6 сарын 6
6 сарын 6 нь Григорийн тооллын жилийн 157 дахь (өндөр жил бол 158 дэх) өдөр юм. Мөн он дуустал 208 өдөр үлдэж байна.
Түүхэн жилийн өдөр 5 сар · 6 сар · 7 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
Онцлох үйл явдал
засварлах- 913 - Мэргэн VI Лео хааны хууль бус хүү VII Константиныг хамба лам Николас Мистикос нарын долоон хүний бүрэлдэхүүнтэй зөвлөл Византын бүрэн эрхт удирдагч гэдгийг зарлав.
- 1505 - Одоогийн Төвөд, Балба улсын нутагт 8.2-8.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
- 1513 - Италийн дайнд Швейцарийн цэргүүд II Луйз де ла Тремойлын удирдлага дор францчуудыг бут цохив. Ингэснээр Милан хотыг францчууд орхиход хүрчээ. Улмаар гүн Массимилиано Сфорзагийн эрхийг сэргээсэн юм.
- 1523 - Шведийн хаан угсааны Густав Васаг хаан ширээнд өргөмжилж, Кальмарын холбоо төгсгөл болсныг зарлан тунхаглав. Энэ өдрийг Швед даяар үнэсний өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.
- 1762 - Долоон жилийн дайн: Британийн цэргийн хүч Гавана хотод хяналт тогтоох дайралтаа эхлүүлжээ.
- 1832 - Зургаадугаар сарын хувьсгал: Францын Үндэсний гвардын хүч Парис хотод хувьсгалыг хүчээр дарав.
- 1859 - Шинэ Өмнөд Уельсийн Күийнслэнд арал байгуулагджээ. Үүнийг Күийнслэндийн өдөр гэж тэмдэглэдэг юм.
- 1889 - Сиатл хотод түймэр дэгдэж тухайн үед Сиатл хотын төвийн хэсэг бүхэлдээ шатжээ.
- 1894 - Колорадо мужийн захирагч Дейвс Х.Вейт Криппл дүүргийн уурхайчдын ажил хаялтыг зогсоох зорилгоор үндэсний гвардыг илгээжээ.
- 1912 - Аляскын нутагт Новарупта галт уул оргилж эхлэв. Энэ нь XX зууны хамгийн том галт уулын оргилолт болж түүхэнд үлджээ.
- 1918 - Дэлхийн нэгдүгээр дайн: АНУ-ын тэнгисийн цэрэг Шатье-Террид эргэн хяналтаа тогтоох зорилгоор дайралт хийсэн ч нэг өдрийн дотор хамгийн олон хүнээ алдсан юм.
- 1925 - АНУ-ын алдарт Крайслер корпорацыг Уолтер Крайслер үндэслэн байгуулав.
- 1933 - Дэлхийд анх удаагаа АНУ-ын Нью-Жерси мужийн Камден хотод авто машинаасаа кино үзэх театр байгуулагджээ.
- 1934 - АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Д.Рузвельт Арилжааны хяналтын тухай хуульд гарын үсэг зурснаар тус улсад АНУ-ын Арилжааны аюулгүй байдлын зөвлөл байгуулагдсан юм.
- 1942 - Дэлхийн хоёрдугаар дайн: АНУ-ын тэнгисийн цэрэг Дундад арлын тулаанд Японы эзэн хааны армийг ялснаар Хоёрдугаар дайны эргэлтийн цэг болов. Японы армийн Акаги, Кага, Сорью, Хирью зэрэг дөрвөн гол усан онгоц сүйрч цэргүүдийг олзолжээ.
- 1944 - Дэлхийн хоёрдугаар дайн: Нормандид холбоотнуудын довтолгооны "Оверлорд" ажиллагаа эхэлжээ. Үүнийг түүхэн "D-Day" гэж нэрлэдэг бөгөөд энэ нь түүхэнд тохиосон далайн хамгийн том дайралт юм. Үүнд холбоотнуудын 160 мянга орчим цэрэг, 5000 орчим өөрөө явагч хэрэгсэл, 289 дунд зэргийн хөлөг онгоц, 277 бөмбөгдөгчтэй Английн сувгыг гаталжээ. Өдрийн эцэс гэхэд холбоотнууд томоохон дайралтаа эхлүүлсэн юм.
- 1971 - ЗХУ-ын хөөргөсөн "Союз-11" хөлөг сүйрэв. Хөлөгт сууж явсан Георгий Доброловсзки, Владислав Волков, Виктор Пацаев нарын амь нас сүйджээ.
- 1975 - Британичууд Европын эдийн засагт үлдэх эсэхээ бүх нийтийн санал асуулга зохион байгуулав. Санал асуулгад оролцогчдын 67 хувийн саналаар гишүүнчлэлээрээ үлджээ.
- 1982 - Ливаны дайн дэгдэв. Израилын Батлан хамгаалахын сайд Ариел Шарон Ливаны өмнөд хэсэгт хяналтаа тогтоож, улмаар Бейрут руу дөхөж эхэлжээ.
- 1993 - Монгол Улсад Ерөнхийлөгчийн сонгууль анх удаагаа болж олонхын саналаар П.Очирбат Ерөнхийлөгчөөр сонгогдов.
- 2002 - Газар дундын тэнгист жижиг хэмжээний солир унав. Цохилтын хүч 26 килотонноор хэмжигдэж байсан юм.
- 2017 - Сирийн иргэний дайн: Раккагийн тулаан эхлэв. Исламын Улс бүлэглэлийн хяналтад байсан Ракка хотод хяналтаа тогтоох зорилгоор Сирийн ардчилсан хүчин дайралт хийжээ.
Мэндэлсэн алдартнууд
засварлах- 1714 - Португаль улсын хаан I Жозеф (1777 онд нас барсан)
- 1799 - Оросын суут зохиолч, яруу найрагч Александр Пушкин (1837 онд нас барсан)
- 1850 - Нобелийн шагналт Америкийн физикч Карл Фердинанд Браун (1918 онд нас барсан)
- 1875 - Нобелийн шагналт Германы зохиолч Томас Манн (1955 онд нас барсан)
- 1891 - Барбаросса ажиллагааг төлөвлөгч, Германы генерал Эрих Маркс (1944 онд нас барсан)
- 1898 - Өмнөд Африкын хоёр дахь Ерөнхийлөгч Якобус Йоханнес Фуше (1980 онд нас барсан)
- 1901 - Индонезийн анхны Ерөнхийлөгч Сукарно (1970 онд нас барсан)
- 1916 - Нигерийн анхны Ерөнхийлөгч Хамани Диори (1989 онд нас барсан)
- 1918 - Нобелийн шагналт Америкийн биохимич Эдвин Кребс (2009)
- 1933 - Нобелийн шагналт Швейцарийн физикч Хайнрих Рорер (2013 онд нас барсан)
- 1935 - Олимпын хошой аварга Австралийн усанд сэлэгч Жон Хенрикс
- 1943 - Нобелийн шагналт Америкийн химич Ричард Смалли (2005 онд нас барсан)
- 1944 - Нобелийн шагналт Америкийн биологич Филлип Аллен Шарп
- Олимпын аварга Америкийн гүйгч Томми Смит
- 1947 - "Элм гудамжны аймшиг" киногоор алдаршсан, жүжигчин Роберт Энглунд
- 1955 - "Симпсон" цувралыг хамтран зохиолцсон Сем Саймон (2015 онд нас барсан)
- 1956 - Уимбледоны таван удаагийн аварга "Их Дуулга"-ын 11 удаагийн аварга Шведийн теннисч Бьён Бьёрг
- 1985 - Олимпын хошой аварга, Дэлхийн аварга америкийн хөлбөмбөгч Беки Сойербранн
Нас барсан алдартнууд
засварлах- 1861 - Италийн анхны Ерөнхий сайд Камилло Бенсо (1810 онд төрсөн)
- 1878 - Илчит хөдөлгүүрийг зохион бүтээгч Роберт Стирлинг (1790 онд төрсөн)
- 1891 - Канадын анхны Ерөнхий сайд Жон Макдоналд (1815 онд төрсөн)
- 1916 - Бүгд найрамдах Хятад улсын хоёр дахь Ерөнхийлөгч Юань Шикай (1859 онд төрсөн)
- 1941 - Автомашины алдарт "Шевроле" компанийг үндэслэгч Луй Шевроле (1878 онд төрсөн)
- 1946 - Нобелийн шагналт Германы зохиолч Герхарт Хауптманн (1862 онд төрсөн)
- 1996 - Нобелийн шагналт Америкийн генетикч Жорж Дейвс Снелл (1903 онд төрсөн)
- 2005 - Академийн шагналт жүжигчин Анна Бэнкрофт (1931 онд төрсөн)
- 2009 - Нобелийн шагналт Испанийн иммунологич Жеан Доссе (1916 онд төрсөн)
- 2013 - Нобелийн шагналт Америкийн химич Жером Карл (1918 онд төрсөн)
- 2014 - Аутизм судлалын анхдагчдын нэг Лорна Уинг (1928 онд төрсөн)
- 2016 - Оросын нэрт шатарчин Виктор Корчной (1931 онд төрсөн)
Тэмдэглэлт баярууд
засварлах Commons: 6 сарын 6 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан