Рерихийн гэр музей (Улаанбаатар)
Рерихийн гэр музей нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт орших музей юм. Оросын алдарт зураач, гүн ухаантан Николай Рерихийн дурсгалд зориулсан.
Түүх
засварлах1926—1927 оны өвлийн хэдэн сар Николай Рерих Төв Азийн экспедиц, гэр бүлтэйгээ Улаанбаатар дахь нэгэн орос маягийн модон байшинд байрлаж байсан. Энэ үед Рерих Монгол Улсын Ерөнхий Сайд Балингийн Цэрэндоржид өөрийн зурсан, шинэ Монгол улсад зориулсан "Шамбалын Догшин хүрдэт хаан Рэгдэндагва" гэдэг зургийг бэлэглэсэн юм.[1] Монгол судлаач, Николай Рерихийн хүү Юрий Рерих нарын шавь, Рерихийн Монголын Нийгэмлэгийн Олон улсын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, академич Шагдарын Бира энэ байшинд музей нээхийг санаачилсан.[2][3]
Рерихийн гэр музей 2009 оны 6 сарын 6-нд, Далай ламын төрсөн өдрийн баяраар нээгдсэн. Байшингийн өмнөх Зөвлөлтийн танкийн төмрөөр хийсэн Бурханы шашны сувраганд Николай Рерих, хүү Юрий Рерих, гэргий Елена Рерихийн бичсэн номууд, Ганжуур, Данжуур бий.[3][4][5]
Эшлэл
засварлах- ↑ Н. К. Рерих «Их Улаан баатар» зураг[permanent dead link]
- ↑ "«Рерих ба Би» үзэсгэлэн нээлтээ хийлээ". Archived from the original on 2012-05-16. Татаж авсан: 2011-07-08.
- ↑ 3.0 3.1 Открытие дома-музея Рерихов в Улан-Баторе
- ↑ В Улан-Баторе открылся Дом-музей Николая Рериха
- ↑ "Н.Рерихийн нэрэмжит музей нээгдлээ". Archived from the original on 2016-03-04. Татаж авсан: 2011-07-08.
Энэ Монгол улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.