Самара
Самара (1935-1991 оны хооронд Куйбышев, түүнээс хойш Самара хас. Самыр) — ОХУ-ын Самара мужийн төв, 1.2 сая хүнтэй саятан, улсынхаа зургаадугаар их, Ижил мөрний эрэгт оршдог хот.
Самара
Самара | |
---|---|
Улс | Орос |
Холбооны субъект | Самара муж[2] |
Байгуулагдсан | 1586[3] |
Одоогийн статус | 1688[4] |
Засаг захиргаа | |
• Биет | Хурал[5] |
• Хотын дарга[6] | Елена Лапушкина[6] |
Газар нутаг | |
• Нийт | 541.382 км2 (209.029 бээр2) |
Өндөр | 100 м (300 фут) |
Хүн ам | |
• Нийт | 1,164,685 |
• Тооцоо (2018)[9] | 1,163,399 (−0.1%) |
• Байр | 6-д (2010 онд) |
• Нягтрал | 2,200/км2 (5,600/бээр2) |
• Харьяалагдах нэгж | Самара мужийн ач холбогдолтой хот[2] |
• Нийслэл нь | Самара муж,[2] Ижил мөрний район[1] |
• Хотын тойрог | Самара хотын тойрог[10] |
• Нийслэл нь | Самара хотын тойрог,[10] Ижил мөрний хотын район[11] |
Цагийн бүс | UTC+4 (Samara Time [12]) |
Шуудангийн код[13] | 443XXX |
Залгах код(ууд) | +7 846[14] |
OKTMO ID | 36701000001 |
Түүх
засварлахХотын нэр
засварлахСамара хотын нэрийн гарлын тухай хоёр гол онол байдаг. Эхний хувилбараар бол Ижил мөрөнд цутгадаг Самара голын нэрээр нэрлэгдсэн гэх. Харин хоёрдугаар хувилбарт грек хэлний „Самар“-худалдаачин, наймаачин болон „Ра“ гэх Ижил мөрний эртний нэрээс гаралтай гэж үздэг аж.
Хотын үүсэл
засварлахОросын түүхийн бичгүүдэд Самара хотыг анх 1361 онд дурдсан байдаг. 1367 онд венецийн худалдаачид болох Франческо, Доминико Пиццигано нарын Ижил мөрний газрын зургийг зурахдаа Самара гэх сууринг тэмдэглэсэн байдаг байна.
1586 онд Фёдор Иванович хааны зарлигаар Ижил мөрөнд цутгах Самара голын хамгийн өргөн хэсэг дээр хяналтын цайз бариулсан ба түүний „Самара хотхон“ хэмээн нэрлэжээ. Энэхүү бэхлэлт нь оросыг нүүдэлчдээс хамгаалах зорилготой байсан төдийгүй Казаниас Астрахань руу явах усан замын найдвартай байдлыг хангах ёстой байв.
Анхандаа хэрмийн хашааг үзүүрлэсэн модоор хийн, дээр нь харуулын цамхаг болон буудах шагайвчтайгаар барьжээ. 1636 онд цайзын урт 1700 метр, өргөн нь 350 метр болсон байлаа. 1689 онд тус „хотхон“ нь албан ёсоор хотын эрхтэй болов. Энэ үед Самара нь зөвхөн цэргийн чухал бааз төдийгүй оросуудын дорно дахины улсуудтай худалдаа эрхлэх томоохон төвийн зэрэгцээ хийх ба ачаа барааг шилжүүлэх цэг болсон байв.
Хүн амын өсөлт
засварлахОн | Хүн ам |
---|---|
1897 | 89.999 |
1926 | 172.000 |
1939 | 390.488 |
1959 | 806.356 |
1970 | 1.044.849 |
1979 | 1.216.233 |
1989 | 1.254.460 |
2002 | 1.157.880 |
2010 | 1.164.685 |
Тайлбар: Хүн амын тооллогын мэдээ
Зургийн цомог
засварлахЦаг агаар
засварлахСамара | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Уур амьсгалын диаграмм | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Самара
Эх сурвалж: Roshydromet
|
Цахим холбоос
засварлахЭшлэл
засварлах- ↑ 1.0 1.1 Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; no text was provided for refs namedOKATO
- ↑ 2.0 2.1 2.2 Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; no text was provided for refs namedRef278
- ↑ Molly O'Neal (20 August 2015). Democracy, Civic Culture and Small Business in Russia's Regions: Social Processes in Comparative Historical Perspective. Routledge. p. 79. ISBN 978-1-317-43509-9.
- ↑ Russia. Ministerstvo puteĭ soobshchenīi︠a︡; John Marshall (1900). Guide to the Great Siberian Railway. Ministry of Ways of Communication. pp. 86–.
- ↑ "Дума городского округа Самара | Официальный сайт | Самарская городская Дума". www.gordumasamara.ru. Samara City Council. Татаж авсан: 10 August 2016.
- ↑ 6.0 6.1 Глава Самары Елена Лапушкина проголосовала на выборах Президента России. samadm.ru (орос хэлээр). City of Samara. Archived from the original on 20 Гуравдугаар сар 2018. Татаж авсан: 2 April 2018.
- ↑ Пояснительная записка к Генеральному плану г.о. Самара. Приложение 1. Основные технико-экономические показатели (Memento 13. Арваннэгдүгээр сар 2020 цахим архивт) с.21
- ↑ "Samara Oblast (Russia): Population, Cities and Settlements - Population Statistics, Charts and Map".
- ↑ "26. Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 года". Federal State Statistics Service. Татаж авсан: 23 Нэгдүгээр сар 2019.
- ↑ 10.0 10.1 Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; no text was provided for refs namedRef1560
- ↑ Law #189-GD
- ↑ "Об исчислении времени". Официальный интернет-портал правовой информации (Russian хэлээр). 3 June 2011. Татаж авсан: 19 January 2019.
{{cite web}}
: CS1 maint: unrecognized language (link) - ↑ Почта России. Информационно-вычислительный центр ОАСУ РПО. (Russian Post). Поиск объектов почтовой связи (Postal Objects Search) (Орос хэлээр)
- ↑ "Samara city, Russia travel guide". russiatrek.org. Татаж авсан: 10 August 2016.