Пүрэвийн Цогзол
Пүрэвийн Цогзол нь (1934 онд төрж, 2018 онд нас барсан) Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Монголын киноны нэрт зураач хүн юм.
НамтарЗасварлах
Пүрэвийн Цогзол нь 1934 онд Дорнод аймгийн Ар жаргалант буюу одоогийн Матад суманд төржээ.
1943 онд бага сургуульд орж суралцсан байна.
1950 онд Театр хөгжмийн дунд сургуульд элсэн оржээ.
1955 онд Театр хөгжмийн дунд сургуулийг төгсөж, урлагийн сургуульд багшилсан байна.
1956-1961 онд Москва хотод Бүх Холбоотын Кино урлагийн дээд сургуулийг профессор Б.В.Дубровскийн урланд О.Мягмарын хамт төгсжээ.
1961-1994онд Монгол кино үйлдвэрт зураач, ерөнхий зураачаар ажиллаж байжээ.
1979 онд “Бушхүүгийн үлгэр” киноны зохиолыг бичиж өөрөө найруулан мөн зураачийн ажилд оролцсон байдаг. “Бушхүүгийн үлгэр” кино нь оператор зураач хоёрын гайхамшигт нэгдэлд хийсэн сонин бүтээл билээ.
П.Цогзолын бүтээлцсэн “Төөрсөөр төрөлдөө”, “Нар хиртсэн жил”, “Эх бүрдийн домог” зэрэг кино нь олон улсын наадамд шалгарч байлаа. П.Цогзол нь Жигжидийн нэрэмжит кино урлагийн дээд сургуульд багшилж ирээдүйн кино зураачдыг бэлтгэхэд өөрийн хувь нэмрээ оруулсан билээ.
Уран бүтээлЗасварлах
1961 онд "Үүрээр" кино
1962 онд "Түмний нэг" кино
1964 онд "Тус биш ус" кино
1964 онд "Ховдгийн гай" кино
1965 онд "Хүний мөр" кино
1966 онд "Цэргийн хүү"
1966 онд "Төөрсөөр төрөлдөө"
1967 онд "Хил дээр" кино
1968 онд "Нийслэл хүү"
1969 онд "Агуйн нууц"
1970-1973 онд "Тунгалаг тамир" киноны III анги
1974 онд "Нар хиртсэн жил"
1974 онд "Уулзалт"
1975 онд Эх бүрдийн домог
1977 онд Хөх ногооны униар
1977 он Дэгдээхэй нас
1978 он Хайрхан өндөр хаа байна
1978 он Тэнгэрийн муухай арилдаг
1979 он Бушхүүгийн үлгэр
1980 он Гул Аранжин
1981 он Цэрэг эрсийн жирийн өдрүүд
1982 он Тэмцлийн оч
1984 он Саруул талын ерөөл
1984 он Ялалтын дуун
1985 он Намрын халуун өдөр
1985 он Мөнгөн буйл
1986 он Харуул занги
1988 он Уул усны үр сад
1989 он Даль хагдрах цагаар
1989 он Хөгжимчин
1991 он Аянгат цагийн дууль
1992 он Чи нэг нь
Гавьяа шагналЗасварлах
- 1984 онд БНМАУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн
- Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагнал
- Ч.Лодойдамбын нэрэмжит шагнал
- Хөдөлмөрийн хүндэт медаль
- Алтан гадас одон
- 2009 онд Сүхбаатарын одонгоор тус тус шагнажээ.