Сан-Паулу муж
- Энэ мужийг Сан-Паулу хотоос ялган таниарай.
Сан-Па́улу (португалаар São Paulo, дуудлага нь [сан паулу], оросоор Сан-Па́улу) — Бразил улсын хамгийн олон хүн суурьшсан муж (аль эсвэл муж улс, португалаар estado - [иста́ду]). 248,197 км² газар нутагт нь 2010 онд 41,262,199 хүн оршин сууж байсан. Дотроо 645 хот бүхий нутаг (município), тэднийг ойр шадраар нь багцалсан 15 аймаг (mesorregiõ), 63 хошуу (microrregiõ)-г багтаадаг. Засаг захиргааны төв нь 11 сая хүнтэй Сан-Паулу хот. Онцлон сонирхоход «Сан-Паулу», «Палмейрас», «Коринтианс», «Сантус» зэрэг Бразилийн алдарт хөлбөмбөгийн багууд энэ мужийн аль нэг хотод төвхнөсөн байдаг юмсанжээ.