эртний гурван улсын үед (Кугурё, Пэгжэ, Шилла) хамаарах 3000 гаруй жилийн түүх, үлгэр, домог зэргийг багтаасан бүтээл юм. Уг бүтээл нь 5 боть, 9 бүлэгт хуваагддаг. Энэ номыг буддын лам хүн бичсэн учраас эртний гурван улсын үүссэн үлгэр домог, эртний Гужусон улсын Тангүн вангийн домог, буддын шашны солонгост дэлгэрсэн түүхийг бичсэн нь түүхийн үнэт материал болж үлдсэн. Гурван улсын нөхсөн судрыг солонгосын эртний түүхийн гол эх сурвалжын нэг Гурван улсын түүхэн тэмдэглэлтэй зэрэгцүүлэн үздэг. Самгүк саги-г күнзийн сурталтан улс төрч Ким Бүшик бээр күнзийн талаас бичсэн бол, Самгүк юса-г буддын лам Ирёнь шашны талаас харж бичсэн нь хоёр өөр хэв шинжтэй бичигдэхэд нөлөөлсөн. 2009 онд Монгол Улсын ШУА-ын Түүхийн хүрээлэнгийн түүхч Цэгмэдийн Цэрэндорж солонгос хэлнээс монгол хэл рүү орчуулж хэвлүүлсэн.